ХЯТАДЫН ТӨРИЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГО ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?

Шинжаан-Уйгурын ӨЗО-ы Баянголын монгол өөртөө засах тойрогт монгол хэл заахыг болиулсан шийдвэр олны гайхшралыг төрүүллээ. Харин, соёлтой хүн хятад хэлээр ярих ёстой гэсэн ухуулгыг хийж, уриа лоозон хадах болжээ. Энэ талаархи мэдээлэл 20-ны өдөр түгсэн юм.

Үүнд орон нутгийн болон, бусад монголчууд их дургүйцэж байна. “Цөөнхийн хэлээр сургалт явуулах хууль”, “Өөртөө засах хууль” зэргийг зөрчсөн явдал болж гэж үзэж байна. Боловсролын яамнаас тийм шийдвэр гарсныг албан ёсоор бататгажээ. Хилийн чанадын өмнөд монголчууд даруй эсэргүүцлээ илэрхийлж, шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан. Баянгол тойрогт мөн уйгур, казах хэлээр сургалт явуулахыг болиулжээ.

Гадаад дахь өмнөд монгол лидер Тэмцэлт: “Монгол хэл соёл төдийгүй, монгол үндэстэн мөхөхөд хүргэх бодлого тул бид гар хумхин суухгүй. Энэ харгис бодлогоо Хятадын засгийн газар даруй зогсоох ёстой” гэж мэдэгдэв. “Энэ нь туршилт явуулж буй хэрэг бөгөөд, хэрэв бид үүнийг шийдвэртэй эсэргүүцэхгүй бол, бусад газар ч монгол хэлээр сургалт явуулахыг хориглох болно” гэж өмнөд монголчууд бүлхэмдэн дургүйцэж байна.

Баянгол тойргийн нутаг дэвсгэр – 462,700 км². 2000 оны тооллогоор 1,056,970 хүнтэй. Засаг захиргааны төв – Хорол хот.

Өмнөд Монголын малчид 12-р сарын 25-нд тэмцэгч малчин эгч дүүсийг суллах, өмнөд монгол малчдыг хохироохгүй байх шаардлага тавьж жагсаал цуглаан хийхийг уриалсан. Гол зохион байгуулагчдыг Янжиндулам, Давхарбаяр нарыг Онниуд хошуу руу явж байхад барьж, гэрийн хорионд оруулсан. Мөн Найман хошууны өмнөд монгол тэмцэгч Алмас Шарнуудыг Онниуд хошуунд очоод байхад барьж, хорионд оруулжээ. Цагдаа нар түүнийг өдөөх хөөрөгдөж амар төвшнийг алдагдуулсан учир 10-15 хоног хорино гэж байгаа нь бичлэгт буужээ.

Ийнхүү зохион байгуулагчдыг барьж хорьсон тул төлөвлөсөн жагсаал цуглаан болсонгүй. Хошууны засгийн ордны өмнөхи талбайд олон цагдаагийн машин эгнүүлэн зогсоосон нь малчдын жагсаал болохоос ямар их болгоомжилж дургүйцэж байгааг нь илчилнэ.

Онниуд хошууны нутаг дэвсгэр 11,882 км²,  хүн ам 470,000, төв нь Борхот балгас.

Харин 12-р сарын 25-нд Дархан Муумянган холбоот хошууны засгийн ордны гадна хэдэн зуун малчин цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотод харьяалагддаг энэ хошуу нь Өвөр Монголын малжих 23 хошууны нэг, Бугат хотын ганц хошуу юм. Хошууны төв Батхаалга хотноо малчид цуглацгааж, төр засгаас мал малжихыг хориглосны нөхөн олгох мөнгө, гаднах үзэмжийг улсаас засаж өгнө гээд хүчээр нураалгасан гэр байшингийн үнэ зэргийг нэхэмжлэв. Тэд 14 хоногийн өмнө буюу 12-р сарын 11-нд хошууны засгийн ордны газар цуглаж, шаардлага тавихад биелүүлээгүй учир, ийнхүү ахин цуглажээ.

Дархан Муумянган холбоот хошууны газар нутаг – 17,410 км², хүн ам 110,000

Шинжааны сургуулийн байдал.
Онниуд хошууны засгийн ордны өмнө цугласан цагддагийнхан.
Дархан-Муумянган хошууныхны 12-р сарын 11-ний цуглаан.
Дархан-Муумянган хошууныхны 12-р сарын 25-ны цуглаан.

2 Comments

  1. Safeguarding measures are must to be followed before taking viagra over the counter. They assure of treatment safety and enhance confidence in the drug. First cautious step to be taken is to take the find primary care physician on prescription solely. Though available without prescription also, but take after going through complete medical examination.

  2. Storing charge of prescription is very valued and should be done with a great care. All medicines distress pure care and storage. canadian drugs pharmacy, is also joke of them. For doctor career information storage lodge temperature is the best. Keep it away from extremes in temperatures as they after it. In abide also watch over this drug in a tensely closed container.

  3. I’m extremely impressed with your writing skills as well as with the layout on your weblog. Is this a paid theme or did you customize it yourself? Either way keep up the nice quality writing, it’s rare to see a nice blog like this one today..

  4. I was genuinely itching to treat some wager some monied on some sports matches that are happening fitting now. I wanted to say you guys be familiar with that I did find what I reckon with to be the trounce site in the USA.
    If you destitution to pull down in on the spirit, authenticate it out: https://mostonlineslots.com/

  5. Hello i am so delighted I discovered your blog, I actually discovered you by error, while I was searching Yahoo for something else, Anyways I am here now and would just like to say thanks for a great blog posting and a all round absorbing blog (I also love the theme/design), I do not have time to read it all at the right now but I have bookmarked it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read more, viagra en ligne livraison 24h.

  6. Hi there very cool web site!! Guy .. Beautiful ..
    Amazing .. I’ll bookmark your blog and take the feeds also?

    I am satisfied to find numerous useful information here within the post, we want develop extra techniques on this regard, thank you for sharing.

    . . . . .

  7. Keep up the excellent work, I read few posts on this site and I conceive that your web site is rattling interesting and has circles of superb information.