2017 оны Өмнөд Монголын хүний эрхийн тайлан – 2

ХЯТАД ДАХИ ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИГДЛҮҮД

ДӨРӨВДҮГЭЭР САР

НЭГ. 2017.4.2-нд Улаанхад хотын Онниуд хошууны Цэгээн сумын малчдын, гахайн аж ахуйг бүгд хамтдаа эсэргүүцэхийг дуудсан уриалга нийтлэгдэв. Мөн гахайн аж ахуй бэлчээр нутгийг хэрхэн өмхийрүүлэн үхүүлэн бохирдуулж буйг гэрчилсэн дүрс бичлэг хамт түглээ. Видео: https://www.youtube.com/watch?v=wZOvV8Xz37U&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=253
Тухайн газарт.

ХОЁР. 2017.4.10-нд Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны 3000 малчин хошууны Засгийн ордны гадаа жагсаж, хууль бусаар хураасан газрын асуудлыг шийдвэрлэх, нөхвөр төлөх, өөрсдийн шаардлагад хариу өгөхийг шаарджээ. Засгийн ордныхон хаалгаа чандлан түгжиж, олон цагдаагаар хамгаалуулан үл ойшоов. Малчид засгийн ордон руу ойртож, орох нэвтрэх гэхэд цагдаа нар малчдыг харгисаар зодож, шатны уруу унагаж өнхрүүлэн бэртээж байв. Нэг зодуулсан эмэгтэй ухаангүй хэвтэж байгаа зураг, бичлэг их түгсэн. 30 гаруй малчныг баривчилжээ. Видео: https://www.youtube.com/watch?v=hKs8Br8MUIo&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=300

https://www.youtube.com/watch?v=gepuwheZm5Q&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=299

Зодуулсан малчин эмэгтэй ухаангүй хэвтэж байна.
Малчид засгийн ордон руу дайрч орохыг оролдож байна.
ГУРАВ. 2017.4.10-нд Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошуунд хятадуудын хууль бусаар бэлчээр нутгийг булаахыг эсэргүүцэж, монгол малчид тэдний газар хагалах ажилд саад хийн тэмцэлдсэн тухай малчид WeChat-д мэдээлэв.

2017.4.10-нд Хянган аймгийн Хорчин зүүн гарын дунд хошууны Уул балгасны Сээгэн гацаанд Guo Jie Afforestation компани хууль бусаар бэлчээр нутгийг хагалж байгааг эсэргүүцэн, 300 малчин трактор, бульдозеруудыг нь ажиллуулахгүй гэж саад хийн тэмцэлдсэн тухай малчид WeChat-д мэдээлэв. 200 цагдаа ирж, компанийг хамгаалж, малчдыг эр эм гэлгүй хайр найргүй зодож, машин тэргийг нь эвдэж хэмхэлжээ. 13 малчныг барьж, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.

ДӨРӨВ. 2017.4.10-нд саяхан төрсөн хоёр толгойтой хурга шаналан тэлчилж, хачин дуу гаргаж, эх хонь үрээ үнэрлэж энхрийлж байгаа шимшрэм дүрс шингээлт тарав . Энэ нь Хуулинголын хөнгөн цагааны үйлдвэрийн байгаль орчинд үзүүлсэн хорт нөлөөнөөс болсон хэрэг юм.

Түүх сөхвөөс, 2016 оны 4-р сарын 8-ны өглөөний 10 цагт Жарууд хошууны Ар Хөндлөн сумын бүх гацааны төлөөлөл болсон 300 гаруй малчид Хуулинголын хөнгөн цагааны хүдэр боловсруулах үйлдвэр хог хаягдлаараа хүн малын эрүүл мэндийг муутгаж, байгаль орчныг бохирдуулж буйг эсэргүүцэж байсан. Тэд “Хуулинголын хүдэр боловсруулах үйлдвэр бидний амьдрах эрхийг хязгаарлаж байна!” гэсэн лоозонг барьсаар үйлдвэр лүү жагсан очиход 500 үймээний цагдаа тэдэн рүү довтлон хүчээр тараасан билээ. 20 малчныг зодож, баривчилсан. Зураг бичлэг хийсэн малчдын гар утсуудыг хураасан юм.

Хонь ямаа үйлдвэрлэлийн гаралтай бохирдлоос болж олноороо эндэх болсон байна. Малчин Насан-Өлзий тэр үед, энэ жил бид 30 хонь зүй бусаар эндэгдүүлж алдлаа, зүй бусаар хорогдсон төлийн бол тоог алдсан, малын шүд урт ургаж гаждаг гэжээ. 2012 онд Хятадын хэвлэлд “Ус, хөрс, ургамал, ясанд фтор хэт их болсон нь Жарууд хошууны Ар Хөндлөн суманд мал олноор эндэж буйн шалтгаан байж болох юм” гэсэн байдаг. Малчдын шүд ч гажих болжээ. Видео: https://www.youtube.com/watch?v=NPbTx22QsZ4&index=303&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Эх сурвалж: http://southmongolia.org/mn/2017/09/13/n-88/

Хоёр толгойтой хөөрхий хургаа эх нь элбэрч байна.

ТАВ. 2017.4.11-нд Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны хэдэн зуун малчин хошууны засгийн ордны өмнө цуглаж, 4-р сарын 10-ны эсэргүүцлээс болж баривчлагдсан нөхдөө суллахыг шаардав. Видео: https://www.youtube.com/watch?v=nde4cU-9-vE&index=298&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Эсэргүүцлийн жагсаалын үеэр.
ЗУРГАА. 2014.4.13-нд Хянган аймгийн Хорчин зүүн гарын хойд хошуунд бэлчээр нутагт мод тарина гэсэн хүмүүстэй малчид мөргөлдөн зууралдаж, олон цагдаа ирж, цөөнгүй малчин баригдав. Мал хариулахыг хорьсноор малчид ажил амьдралгүй болж, цөхрөн бухимдан эрс ширүүн тэмцсээр.Видео: https://www.youtube.com/watch?v=ooycNQ2n5bQ&index=294&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg
Малчдыг олон машинтай цагдаа ирж барьж байна.

ДОЛОО. 2014.4.13-нд хуулийн дагуу монгол хэлээр үйлчлэхгүй, зөвхөн хятадаар үйлчилж буй явдлыг шүүмжилсэн бичлэг түглээ.Видео: https://www.youtube.com/watch?v=GOmN97yIW6o&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=296

Монгол хэлээр үйлчлэх ёстой ч түүнийгээ хэрэгжүүлэхгүй, шаардлага тавихад үл ойшоож байна.
НАЙМ. 2017.4.14-нд Ордос хотын Хангин хошууны төвд монгол туршилтын дунд сургуулийг хамгийн тохиромжгүй муу газар байрлуулсан тухай нутгийн ард WeChat-д мэдээлэв. Барилгын шороо хог асгадаг, овон товон, нүх жалга, ус цөөрөм, шавар шалбааг ихтэй, үер болдог газар аж. Барилга барих, аж ахуй эрхлэхэд тохиромжгүй болохоор хогийн цэг болсон газар гэж болохоор. Тээврийн хөдөлгөөн энд замбараагүй, замгүй. Сургуульд машин унаа ойр дөхөх аргагүй. Харанхуйд юм уу, өвөл бүр эвгүй. Сургуулийн барилгад ан цав гаргасан суурь муутай газар ажээ. 2017.3.11-нд голын эргээр 3 хүүхэд наадаж байтал, сул асгасан шороо нурж, гурвуул усанд унаж, хоёр нь нас баржээ.Видео: https://www.youtube.com/watch?v=lIMEonXIpQU&index=290&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg
Монгол сургуулийн эргэн тойрны аюултай орчин.
ЕС. 2014.4.19-нд хэсэг малчид мэдээлэл хийв. Хятад улсын засгийн газраас томилсон, Малчдын нутаг бэлчээрийн асуудлыг хянан шалгах Төвийн байцаах бүлхэм Өвөр Монголд ажиллах болсноор цөөнгүй үйл явдал өрнөсний нэг нь энэ юм.

Ордос хотын Хангин хошууны монгол дунд сургуулийн багш Ургамал: “2015 онд аав ээжийн 40 жил нутагласан нутаг бэлчээрийг Хангин хошууны засгийн ордноос өндөр үр ашигтай мал үржүүлгийн аж ахуй байгуулна гэсэн шалтгаар, хууль бусаар булаасан. Бас эрх ашгаа хамгаалсны төлөө хилс хэрэгт оруулдаг. Даян дэлхийн ард түмэнд манай Өвөр Монголыг эзэлж эвдэж байгаа хятадын авлигачдын булай булхайг илчлэхийг хүсэж байна. Бөмбөрцгийн хүн ард боловсон журмаар явж байхад манайд балар ёс журам ноёрхож байна. Аав ээж бурханыхаа төлөө үхэн үхтлээ тэмцэх болно” гэв.

Ордос хотын Хангин хошууны Шинэ балгасны Шинэбулаг гацааны малчин Алтантовч: “2009 онд мөнгөний гачаалаас болж, Жан овогт хүнд бэлчээрээ түрээслүүлсэн. Тэр хүн цааш дахин түрээслэж, сүүлдээ бүр худалдагджээ. Миний бэлчээрт 800 мү ой шугуй байсан. Бүдүүн мод 1500 байсан. Одоо 300 болжээ. Бургас харганыг ихээр тайрсан. Бэлчээрийг минь ноцтой эвдэж, тариа тарьж байна. Нутаг бэлчээр бол малчин бидний амин сүнс. Ингэж бэлчээрийг эвдэж байгаа нь сэтгэл зүрхийг уудалж байх мэт” гэв.

Ордос хотын Отог хошууны Арвис сумын малчин Отгон: “4500 мү бэлчээрээ 2003 онд хууль бусаар булаалгасан. Эсэргүүцэн тэмцэхэд хууль бусаар хорьдог” гэлээ.Видео: https://www.youtube.com/watch?v=t3MxjH10N8w

Баруун гараас: Отгон, Алтантовч, Ургамал.
АРАВ. 2017.4.20-нд Өвөр Монгол дахь хятад сургуульд монгол охиныг хятад хүүхдүүд гадуурхан зодож өшиглөж, энгэр заамыг нь нүцгэлэн бичлэг хийж, доромжилж тохуурхаж байгаа бичлэг түглээ.Видео: http://www.zaluu.com/read/114dd1cgg.
Зодуулж гадуурхуулсан охин.
АРВАН НЭГ. 2017.4.21-нд Хорчин баруун гарын дунд хошууны малчид дээр дурдагдсан Төвийн байцаах бүлхэмийнхнийг тойрон бүсэлж, шаардлагаа тавьсан тухай малчид WeChat-д мэдээлэв. Тэд бэлчээр нутгийг хууль бусаар булаах, Баяннуур суманд түшмэдүүд газар зарсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

АРВАН ХОЁР. 2017.4.21-нд Шилийн голын Шулуун Цагаан хошуунаас Хөх хотод ирсэн малчид Төвийн байцаах бүлхэмийнхэнтэй уулзах, тэдэнд шаардлагаа өгөхийг оролдсон ч бүтсэнгүй тухай малчид WeChat-д мэдээлэв . Орж уулзах гэж зүтгэсэн малчдын дундаас малчин Чимгээг барьж, нутагт нь буцаав.

АРВАН ГУРАВ. 2014.4.21-нд Бугат хотын Дархан – Муу Мянган холбоот хошууны Мандах балгасны Баянхар гацааны малчин Оюунчимэг мэдээлэл хийв. Тэр:

“Холбоот хошууны удирдлага 2010. 9. 30-наас малжихыг зогсоох, амь ахуйг сайжруулна гэж малыг ихээр цөөрүүлэх бодлогыг явуулав. Манай Баянхар гацааны хамгийн ядуу, 6-7 үхэртэй, 60-70 хоньтой 53 өрхийн нэг улирлын нөхвөр мөнгийг зогсоов. Энэ мөнгийг хэн авсан бэ?
Малжихыг зогсоосон нөхвөр мөнгийг цаг тухайд нь өгдөггүйгээс бид ядуурлын туйлд хүрлээ. Малчдын малыг булаан дээрэмдэж, их хэмжээний мөнгөөр торгон ялдаж, гаслангийн далайд нэгэнтээ бид унасан байна. Нутагт маань олон үйлдвэр уурхай баригдсан. Нүүрсний бохирдол, усны дутагдал хэтэрлээ.

Ядуурлыг бууруулж амьжиргааг сайжруулах ажил манай хошуунд хамгийн сүүлд хэрэгжив. Малчдаас 25 000 зоос хураан авч, хөөслөг эдээр гэр байшин барьж, заримд нь хуучин гэрийг нь цагаанаар өнгөлөн будаж, биднийг хуурав. Хэсэг малчдын гэр байшинг нураагаад, төлбөр өгөөгүй. Бас хэсэг малчин 70-80 оны навтархай цоорхой хуучин гэртээ амьдарч байна.

Мөнгө зоос ихтэй хувь айлаас өндөр хүүтэй зээл ч авч амьдралаа аргацаадаг, хамаг юмаа алддаг. Одоо амьдарч чадахаа ч байлаа. Бэлчээрийн дэвтэр, ам өрхийн дэвтэр банкинд дарагдаж байна. Агуу намын төрийн бодлогыг бид эсэргүүцээгүй, агуу намын төрийн бодлогыг дагасаар байгаад малчид хоосорчээ. Дарга ноёд баяжин чинээжив. Тэд илжрэн доройтож, ард түмний мах цусыг сордог. Үнэн голчоор шийднэ үү” гэв.

Малчин Оюунчимэгийн дэргэд зогсож байсан, тус хошууны Баруун гацааны малчин Бүрэнцэцэг “Нөхвөр мөнгө өгдөггүйгээс болж, малчдын амьдрал туйлын хүнд байна. 2012 онд ой шугуйн дэвтрийг малчдад олгосон ч, нөхвөр мөнгө одоо болтол өгөөгүй” гэлээ.Видео: https://www.youtube.com/watch?v=80fcQKRvV1Q

Зүүн гараас: Оюунчимэг, Бүрэнцэцэг
АРВАН ДӨРӨВ. 2014.4.21-нд Баяннуур аймгийн Урад дунд хошууны Ганцмод балгасны Баянхангай сумын Баянцагаан гацааны малчин Сэцэнчимэг мэдээлэл хийв:

“Манай бэлчээр 10 600 мү. 10000 төгрөгөөр 27 жил түрээслүүллээ гэх нэрийн дор алдсан. Мэхэлсэн хүнээс болж, 5 ам хүн бэлчээр, гэр оронгүй амьдрал нөхцөөж байна. Ээж минь нас барахад аав 5 хүүхэд өсгөх нүсэр цохилтоос болж, архи ууж санаа сэтгэлээ тайвшруулдаг болсон.

Өөрийн биеэн ч эзэмдэж дийлдэггүй аавыг минь 2002 оны 8-р сард Шы Жайлин гэдэг хүн уран үгээр урхидан, ухаанаа алдтал нь архи уулгаад нэгэн хятад хэлээр үйлдсэн бичиг дээр гарын үсэг зуруулж, хурууны хээ даруулжээ. Аав Өлзий хятад үсэг бичиг танихгүй. Тэр бичиг нь жилд 370 юаниар 27 жил газраа түрээслүүлнэ гэсэн бичиг байжээ.

Гэр бүлийн хүмүүс зөвшөөрөхгүй, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн атал, тус иргэнд манай гэр бүлийн газрыг дайчлан өгсөн. Өдий хүртэл заргалдаад газраа буцаан авч чадаагүй. Хууль бус гэдгийг нь 100% баталсан баримт сэлт цуглуулчихсан боловч ямар ч нэмэргүй. Тэмцэл өрнүүлэхээс өөр аргагүй болсон.

Манай гэрийн явдал зөвхөн мөсөн уулын нэг өнцөг. Бэлчээрээ алдсан жил би 12 настай байсан, одоо том болжээ. Бэлчээр нутаг бол малчдын амь нас, бэлчээрээ алдвал аливаа бүхнээ алдсантай адил. Буцааж өг” гэв.Видео: https://www.youtube.com/watch?v=kBJB6IWzj2I

Сэцэнчимэг баримт танилцуулан илчилж байна.
АРВАН ТАВ. 2017.4.22-нд өмнөд монголчуудын малыг түрэмгийлэн барьж буй дүрс бичлэг түглээ. Мал маллахыг хорих, хориотой гэх бүсэд мал орох, хүчээр нүүлгэх, малчдын газрыг дайчлах гээд янз бүрийн шалтгаанаар ийм ажиллагаа явуулдаг. Энэхүү видеонд хорь гучин тэрэгтэй хүмүүс ирж, жар далан мал барьсан тухай өгүүлнэ. Нэг малчин бүсгүй цохиулж унаад босож чадахгүй хэвтэж байх бол, малчин бүсгүйчүүд чангаар уйлалдах нь дотор зарсхийм. Мал аж ахуй нь тэдний болон гэр бүл, үр хүүхдийнх нь амьдрал юм болохоор арга ч үгүй. Өнгөрсөн балар цагт индианчуудын нутаг усыг булааж, хүн амьдрах аргагүй резерваци гэдэг газар хашин сүйрүүлж байсан шиг үйл явдал Өмнөд Монголд болж байна.Видео: https://www.youtube.com/watch?v=_wO-EqeK-Ww
Машины дэргэд зодуулсан малчин эмэгтэй хэвтэж байна.
АРВАН ЗУРГАА. 2017.4.22-нд Шилийн гол аймгийн Авга хошууны Цагаан сумын Улаанбургас гацааны малчин, алдарт тэмцэгч Янжиндулам “Шилийн голын малчдын сэтгэлийн дуун” нэртэй мэдэгдэл түгээв. Төвийн тойрон байцаах бүлхэм ирсэнтэй холбогдуулан, Шилийн гол аймгийн 7 хошууны 100 гаруй малчдын хэлэлцэн илэрхийлсэн байр суурийг танилцуулав.

Махны үнэ ханш унаж, өөрийн өртгөөс дор унаж, орлого нь зарлагадаа хүрэхгүй болсон, малчдын аж амьдрал доройтож өрөнд баригдсан, байгаль орчин сүйдсэнээс хуурайшиж ган болдог зэргийг голлон өгүүлэв. Аливаа нэг асуудал зөрчлийг ярихад, цэрэг цагдаа айлган сүрдүүлж, албадан буцааж явуулдаг, хууль бусаар баривчилдаг гэж тэр ярилаа.Видео: https://www.youtube.com/watch?v=DWhVraELgUQ

Нэрт тэмцэгч Янжиндулам.
АРВАН ДОЛОО. 2017.4.22-нд Ордосын малчин Баяндэлхий бэлчээрлэхийг хориглох төрийн бодлогыг эсэргүүцэх уриалга гаргав. “Элсэн шуурга Бээжингийн ноёдыг айлгаснаар бэлчээрлэхийг цаазлах алдаатай шийдвэр гаргасан. Бэлчээрлэснээр салхи гардаггүй. Дотор газрын хятад тариачин, уурхайчин, үйлдвэрчин мянга түмээрээ ирж, газар хөрсийг эвдэж суурьгүй болгосноор хуурайшин цөлжиж, элсэн шуурга дэгдэж байна. Шинжлэх ухааны эш үндэсгүй шийдвэрээ цуцалж, харин тэр олон шилжин суурьшигчдыг Өвөр Монголоос гаргаж, эх нутагт нь буцааж, бэлчээр нутгийг урьдын адил атар болговол сая элсэн шуурга Бээжинг булахаа болино” гэж тэр өгүүлжээ.Эх сурвалж: http://southmongolia.org/mo/2017/04/22/pm21/
АРВАН НАЙМ. 2017.4.22-нд Хятадын сансрын пуужин өмнөд монгол айлын хажууд унасан байна. Урьдчилан сэргийлэх мэдээ түгээгдээгүй ажээ.Видео:https://www.youtube.com/watch?v=-Npsjczge6I&index=276&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg
Айлын дэргэд унасан том сансрын пуужин.

АРВАН ЕС. 2017.4.24-нд Улаанхад хотын Онниуд хошууны Цэгээн сум болон, бусад газраас ирсэн 400 малчин COFCO Group-ийн аж ахуйн гадна жагсаал цуглаан хийж эсэргүүцэл илэрхийлэв. Тэдний барьсан баннер дээр: “Орчноо бохирдуулагч аж ахуйг эсэргүүцье, аж төрөх эрхээ хамгаалъя!”, “Гахайн аж ахуйг Улаанхадын Онниуд хошуунаас гаргая!” гэж бичсэн байв. Мөн ийм утга агуулгатай үг уриа хашгирч байлаа. Бас аж ахуйн орчинд явж, олон нийтийн хяналт хийцгээжээ.

Онниуд хошуунд гахайн аж ахуй орчин тойрондоо маш сөргөөр нөлөөлж ирэв. Бохир усаа фермийн гадна цэвэршүүлэлгүй шууд асгаж урсгадаг. Гахайн шээс баас маш арвин тархдаг. Хүчит техникээр булж аргацаах гэвч, тэр нь нэмэргүй. Гол руу хаяж урсгадаг асар хорлолт явдал энгийн үзэгдэл. Өвчин байнга гардаг, гахай их үхнэ. Малчид гахайн фермийнхэн бэлчээр нутагт үхсэн гахай хаяж, агаар, ус, хөрсийг өмхийрүүлдэг гэж ярьдаг.

COFCO Group гэдэг Хятадын хамгийн том бөгөөд улсын компани иймэрхүү ажиллаж, төрийн бодлогыг хэрэгжүүлж, өргөн эсэргүүцлийг өдөөж байна. Онниуд хошууны малчид энэ аварга төрийн компаний эсрэг тэмцэхэд хүчин мөхөсдөж байна.

2016 оны 10-р сард төрөөс 20 000 мү бэлчээр нутгийг хүчээр дайчилж, “Гахай үржүүлэх технологийн бүрэн үлгэр жишээ парк байгуулна” гээд COFCO Group-д шилжүүлжээ. Хамгийн тэргүүний үлгэр жишээ нь ийм л байна.Видео: https://www.youtube.com/watch?v=HV97wXtFwBI
Онниуд хошууны малчид эсэргүүцлийн цуглаан хийж байна.
Малчид гахайн байрны дэргэд эсэргүүцэн жагсаж явна.
ХОРЬ. 2017.4.24-нд Хөлөнбуйрын хотын Хуучин Барга хошууны малчид WeChat сүлжээнд Төвийн байцаах бүлхэмд хандан, газрыг хууль бусаар булаах явдлыг таслан зогсоохыг шаардлаа. 2015 онд энд газрын маргаанаас болж, цагдаа малчдын мөргөлдөөн үүсэж, 19 малчин буруудан баригдаж байлаа.

ХОРИН НЭГ. 2017.4.24-нд Энэ өдөр Тунляо хотын Найман хошууны малчид засгийг ордны өмнө жагсаж, малчдын бэлчээр нутгийг булаахыг эсэргүүцсэн тухай малчид WeChat-д мэдээлэв. “Овоодой гацааны 50 000 мү газрыг буцаа!” гэсэн баннер барьсан байв. Тэд, энэ газрыг хошууны дарга нар хууль бусаар худалдан, олон малчдыг бэлчээр нутаггүй болгосныг илчилсэн видео үйлдэж түгээжээ.

ХОРИН ХОЁР. 2017.4.27-нд Өвөр Монголын Тунляо хотод зөрчилд холбогдсон малыг барьсан цагдаагийн газар луу малчин эмэгтэй голдуу монголчууд дайрав. Цагдаа нарын эсэргүүцлийг давж, мал ачсан машины тэвшин дээр гарч, эрэмгийгээр хонио буулган авч явлаа. Энэ бол хонины төлөө тэмцэл биш, монголоороо байхын төлөө тэмцэл юм. “Хонио булаагаад авчихсаан” гээд баяртай явах, даллах бүсгүйчүүд уярам үзэгднэ. Засгийн ордны өмнө хоньтой эсэргүүцэл илэрхийлээд ч авлаа.Видео: https://www.youtube.com/watch?v=Tvt4U7vB6HM

Малчин эмэгтэйчүүд цагдаад баригдсан хонио суллан буулгаж байна.
Малчид хоньтойгоо хамт эсэргүүцлээ илэрхийлэв.
ХОРИН ГУРАВ. 2017.4.27-нд хятадууд өвчтэй гахайгаа малчдад зарж, үхсэн гахайгаа малын бэлчээрт хаяж байна гэж малчид мэдээлэв.

Баарин баруун хошууны Жаргалын зам сумын Шуанли сянд Жэжиан мужийн Ханжоу хотоос гахай их оруулж, хижиг дэлгэрч, торой олноор үхсэн. Баарин баруун хошууны Суварга сумын Бумбатшороо буюу Зэвт гацааны малчдын өвс хадлангийн газарт үхсэн торойнуудыг машинаар авчирч хаяжээ. Тэр тэрэг нар шингэхээс өмнө гарч ирээд, худаг руу явж байснаа малчидтай таараад, худгаас өөр тийшээ явжээ. Худагт хаях гэж байсан байж магадгүй гэж малчид таамаглажээ. Аюултай жигшүүртэй явдал гэж дургүйцжээ. Шатаавал өвс мод ихтэй, осолтой тул нүхэнд булж, нутаг усаа ариусгахаар болов.

Дүрс бичлэгт 7-8 ууттай гахай тодорхой үзэгднэ, өөр газар ч бас хаясныг тооцвол, нийтдээ дөч тавиад гахай болжээ. Тариачид малчдад торой зарсан нь бүгд үхжээ.

Хижгээс сэргийлэх төвд мэдэгдэж, төрөөс арга хэмжээ авахуулахын оронд, бусдын бэлчээр нутагт өвчнөөр үхсэн торойнууд сэм авчирч хаясан, магадгүй худагт хаях гэж байсан, өвчтэй торой зарсан нь бактериологийн хорлон сүйтгэх ажиллагаа гэж малчид үзжээ. Энэ бол хятад хүмүүсийн маш их хорт муу ажиллагаа, монголчуудын мал аж ахуйн эсрэг дайсагнасан үйлдэл гэж тэд ярьж байв. Малчид тусгай зориулалтын өмсгөл өмсөж, сэг зэмийг булж, аюулгүй болгожээ.Видео: https://www.youtube.com/watch?v=F3eGpvXaoyM

Малчид өвчтэй гахайг булж байна.
ХОРИН ДӨРӨВ. 2017.4.27-нд Чен Ин багш мэдээлэл хийв. Тэрбээр Хянган аймгийн Жалайд хошууны хүн бөгөөд, 1976 оноос багшилжээ.

“Би бүхий амьдралаа үндэсний цөөнхийн боловсролын үйл хэрэгт зориулсан гэрийн багш билээ. Гэтэл намайг болон 43 багшийг ямар ч тайлбар, хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаас халсан. Бид эрхээ хамгаалан хөөцөлдөж тэмцээд үр дүнд хүрсэнгүй. Ийнхүү бөөнөөрөө халагдсан маань авлигатай холбоотой гэж бид үзэж байна. Гэрийн багш бид боловсролын салбарын цоорхой дутууг нөхөж явсан. Одоо биднээс ингэж татгалзаж болохгүй.

Бидний халагдсан асуудлыг хамтад нь судлан шалгаж өгнө үү? Энэ хэлмэгдүүлэлт нь үндэсний бодлогод нийцэж байгаа юм уу? Бидний багшлах болон, тэтгэврийн эрхийг сэргээж өгнө үү? “ гэжээ.Видео: https://www.youtube.com/watch?time_continue=24&v=guvBwHmIhwY

Чен Ин багш.
ХОРИН ТАВ. 2017.4.27-нд Тунляо хотын Жарууд хошууны Өлзиймөрөн сумын малчид нутаг усаа хамгаалан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулав.

1960-аад онд өлсгөлөнд автсан Аньхуй мужаас Шу гэдэг ядуу хятад хүн Баянтүмэн нутагт ирсэн бол, араас нь ирсэн, үр ачтай болцгоосон зэргээс болж, Шугийнхан 260 болжээ. Тэд хэт бүлхэмдэн, орон нутгийг гартаа атгасан байна. Шу овогтны зам барилгын компани хууль бусаар малчдын газрыг булаажээ. Авлигатай дайн зарлана гэсэн Хятадын засаг авлигачдыг хаацайлж ирсэн байна.

“2017.4.27-нд 100 гаруй малчин Шугийн эдлэн газар луу дайрч, 3770 юаний буюу 580 америк долларын хохирол учруулсан. Тус оны 5-р сард тэд 208-р замын хөдөлгөөнийг Өлзиймөрөн сум ба Лу Бэй тосгоны хооронд хаасан. Жин Хайша, У Тиэдан нар WeChat-аар малчдыг уриалж, баригдсан хүмүүсийг суллахыг шаардсан арга хэмжээг Цагдаагийн хэсгийн гадаа 15 цагийн турш зохион байгуулж, төрийн ажлыг саатуулж, олон нийтэд таагүй нөлөө үзүүлсэн” гэж орон нутгийн хэвлэл мэдээллүүд нийтэлж нэвтрүүлжээ.Видео: https://www.youtube.com/watch?v=Z5XqKyYyHgU&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=254

Өлзиймөрөн суманд малчид булаагдсан газраа буцааж авна гэж дайрах үеэр.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *