АВСТРАЛИД СУРАХ ГЭСЭН ӨМНӨД МОНГОЛ ХӨВҮҮНИЙГ ШАЛТГААНГҮЙГЭЭР ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОВ

Хятадад ард иргэдээ хардаж сэрдэх, эрхийг нь хасах нь хэрээс хэтрээд байгаа билээ. Нэг төрлийн харгислал нь гадаад улсад очихыг хориглодог явдал юм. Ийм иргэний паспортыг хураадаг. Тэгэхдээ мэдээлэл нь зөрж будилж, энгийн иргэдийг хохироох явдал гарна. Сүүлийн үед БНХАУ-ын хэд хэдэн иргэнд тийм явдал тохиолдож, шуугиан тариад байгаагийн дотор өмнөд монгол хөвүүн Бао Жуошуан багтаад байгаа билээ.

Энэхүү авьяаслиг хүү эрдэм номондоо гаргууд бөгөөд IELTS шалгалтаа амжилттай өгөөд, Австралийн Мельбурны их сургуульд суралцах болжээ. Гэтэл Тянжин хотын олон улсын Бинхай онгоцны буудалд гаалийн ажилтан түүний гадаад паспортыг хүчингүй гэж мэдэгдэж, хоёр талаас нь хайчилж, дугаарыг алдагдуулж, хэрэглэх аргагүй болгосон байна. “Өвөр Монголоос ирсэн мэдээллийн дагуу чи бол БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч аюултай этгээд байна, тиймээс хилээр гаргахгүй” гэжээ. “Яаж заналхийлсэн хэрэг вэ” гэхэд “тэрийг бид нарийн мэдэхгүй, мэдсэн бүхнээ л хэллээ” гэжээ.

Хүүгийн хамаг гэрэлт ирээдүй, хүсэл мөрөөдөл эрсдэлд оржээ. Төрийн байгууллага буруугаа хүлээхгүй, өөрийгөө хамгаалаад өнгөрөх нь энгийн үзэгдэл. Үүний тулд, хэн нэгнийг хэлмэгдүүлэх ч энүүхэнд. Бао хүү өдгөө сэтгэл санааны гүн хямрал гутралд ороод байгаа аж. Эх эцэг нь ч бухимдлын туйлд хүрч, “Новшнууд аа, хүний эрхийг боогдуулахаа хэзээ болих юм бэ? Миний жаахан хүү яаж үндэсний аюулгүй байдалд заналхийлэх юм бэ?” гэж сошл-сүлжээнд бичжээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*