МОНГОЛ ХҮНИЙ ТАРХИЙГ ХАГАЛАХ ЗАН ҮЙЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ!!!

Намар дундын баяр нь Хятад болон, Хятадын соёлын нөлөөг их авсан орнуудад болдог. Билгийн тооллын 8-р сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.  Еэвэн баяр буюу Саран боовны баяр гэх нэр нь бас их хэрэглэгднэ. Энэ жил 10-р сарын 4-нд болно.

Намрын, ургацын гэмгүй сайхан баяр гэж ойлгогддог. Эртний энэ баярт Мин улсын үед өөрчлөлт гарчээ. Цагаан лянхуа гэдэг Сүн улсын үед үүссэн шашны бүлгийнхэн олон еэвэн хийж, дотор нь татаруудыг ал гэсэн бичиг хийж түгээснээр Улаан алчууртны  бослогыг эхлүүлсэн гэх домогтой. Мөн еэвэнгийн хээнд нууц бичиг шингээсэн, дөрвөн хэсэг хувааж эвлүүлж уншихад  татаруудыг ал гэсэн бичиг болсон ч гэдэг. Тариачид уулгалан босож, цус өсийн бэлгэ болсон улаан алчуур зүүж, монголчуудыг алж хядсанаар бослого эхэлжээ.

Ингээд Мин улсын үед татар монголчуудыг алж байна гэж еэвэн, тарвас хагалдаг шинэ зан үйл нэмэгдсэн байна. Ингэхдээ монгол хүнийг алав, тархийг нь хагалав, сөнөөв гэж баясан хашгирдаг, янз бүрийн таагүй зүйл хэлдэг аж.

БНХАУ-д аль нэг үндэстний баярыг нийт улсын баяр болгохоос зайлсхийдэг байжээ. Еэвэн баярыг үндэстэн хоорондын зөрчил гаргах вий гэж үзэж, бүх Хятадын баяр болгоогүй байж. Гэтэл 2013 онд бүх Хятадын баяр болгон зарлаж амралтын өдөр болгожээ. Үүнийг 2013 оноос  БНХАУ дахи уугуул монголчууд эсэргүүцэж,  шинэ статусыг нь цуцлахыг шаардсан ч нэмэр болоогүй.

Хятадын ард түмний уламжлалыг хүндэтгэнэ, гэхдээ еэвэн, тарвас хагалан, монголчуудын тархийг хагалж байна гэх ёс үйлдэх нь 6 сая монголчуудад сайныг эс авчирна, ямар ч муу үр дагавар гарч болно гэж өмнөд монголчууд мэдэгдэж байв. Энэ зан үйлээс болж, хятад монгол хүмүүсийн хооронд хэрүүл зодоон гарах нь олон удаа тохиолджээ.

Хятадын коммунист нам (ХКН) хятад үндэстний баярыг бүх улсын баяр болгож байгаа тохиолдол зөвхөн энэ биш, тэгэхэд БНХАУ дахи бусад үндэстнүүд өөрсдийн үндэсний баяраа бүрэн дүүрэн тэмдэглэх боломж байдаггүй гэж өмнөд монголчууд хэлдэг. Өнөөдөр эдгээр бусад үндэстэнд өөр үндэстнийг алж байна гэх зан үйлтэй баяр байдаггүй.

“Харин монголчууд өвөг дээдсийг нь олноор нь алж хядсан өдрийг баярлан угтаж, дуулж бүжиглэх ёстой болж байна” гэж өмнөд монголчуудын нэгэн байгууллага 2013 онд харуусан өгүүлсэн байдаг.  Тийм учраас БНХАУ дахи монголчууд намар дундын баяраас монгол үндэстэнд таагүй зан үйлийг хасах, энэ баярыг монголчууд тэмдэглэхгүй болгохыг шаардсаар өдий хүрчээ. Даян дэлхийн бүх монголчуудыг Намар дундын баярын үеэр бойкот, эсэргүүцэл гаргахыг уриалж иржээ.

Өдгөө Хятад улсад үндэстэн хоорондын хагарал зөрчил үүсгэв, үүсгэхийг оролдов гэж хатуу шийтгэдэг. Тиймээс монгол хүний тархийг хагалах ёс хийж байгаа хүмүүсийг мөн тийнхүү хатуу шийтгэх учиртай. Өмнөхи нийгмийн ямарваа нэг өнөө цагт тохирохгүй бурангуй зүйлийг шүүмжлэн орхих хэрэгтэй юм.

Энэ хавар нэгэн хятад хүн Чингис хааны хөргийг доромжилсон ноцтой хэрэг гарахад бүх монголчууд санаа нэгтэй дургүйцсэн. Тэгвэл монгол хүний тархийг хагалах зан үйл нь үүнтэй агаар нэгэн. Чингис хаан ч монгол хүн, бид ч монгол хүмүүс. Учир иймд, тийм зан үйлийг хийж буй хүмүүсийг Чингис хааныг доромжилсон ухвар мөчид иргэнтэй адилтган үзэх ёстой байна.

10-р сарын 4-ний 12 цагт Ю. Цэдэнбалын талбай буюу Улсын драмын театрын  зүүн хойно байх олон нитийн эзэмшлийн талбайд цуглаан хийх мэдэгдлээ Сүхбаатар дүүргийн захиргаанд өгсөн болно.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *