Мөрийн хөтөлбөр

Өмнөд Монголын их хуралдайн улс төрийн мөрийн хөтөлбөр

1. Хүн төрөлхтний нийгмийн голч ёс, эв зүй, шударга үнэнд суурилагдан тогтоогдсон НҮБ-ын тунхаг, хамтын шийдвэр тогтоол, хууль дүрмийг журамлан дагаж Өмнөд Монголын Их Хуралдайд оролцох ямарваа нам бүлэг, бүлгэм холбоо, хувь хүн нь Өмнөд Монголын хамтын улс төрийн эрх, хамтын ашиг тус, хамтын зол жаргалт амьдралын төлөө хичээн зүтгэхээр өөрийн үйл ажиллагааны чиглэл болгон Өмнөд Монголчуудын тэгш эрхтэй, голч нийгмийг цогцлоон байгуулахаар өөрсдийн үндсэн зорлигоо болгоно.

2. Хүн бүхэн эрх тэгш, ардчилалтай, хууль дүрэмжсэн, Өмнөд Монгол орныг цогцлоон байгуулах үйлсэд өөрсдийн хүчин чадлаа өргөж, хувь хүний өмч болон эрх ашгийг, уулгалах үйл ажиллагааг эрс эсэргүүцэн чанга хориглоно. Зах зээлийн чөлөөт аж ахуйг хууль ёсоор хүрээлэн хамгаалж, яриа хэлэлцээрийн чөлөөт эрхийг хуулиар батлан, дээдлэн хүндэтгэж, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээг чөлөөтэй байлгахийг эрхэмлэнэ.

3. Өмнөд Монголчуудын нэр хүндийг тууштай хамгаалж Монгол соёлыг сэргээн бадруулж, хөгжүүлэн мандуулах үйл ажиллагаанд гарамгайлан зүтгэж, бусад үндэстэн угсаатны соёлыг хүндэтгэн шашин шүтэх эрхийг чөлөөтэй байлгана. Монгол үндэстэн угсаатны соёл, түүхийг доромжлон гадуурхсан буюу илээр гүтгэсэн хүчин бүхэнтэй эвлэршгүй тэмцэнэ.

4. Хятадын дээрэнгүй үзэл болон үндсэтэний хэт туйлшрангүй үзлийг эсэргүүцэж, хүмүүнлэг үзэл болон оюунлаг чанарт суурилсан нийгмийг бүтээн байгуулах үйлсээр ажлын зорилтоо болгож, ганцаар эзэмшилийн эрхийг хүчтэй эсэргүүцэн хориглож, улс төрийн олон эст чанарыг чухалчан хүндэтгэж, олон нам бүлгийн чөлөөтэй өрсөлдөх улс төрийн үндсэн зарчмийг баримтлана. Өмнөд Монголчуудын нэгдмэл чанар болон бүлхэмдэл нягтралыг чухалчлан, Өмнөд Монголчуудын хамтын цогцыг дээдлэн хүндэтгэнэ.

5. Өмнөд Монголчууд бид харь үндэстний улс төрийн дарангуйлал, аж ахуйн түрэмгийлэл, соёлыг уусгах зэрэг клоны дэглэмээс мултарч, Монгол туургатны эв нэгдлийг дээдэлсэн, түүх соёлын харилцаа холбоог бэхжүүлнэ. Ардчилалтай, тэгш эрхтэй, хүний эрхийг батлан хамгаалсан голч нийгмийг бүтээн байгуулж энх тайван зол жаргалт амьдралыг эдлэх зэрэг өөрийн нутаг усандаа жинхэн эзэн мэдэх эрхээ тэмцэн олхоор зорилгоо болгоно.