“Өмнөд Монголчуудыг аймаглан устгасны…

“Өмнөд Монголчуудыг аймаглан устгасныг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбрт бүртгүүлье!” хэвлэлийн хурал. 2017.6.1

ӨМИХ хангав

ӨМИХ хангав

Монгол үндэстний эзэн мэдэх эрхийг тэмцэн олохыг үндсэн зорилтоо болгосон, хилийн гаднахи өмнөд монголчуудын нэгдсэн байгууллага болох Өмнөд Монголын Их Хуралдай (ӨМИХ) 6-р сарын 1-нд Монгол улсын Улаанбаатар хот болон, Япон улсын Токио хотод адил цагт адил агуулгатай хэвлэлийн хурал зохион байгууллаа. Токио дэхи хэвлэлийн хурал Токио хотын Нагатад байрлах Парламентын танхимд болжээ. Хэвлэлийн хуралд оролцогсод, БНХАУ-ын Соёлын их хувьсгалын (СИХ) хугацаанд монголчуудын эсрэг явуулсан геноцид (аймаглан устгах хэрэг)-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх ажиллагаагаа албан ёсоор нээснээ зарласан бөгөөд, БНХАУ-ын эрхшээл дэхи өмнөд монголчуудын соёлын эсрэг өнөөгийн геноцидийн явцыг мөн танилцууллаа.
ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ гол төлөв тухайн үеийн бодитой баримттай материалуудыг ул суурьтай судлан ашиглаж, улмаар англи хэлэнд орчуулж илгээнэ гэж ярилаа.
СИХ-ын үед олон тооны хүн амь насаа алдсан гэдгийг БНХАУ-ын ЗГ ч зохих хэмжээгээр хүлээн зөвшөөрч байдаг. 1990-ээд онд хэвлэгдсэн “ӨМӨЗО-ы түүх”-д 27 900 хүн тамлагдан эрсэдсэн гэж тэмдэглэсэн буй. Тамлагдан зовоогдсоны дараа гэртээ буцах замдаа болон, гэртээ очсон хойноо нас барсныг оруулбал дор хаяж 100 000 хүн үрэгдсэн гэж судлаачид үздэг нь олон. Шовчууд Тэмцэлт (ӨМИХ-н тэргүүн, Герман улсаас ирсэн) “СИХ-ын үед БНХАУ-ын доторхи бүх үндэстэн адилаар хохирол амссан гэж хятадууд дандаа ярьдаг. Тийм биш юм. СИХ-ын үеийн ӨВӨР АРДЫН НАМЫГ МАЛТАХ ХӨДӨЛГӨӨН бол МОНГОЛ гэсэн ганц шалтгаанаар монголчуудыг аймаглан устгасан хэрэг, энэ бол ГЕНОЦИД болно гэдгийг би энд онцолж дурдмаар байна” гэв.
Тэр үргэлжлүүлэн, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх шалтгаанаа тодорхойлохдоо, “Бид зөвхөн БНХАУ-ын ЗГ-ийг буруушаах төдий биш, хожмын үр хойчистоо энэхүү хорсолт түүхийг тэмдэглэн үлдээхийг зорив. Хүн төрөлхтний түүхэнд иймэрхүү хорсолт түүх дахин давтагдахаас сэрэмжлүүлэх нь мануусын бүртгүүлэхийн бас нэгэн зорилго болох юм” гэв. 
Олхунуд Дайчин (ӨМИХ-н ЕНБД): “Өнөөдөр Өмнөд Монголд монголчуудын нутаг бэлчээрийг булаан эзэлж , газрын баялгийг дээрэмдэн нээж ашигласнаас болж байгаль орчин бохирдон сүйдэж, бас аж амьдралынхаа төлөө зарга мэдүүлэх, эсэргүүцэл илэрхийлэх зэрэг малчдын ажиллагааг тухайн засгийн газар болон цэрэг цагдаагийн хүчээр дарж байгаа. Жич монгол соёлоо хамгаалж, монголчуудын хүний эрх, үндэстний эрхийн төлөө тэмцсэн, Хадаа, Хуучинхүү мэтийн сэхээтдийг дарлан дарамталж байгаа. Ялангуяа, зохиолч Хуучинхүү багшийг үхэн үхтэл нь цэрэг цагдаагийн харуул манаатай харж хянаж байсан. Энэ мэтээр өдий хүртэл БНХАУ-ын төр засаг нь монгол соёлын эсрэг геноцидийг явуулж байна” гэж онцлов.
О.Өргөн (ӨМИХ-н дэд тэргүүн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор) 70 жилийн турш БНХАУ-ын төр засгаас боловсролын талаар явуулсан сөрөг бодлого, ялангуяа ойрын хорин жилийн хугацаан дахи монгол сургуулийг хааж, нийлүүлж байгаа байдал, монгол хүүхдийн хятаджиж байгаа байдал болон эдгээрээс үүссэн үр дагавар зэргийг шинжлэн үгүүлжээ.
Чимидийн Жаргал(ӨМИХ-н дэд тэргүүн, доктор) ӨМИХ-аас Япон болон, бусад ардчилсан гүрнүүдэд тавьж байгаа хүсэл шаардлага зэргийг үгүүлжээ. Хэвлэлийн хуралд бас Японы парламентын хоёр гишүүн ирж, мэндчилгээ дэвшүүлэв.
Нагао Такаши (Либерал ардчилсан намын төлөөлөл) хэлэхдээ, “Энэхүү парламентын танхимд хуран цугласан бид бүхэн хэвлэлийн хурлын агуулгыг нэн олон хүмүүст мэдүүлэхийг өөрийн үүрэг гэж үзэх ёстой. Үнэ цэнэт зүйлсийн гадаад харилцаа гэж байдаг. Онцолж яривал, эрх чөлөө, ардчилал, хүний эрх зэрэг нь дэлхийн хамтын чиг хандлага болж байгааг хэн ч гэсэн мэдэж байдаг, үүн дээр тулгуурласан гадаад харилцаа юм. Бас хүчирхийллээр гадаад харилцааг өрнүүлэх нь байж болшгүй хэрэг гэдгийг ч хэн болгон ойлгож байгаа. Япон улсын хувьд үнэ цэнэт зүйлсийн гадаад харилцаа бол төрийн уламжлал болон тогтсон байдаг. 
Хүн төрөлхтний үнэт зүйлсийг үл хүндэтгэдэг зарим улс байдаг бөгөөд, ард түмэн нь зовж зүдэрч буй. Хүний эрхийг дээдэлдэг Япон улс нь Түвд, Уйгур, Өмнөд Монголын эрх чөлөөний төлөөхи дуу хоолойг гаргах байр талбар болж, тэдгээрийг дэлхийд мэдүүлэхэд туслах нь маш чухал болно гэж би үзэж байна. Өнөөдөр ирээгүй парламентын гишүүд ч хэвлэлийн хурлын агуулга мэдээллийг цааш цааш түгээн хүргэж, хувь хүнийхээ байр сууринаас энэхүү асуудалд дэмжлэг үзүүлэх болтугай гэж хүсэж байна” гэв.
Киучи Минору (Либерал ардчилсан намын төлөөлөл, ГХЯ-ны дэд сайд): Өмнөд Монголын асуудал бол Түвд, Уйгуртай адилхан дэлхийн тавцанд яригдах ёстой хүний эрхийн асуудал болно. Үүнийг ярих нь улсын дотоод хэрэгт гар дүрж байгаа асуудал огт биш юм. Бид хөмөрсөн тогоонд гэрэл тусгах хэрэгтэй. Яг л энэхүү агшинд, ямар ч ял буруу үйлдээгүй хүмүүс дарлагдан нухчигдаж, бас хаа нэг газар хоригдон саатуулагдаж байгаа бодит ахуйд бид нухацтай анхаарал хандуулах ёстой. Өнөөдөр маш олон хүн ирсэн байна, олны хүчинд овоо хөдлөнө гэдэг шүү гэв.
Фан Жэн (Хятадын ардчилсан бүлгийн төлөөлөгч, 1989 оны Тяньаньмэний талбайн хядлагыг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг уриалагчдын нэг) “Би өөрөө ч танкинд хоёр хөлөө тас дайруулсан хүн, бид бас 1989 оны Тяньаньмэний талбайн хядлагыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажиллагаагаа эхэлж байна. Өмнөд монголчуудын ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байгаа энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байна” гэв. Хэвлэлийн хуралд, Японы NHK телевиз, “Санкэй”, “Асахи”, “Токио” сонин, Тайваний “Либерти таймс” сонин, АНУ-ын Radio Free Asia зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ирсэн байна.
Улаанбаатар дахь хэвлэлийн хуралд :
1. Өмнөд Монголд Соёлын хувьсгалын зэрэгцээ, “Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн” нэртэй монгол үндэстний эсрэг харгислан хэлмэгдүүлэлт гаарч, өмнөд монголчуудыг болон, соёл иргэншил, аж ахуйг нь аймшигтайгаар устгах бодлоготой кампани зохион байгуулагдсан болно. БНХАУ-ын төрөөс 27 900 өмнөд монгол хүн тэрхүү хоморголон хядах үеэр алагдсан гэж мэдээлдэг. Гэхдээ баривчлагдсан монгол хүн 500 000, эд дундаас харгислалын үеэр болон, үр дагавраас нь шууд шалтгаалан маш олноороо амиа алдсан, баривчлагдаагүй хүмүүсийн дунд ч амь эрсдэгсэд олон. Энэхүү Өмнөд Монголын эсрэг геноцид (аймаглан устгах) гэмт хэргийг ӨМИХ ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх санаачилга гаргаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Санаачилгыг маань дэмжихийг бүхий шударга хүн төрөлхтөнд уриалж байна!
2. Өмнөд Монголд бэлчээр нутгийг булааж, амьдрах аргагүй болгож, монгол малчдыг уусан замхрахад хүргэж, газар шороон дээр нь нүүн шилжиж ирсэн хятадууд уул уурхай, газар тариалан, амьтан өсгөх зэрэг ажлыг замбараагүй эрхэлж, байгаль орчныг бохирдуулж, нутгийн ард олныг дарлах дарамтлах нь хэрээс хэтэрсэн. Үүнийг эсэргүүцэн, эх нутгаа хамгаалан тэмцсэн Янжиндулам, Давшилт, Шинээ, Алмааз нарыг хавчин харгислаж байна. Өмнөд Монголын малчдын тэмцлийг ӨМИХ дэмжиж, хамтдаа шийдэмгийгээр нэгэн адил шүүмжлэл шаардлагыг өрнүүлж ирсэн. Тэднийг дэмжихийг бүхий шударга хүн төрөлхтөнд уриалж байна!
3. Өмнөд монголчуудад БНХАУ эзэн мэдэх эрхийг хангана гэж худал амлан, амлалтаа уландаа гишгэсэн байдаг. Бүрэн эзэн мэдэх эрхийг өмнөд монголчууд буцаан авахын төлөө ӨМИХ тэмцэх болно. Энэхүү тэмцлийг дэмжихийг бүхий шударга хүн төрөлхтөнд уриалж байна!
4. Өмнөд монголчуудын цус зовлон дүүрэн түүхээс Монгол улсын иргэд сургамж авах ёстой. Эсбөгөөс, Соёлын хувьсгал, малтах хөдөлгөөн, улаан хамгаалагчдын харгислал, геноцид гамшиг, уусган үгүй хийх бодлого, өмнөд монголчуудын бүх зовлон цөм Монгол улсад давтагдах аюултай гэж сэрэмжлүүлж байна!
5. Өмнөд монголчуудын хүний эрхийг өмгөөлж хамгаалах цуглаан Улаанбаатар хотноо Ю.Цэдэнбалын талбайд болно. Цус нэгт ахан дүүсээ гэх элгэн халуун сэтгэлтнүүд өргөнөөр ирж оролцоорой! гэсэн мэдээллүүд ийг өглөө. Хэвлэлийн хуралд оролцсон хүмүүсийн ярианаас хүргэвэл:
Ч.Мөнхбаяр (Монгол хүндээ тусалъя ТББ-ын тэргүүн): Монгол хүн нийт монгол үндэстэнтэйгээ амь нэгтэй байж, жаргал зовлонгоо хуваалцаж байх жамтай. Өмнөд Монголын асуудал бол бүх монголчуудын асуудал. Яагаад гэвэл бид нэг үндэстэн. Монгол үндэстнийхээ төлөө тэмцдэггүй, санаа зовдоггүй хүнийг монгол хүн гэж үзэх хэцүү. Урвасан хулгай биш гэж бодох бэрхтэй.
Д.Гансүрэн (Хөх Монгол бүлхэмийн тэргүүн): Монголын үндэсний үзэлтнүүд өмнөд монголчуудаа ямагт өмгөөлж хамгаалах болно. Монгол улсын иргэд бид өмнөд монгол ахан дүүсээ ганцаардуулж болохгүй. Ямагт сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжиж явцгаая.
Х.Оюунцэцэг (Хохирогчдын холбооны тэргүүн): Өмнөд монголчууд Монгол улсын иргэдэд байнга тусалж байдаг. Бид хариуд нь муу хэлэхээс өөр юу байгаа юм. Ингэж болохгүй. Хэн хэндээ тусалж, төрсөн ах дүү шиг хамтдаа бүхнийг туулах ёстой. Манай холбоо өмнөд монгол хохирогчдын эрх ашгийг хамгаалах болно.
Д.Чулуунбат (Тэнгэрлиг ивээл ТББ-ын тэргүүн): Энэ Монгол улсын маань тусгаар тогтнолд өмнөд монголчууд асар их үүрэг гүйцэтгэсэн. Өмнөд Монголоос жинхэнэ язгуурын эх оронч ноёд лам нар харьяат албадтайгаа, шавь нартайгаа, босогчид тэмцэгчид нь дайчидтайгаа ирж Нэгдсэн Монгол улс байгуулах үйлсэд амь хайргүй хүчин зүтгэсэн. Бид монголчууд бие биеийн ач тусыг үүрд санаж, харилцан тусалж дэмжих Тэнгэрийн зарлигтай.
И.Вандан (Сөнид хошууны ард): Өмнөд Монголд Соёлын хувьсгалын гашуун зовлонг амсаагүй тэр үеийн айл гэж нэгээхэн ч үгүй ээ. Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн бол дэлхийг цочирдуулам аймшигт хэрэг мөн. Тэр хэргийн ул мөр, айдас болгоомжлол одоо ч өмнөд монголчуудын дунд тодхон байдаг. Үүний зэрэгцээ, монголчуудын эсрэг ийм ялт хэргийг ахин гаргуулахгүйн тулд эр зоригтойгоор тэмцэж байгаа өмнөд монголчууд олон. Ойлгож дэмжиж байгаа Монгол улсын ахан дүүстээ их баярлаж омогшиж байна.
Э.Баттөр (Монгол улсын иргэн): Монгол улсын залуучууд бид өмнөд монгол ахан дүүсийнхээ төлөө тууштай тэмцэх болно. Зарим залуус маань өмнөд монголчуудынхаа талаар буруу ойлголттой байдаг. Яг л чам шиг монгол хүн шүү дээ гээд бодчих. Нэгэн мах цусны тасархай гэдгээ мэдэрч явбал их үйл хэрэг болж бүтнэ гэх зэргээр ярьцгаалаа.
Ц.Баяр
Д.Баттулга мэдээлэв.

You may also like...

7 Responses

  1. 2018-04-13

    Tadalafilo http://cialisvipsale.com/

    You said it perfectly..

  2. 2018-04-13

    Viagra tablets http://viagravipsale.com/

    Lovely forum posts, Thanks a lot.

  3. 2018-04-13

    Cialis kaufen http://cialisyoues.com/

    Regards. Great stuff!

  4. 2018-04-13

    Buy generic viagra http://rldta.com/

    Nicely put, Thanks!

  5. 2018-04-14

    Low cost cialis 20mg http://kawanboni.com/

    Cheers! I appreciate this!

  6. 2018-04-14

    Tadalafil 20mg http://cialisvonline.com/

    You actually stated it perfectly.

  7. 2018-04-15

    Viagra generico http://viagravonline.com/

    Beneficial knowledge. Cheers!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *