Өмнөд Монгол, Төвд,Уйгур、Хонконгийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийжээ

Өнгөрсөн лхагва гаригт(4-р сарын 19), “Хятадын эзлэн түрэмгийлэлд байгаа үндэстнүүд хамтран,G7-ын дээд хэмжээний уулзалтад уриалга гаргах нь” сэдэвт хэвлэлийн хурал нь Японы парламэнтийн хороонд болов.

Зүүн гар талаас: Японы Уйгурын нийгэмлэгийн тэргүүн Уда Керим, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын төлөөлөгчийн газрын Ария, Өмнөд Монголын Их Хуралдайн Байнгын дэд тэргүүн Олохнууд Дайчин, Дэлхийн Монголчуудын Холбооны Хиян Уранчимэг, Хонконгийн Ардчиллын Холбооны Сам Ип болон хөтлөч Фумиецү Фурукава нар 

Хэвлэлийн бага хуралд оролцсон бүлгүүднь Японы Уйгурын нийгэмлэг, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Япон дахь Төлөөлөгчийн газар, Өмнөд Монголын Их Хуралдай,Дэлхийн Монголчуудын Холбоо, Японы Хонг Конгийн Ардчилсан Холбооны түлээлэгчид болно.

Хэвлэлийн бага хурал дээр,Өмнөд Монголын Их Хуралдайн Байнгын дэд тэргүүн Олохнууд Дайчин, Өмнөд Монголын хүүхдүүд эх хэлээрээ сурч боловсрох эрхээ хасуулж байгаа ,Өмнөд Монголд Хятадын Коммунист намын хийж байга соёлын геноцидын өнөөгийн байдлын талаар яриж, Азийн тэргүүлэгч ардчилсан орны хувьд Японы засгийн газраас Хятадын засгийн газрын энэхүү зэрлэг үйлдлийг эсэргүүцэж,Өмнөд Монгол дэх хэлний боловсролыг халах явдлыг даруй зогсоохыг уриалжээ . Тэрээр мөн Японы дипломат байр сууринаас Хятадын засгийн газрын эсрэг цаашид хориг арга хэмжээ авахыг уриалж, “Их 7”-ыг даргалж байх хугацаандаа ардчилалыг дэмжиж, дэлхийн хүний ​​эрхийн байдлыг сайжруулахад тус дөхөм үзүүлхийг хүсжээ.

Хэвлэлийн бага хурал дээр,Өмнөд Монголд Хятадын Коммунист намын хийж байга соёлын геноцидын өнөөгийн байдлын талаар яриж байга,Өмнөд Монголын Их Хуралдайн Байнгын дэд тэргүүн Олохнууд Дайчин

5-р сард Хирошимад болох “Их7″-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Хятадын Шинжаан-Уйгур, Төвд, Өмнөд Монгол,Хонконгийн иргэдээс бүрдсэн бүлгийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийж, Хятадын засгийн газраас үндэстэн ястнуудыг хавчин дарамтлаж,гиночид ажиллага явуулж байгааг зогсоохын тулд тодорхой арга хэмжээ авч, мэдэгдэл гаргахыг ”Их7”-гийн удирдагчдаас хүссэн өргөдөл гаргасан.

“Их7”-гийн удирдагчдаас хүссэн өргөдөл

Мөн “эрх чөлөө, ардчилал, хүний ​​эрх зэрэг нийтлэг зарчмуудыг уландаа гишгэж буй Хятад улсыг чандалан буруушаах нь”Их7″-ын эрхэм зорилго юм”гэжээ .

“Хятадын хүний ​​эрхийн зөрчлийг шалгаж, арга хэмжээ авах”Парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад шаардлагын бичгийг гардуулав.