ХАМААГҮЙ ХУДАГ УХСАНААС БОЛЖ ГАЗАР ХӨДӨЛЖ, 40 ЖИЛ УЧИР БИТҮҮЛЭГ ХИЙ ҮЛЭЭЖ БАЙНА

Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны нутагт  Загастай гэх газар  40-өөд жил учир битүүлэг хий газар дороос гарч байна.

Энэ газар нь 70-аад онд усгүй, улаан лагтай байжээ. Хятадууд энэ газрыг аж ахуйд идэвхтэй ашиглана, ус байх ёстой гээд худаг өрөмдсөн ч ус гарахгүй байж. Гарах ёстой гээд л өрөмдөөд байлаа. Хэрэв эндэЭс ус гаргахгүй бол хатуу шийтгэл хүлээж болох ч цаг үе байв.

Хэдэн зуун метр өрөмдөхөд ус шороотой хий гарах болжээ. Одоо ус сайн гарна гээд хоолой суулгаж эхлэв. Энэ ажлаа дуусгаж байтал гэнэт чих дөжрөм чанга чимээ гарч, асар их хүчтэй хий үлээжээ. Өрөмдөгчид ч орхин оджээ. Тав зургаан малчин том чулуу дамжлан авчирч, амыг нь таглахад хэдэн алд газар чулууджээ.

Түүнээс хойш Загастай сумын бүх айлд үг ярихын аргагүй дүнгэнэсэн их чимээ гарч, хамаг юм чичирч доргиж байдаг болов. Олон байшин хагарчээ. Ойр орчмын зургаа долоон газар нутагт чимээ нь дуулдаж байлаа. Ингэж долоо хоног шуугиж, хий үлээсний эцэст газар хөдөлжээ.

Газар хөдлөлөөс болж хий үлээх нь гайгүй болжээ. Гэвч дөчин жил тасралтгүй үлээж байна. Юун хий болох, ямар үр дагавар учрахыг мэдэх хүн нэгээхэн ч үгүй.  Сайн судалж тооцоололгүй, хожмын учралыг танилгүйгээр ингэж байгаль орчныг сүйтгээд, малчин ардад хэрхэн нөлөөлөхийг тоохгүй өнгөрсөн тохиол цөөнгүй. Уурхай ухсанаас болоод, малчин ардын бэлчээр нутаг цөмөрч доош орсон тохиолдол гарч байсан. Энэ их хий гарсны дараа газар цөмрөх юм уу, хөдлөх вий гэж малчин ардууд түгшдэг байна.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *