Өмнөд Монголын их хуралдайн тухай

Omnot Mongoliin Yeh Huraldain tuhai

Өмнөд Монголын их хуралдайн тухай:
Хятадын колонын засаг Өмнөд Монголд уул уурхай, газар тариалан, байгал орчинд халтай химийн үйлдвэр зэргийг үй олноор нь байгуулж, шороон түмэн гуйлгачин хятадуудийг уугуул Монгол нутагт хүч түрэмгийлэн суурьшуулсаар байна. Үүнээс болж Монголчууд бэлчээр нутгаа булаалгаж, түүх соёл нь шахагдаж, хүний эрх, эрх чөлөөгөө алдаж, өвөг дээдсийнхээ мах цусаараа тамгалан өвлүүлсэн дархан нутагтаа Монгол хүн болын амьдралаар амьдрах болжээ.
Энэ бүхний эсрэг БНХАУ-ын хилийн дотоод, гадаадад Өмнөд Монголчууд олон зохион байгуулалтанд орж янз бүрийн хэлбэрээр тэмцсээр байна. Энэ байдал нь зуун жилийн өмнөх Монголчуудын тусгаар тогтнолын төлөө олон нууц бүлгүүд байгуулагдсантай яг ижил юм. Эдгээр нууц бүлгүүд нэгдэж МАХН-ийг байгуулснаар Монголчууд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулах үндэс суурь болсон байдаг.
Тиймээс нэгдэж нэгэн том дээвэр байгууллагыг үүсгэе гэдэг нь Өмнөд Монголчуудын эртний хүсэл эрмэлзэл байсан ба энэ өнөөдрийн Өмнөд Монголчуудын хурцадмал байдал нь “Өмнөд Монголын Их Хуралдай” хуралдуулах түүхэн шаардлага байлаа.
Энэхүү олон жилийн мөрөөдөл тэмүүлэл нь 2016 оны 11-р сарын 9-ний өдөр Япон улсын нийслэл Токио хотноо болсон “Өмнөд Монголын Их Хуралдайг” үүсгэн байгуулах хурлаар биеллээ. Энэ бол түүхэнд тэмдэглэх үйл явдал бөгөөд, Өмнөд Монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн шинэ шатанд гарсан хэрэг юм. Японд хамгийн олон тэмцэгч Өмнөд Монгол хүн байдаг тул Токиод хуралдсан болно.
Хуралд Ази, Европ, Америк тивд суух өмнөд монгол тэмцэгчдийн төлөөлөл биечлэн болон, интернет сүлжээгээр оролцож, хуралдайн дүрэм, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөний асуудлыг хэлэлцсэн. Хуралдайн тэргүүнээр Өвөр Монголын Оюутны 1981 оны хөдөлгөөний партизан, алдар тэмцэгч Шобшууд Тэмцэлт,
Хуралдайн дэд даргаар н.Жаргал, ЕНБД-аар олон жил итгэл зүтгэлтэй тэмцсэн Олхунууд Дайчин нарыг сонголоо. Үүнээс гадна Их хуралдайн байнгын зөвлөлд Ч.Мөнхбаяр, Харцаг Нарс, Х.Арслан, Говрууд Арц, Э.Баттөр гэх мэт 19 нэр бүхий гишүүд сонгогдсон бөгөөд эдгээр гишүүд Япон, Америк, Европ, Монгол зэрэг бүс нутагт хуваагдаж тус бүрдээ Их хуралдайн ажлыг хариуцан ажиллахаар болсон.

You may also like...