Өнгөрсөн он Хятад дахи хүний эрхийн зөрчигдлүүд болон түүний эсрэг уугуул ардуудын тэмцлээр дүүрэн байлаа. Төрийн хаалт хориг ихтэй ч, WeChat болон хятадын бусад сүлжээнд тавьсан малчдын видео, текст, фото мэдээлэл, тэдэнтэй ярилцах, бичилцэх, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээлэл зэргээс дараахи баримтуудыг цуглуулж, цэгцэлж, тоймлож, бичиж нийтлүүлж ирлээ. Эхний хэсгийг өргөн олон уншигчиддаа толилуулъя.
2016 оны эцсээр цогт тэмцэгч Хадаа гуайн фэйсбүкэд гучин хямралыг жагсаан нийтэлжээ.
1. Таван хошуу малын маханд адгийн баталгаа үнэ тогтоож өг, хятадын гахайн мах аль эрт ийм баталгаатай болсон гэнэ, юунд таван хошуу малын маханд тэгж тогтоохгүй байна?
2. Өвөр монголын мал аж ахуй болон тариалах аж ахуйд олгож байх улсын нөхвөр 1:60-ийн зөрөөтэй байна гэнэ. Юуны учраас энэ мэт их гадуурчилж байна? Үтэр түргэн арга авч шийдэж өг!
3. Малчдын нутаг бэлчээрт өгч байх нөхвөр хятадын нэг жин цагаан ногооны үнэтэй тэнцэх мөртөө, энэ ялимгүй мөнгөө ч тоо ёсоор цаг тухайд нь өгөхгүй байна гэнэ!
4. Таван хошуу мал бэлчээхгүй шалтгаан нь амь ахуйг хамгаалах гэсэн гэдэг ч, таван хошуу мал гахайгаас хол дутуу бэлчээр нутагт халтай тул мал бэлчээхийг битгий хоригло!
5. Малчдын нутаг усыг булаан эзлэгсэд явах тусам олширч, зүйл бүрийн этгээд элдэв шалтгаар булааж байх мөртөө амласан нөхвөрөө тоо ёсоор өгөгсөд бараг байхгүй байна.
6. Колонийн засгийн тогтоолоор бол малжих бус ажил төрлийн хэн ч болог, бэлчээр нутгийг булаан эзэлж болохгүй гэж байна, иймээс энэ асуудлыг түргэн байцаан тууштай шийдэж өг!
7. Монголчуудын газар шороог хямд төсрөөр худалдан авсан аль ч этгээдийг гээд байцаан тодолж, тоочлон нөхөж тушаалгаж, дахин ийм учир гаргахгүй болгох хэрэгтэй.
8. Өвөр монголд байх тоогүй олон цэргийн сууриныг цэвэрлэн гарга аа! Нутаг бэлчээрийг малчдад буцаан өг! Монгол улс, өвөр монголчууд Хятадад аюул занал болох боломж огт байхгүй.
9. Таван хошуу малын бэлчээрийг булаан авч, газар сайгүй гахай тэжээх суурин байгуулахыг эрс тас эсэргүүцэж байна, ямар ч нөхцөлгүй, үтэр түргэн болих хэрэгтэй!
10. Хорт бохирдолт аж үйлдвэрийг үтэр түргэн татан унагааж, тал нутаг малчдад учруулсан хохирол сүйдлийг бүх талаар, төв голчоор байцаан төлбөр өгөх хэрэгтэй.
11. Уурхай малтахыг хязгаарлах хэрэгтэй, ялангуяа тал нутагт байх уурхайнуудыг хаах хэрэгтэй, тэгвэл сая тал нутаг амь ахуйг жинхэнэ хамгаалж чадах болно.
12. Уурхайн ашгаа хамгаалахын төлөө дур тааваар үүлийг харван сарниулж, ган хагсарган болгох, гол горхи бүхэнд цөөрөм байгуулж яасан ч болохгүй!
13. Агаарын бохирдлыг арга хэмжээ авч шийдэх хэрэгтэй, Өвөр Монголын хаа амьдарч байх хэн ч болог, цэвэр агаарт амьсгалж, амьдрах бүрэн эрхийг заавал батлах хэрэгтэй.
14. Эмийн үндэс малтах, гэзэг өвс малтах, хилэнцэт хорхой барих гэх мэтээр тал нутгийг талхин эвдэж байх үйл ажиллагааг арга бүхнийг авч байгаад заавал хориглох хэрэгтэй.
15. Арга бүхнийг авч байгаад элс манхыг засан сайжруулж, элсжил цөлжлийг багасгахын хамт, газар сайгүй улайран галзуурч байх элсэн шуургыг эрчимтэй намдаах хэрэгтэй.
16. Цагаачдыг эрс хориглож, атар хагалбарлахыг эрс цаазлах хэрэгтэй, элдэв аргаар цагаачдыг оруулж огт болохгүй, Өвөр Монголын усны нөөц даан ядаж байхыг мартаж болохгүй.
17. Эргэн тойрны муж орны хятадууд монголчуудын нутаг усыг булаан эзэлж байх дээрэмдэл түрэмгийллийг тас цаазалж, сүрдүүллийн хэрэг үйлдэгсдийг хүнд ялдах хэрэгтэй.
18. Монгол хүүхдийн цэцэрлэгийг хятад хүүхдээр дүүргэж, монгол хүүхэд анги салгаж заах ангийн гэр ч олдохгүй болж байна, энэ бол албаар хайлуулах хорт бодлого мөнөөс мөн.
19. Монгол хүүхдийн цэцэрлэгт хятад захирал томилж монгол багш нарыг заавал хятад үг хэлж, хятадаар заалгах гэж албадаж байх явдал ч байна, байцаан тодолж үтэр түргэн шийдэж хая!
20. Монгол хүүхэд байх газар болгон цөөн олны хамааралгүй, цэцэрлэг, сургууль заавал байгуулах хэрэгтэй, хэрэгсэх сүйтгэл бүхнийг төр засгаас харамгүй гаргаж өгөх хэрэгтэй.
21. Арга бүхнийг авч байгаад монгол оюутад, ялангуяа монголоор сурагсдын ажил олголтыг заавал батлах хэрэгтэй, нэгж байгууллага бүр зохих тооны монгол хүмүүнтэй байх хэрэгтэй.
22. Удаан жилийн турш монголчуудыг элдэв эсэнээр тоо томшгүй барьж хорьсоор ирсэн, одоо ч бас тийм байна, байцаан тодолж цагаатган төлөөс өгөх хэрэгтэй.
23. Хөгжлийг хилс хэрэгт оруулан алсан хэрэгт холбоотой цагдаа, албан хаагчдаас хуулийн хариуцлага нэхэмжилж, хууль ёсоор хүнд ялдан чанга шийтгэх хэрэгтэй.
24. Хууль цаазтай холбоотой нэгж байгууллага бүхэнд гүйцэд тооны монгол хүнийг элсүүлэн авах хэрэгтэй мөртөө заавал монголоор ажиллаж чадах хүмүүс байхыг хуулиар батлах хэрэгтэй.
25. Үндэстний орны өөртөө засах хууль цаазтай зохицолдсон олон зүйлийн хууль, дүрэм горимыг тогтоохын хамт зүйл бүрийн тусгай шүүхийг үтэр түргэн байгуулах хэрэгтэй.
26. Үндэстний боловсон хүчний тоо чанарыг батлах хэрэгтэй, зөвхөн монгол хүн байгаад болохгүй, харин заавал төрөлх үг хэл, үсэг бичгээ мэдэхийг чухалчлан үзэх хэрэгтэй.
27. Үндэстний боловсон хүчний эрх дархыг дур тааваар хасаж болохгүй, жараад жилийн турш тоогүй олон монгол ноёдыг ямар ч осолгүй байтал татан унагаасан нь бишгүй олон.
28. Монгол залуучууд ураглахыг урамшуулах хэрэгтэй, үндэстний бүлхэмдлийн тугийг өргөж, хятад монголыг ураглуулан үй олон эрлийз гаргаж уусган хайлуулах хорт хийдлээ түргэн зогсоо!
29. Арга бүхнийг сүвэгчилж байгаад монголчуудын орлогыг сайжруулах хэрэгтэй, жараад жилийн турш тэд явах тусам үгүйрэн хоосорч байна, тануус монголчуудын сэтгэлийг алдсаар байна.
30. Монголчуудын үржлийг сайжруулах арга хэмжээг түргэн авах хэрэгтэй, жинхэнэ монголчуудын хүн ам лав дэмий олонгүй, дахин битгий хятад хүнээр ор тоо бөглөж бай! хэмээжээ.
НЭГДҮГЭЭР САР
2017.1.7-нд малчдын WeChat сүлжээнд түгээсэн мэдээллээр, бэлчээр нутгаа булаалгасан Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Алтан балгасны дөрвөн монгол малчныг шударга шаардлага тавьсны төлөө баривчлан хорьжээ. Хүнээ суллуулах шаардлага тавин, 6 малчин цагдаагийн газар очиход өөдөөс нь хортой хий цацан унагажээ.
Видео: https://www.youtube.com/watch?v=MZACQdd7djY
ХОЁРДУГААР САР
2017.02.07-нд Улаанцав хотын Шанду тойргийн төвд томоохон цуглаан болж, хөдөө аж ахуйн хөдөлмөрчин ард иргэд их үймж бухимдлаа.
Төрийн албан тушаалтан хууль бусаар 300 сая юаниар бэл бэнчинтэй хүмүүст газар худалдаж, үүнээс шалтгаалан, тариачид малчид газар шороогоо буцааж авах шаардлага тавьжээ. Шанду тойргийн янз бүрийн хот суурингаас 20 000 орчим хүн тойргийн засгийн ордны гадаа эсэргүүцэл илэрхийлж, шаардлага тавьж, цагдаа нарын хориглолтыг гэтлэх, албан тушаалтнуудтай уулзахыг оролдож байлаа. Зарим хүмүүс ордны хаалгыг эвдэж, цонхыг хагалжээ. Шөнө болоход эсэргүүцэгчид нутаг буцсан байна.
Radio Free Asia (RFA)-гийн сэтгүүлч Хятадын төрөөс мэдээлэл авахыг хүсэхэд өөр хүн рүү залга гэх юм уу, утсаа шууд тасалж байжээ. Шанду тойргийн Суртал ухуулгын газраас өгсөн мэдээллийн дагуу тэр өдрийн орой xinhuanet.com албан ёсны мэдээ түгээжээ. Түүндээ засаг захиргааны зүгээс жагсагчид хүнд асуудлыг улам хүндрүүлэх биш, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэж байгааг мэдээлжээ.
Өмнөд монгол хүний эрхийн идэвхтэн ярихдаа, ийм нөхцөл байдал бүх Өвөр Монголд хэвийн үзэгдэл болсон, энэ нь авлигажсан нийгмийн тогтолцооноос болж байна, авлигачид байгалийн баялаг, нутаг бэлчээрийг мөнгөтэй хүнд дураараа өгдөг, хохирлыг барагдуулан нөхвөр олгох нь байтугай, төсвөөс малчид тариачдад хуваарилсан нөхвөрийг бас завшчихдаг гэж тайлбарлажээ.
Германд суудаг, өмнөд монголчуудын эрхийн төлөө тэмцлийн лидер Шобцууд Тэмцэлт : “Өмнөд монгол малчдын амьдрал бэлчээрээс хамаардаг, тэдний газрыг дээрэмдэх нь цаазын ялтай агаар нэг байна. Энэ дээрэм хавтгайрлаа. Малчдыг амьд мэнд байлгая гэвэл Ши Жинпин шийдвэртэй ажиллах ёстой. Гэвч өмнөд монголчуудад өөртөө засдаг эрх байхгүй хэвээр” гэж хэлэв.
Видео: https://www.youtube.com/watch?v=_oexGY9dzF4.
Энэ талаар RFA-гийн сурвалжлагч Цяо Лон сурвалжилсан билээ: https://www.rfa.org/mandarin/yataibaodao/shaoshuminzu/ql1-02092017122032.html.
NTD China News Channel-ийн мэдээ: https://www.youtube.com/watch?v=hmbGvh7PwAc
2017.2.26-нд Жирэм буюу Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны Ганжиг гацааны малчид баривчлагдсан журмын нөхдөө суллахыг шаардаж шингээлт үйлдэв .
Тэд 2016 оны намар нутаг усаа зүй бусаар алдсан бөгөөд, буцааж авах тэмцэл өрнүүлэхэд 30 гаруй хятадууд зодож нүдэн хариу барьжээ. Үймээн шуугиан дэгдээсэн гэж, буруутан балмад этгээдүүдийг биш, олон малчдыг барьжээ. Дахин дахин ирж, нэмж хүн барьж, хүмүүсийн нэрийг дуудан бүртгэдэг, сүүлдээ гацааныхан машины дуу гарахад нуугддаг болжээ. Хоёр тэмцэгч залууг өнөөг хүртэл суллахгүй, сурагч чимээ өгөхгүй байгааг тэд гайхан ярьж байв. Одоо бид нуугдахгүй, өөдөөс нь сөрөн тэмцэх болно гэж тэд мэдэгдэж байв.
Ноён Хэй Вэнмин Ганжиг гацааны идэвхтэн бөгөөд 2016.12.12-нд баригдсан. Гацааны малчдынхаа газар нутгийнхаа төлөөхи олон жилийн шударга тэмцлийг дэмжиж ирсэн. Бээжин дэхи Хятадын улс төр, эрхзүйн их сургуулийг төгсөгч тэрбээр нутаг бэлчээрээ булаалгасан монгол малчдад хятадын түшмэдүүд, бизнесчдийн эсрэг заргын бичиг зохиож өгөх зэргээр Интернетийн орон зайд тал бүрийн тусламж үзүүлдэг байв.
Түүнийг баривчлах бичгийг 2017.1.20-нд л ар гэрийнхэнд нь өгчээ. Энэ нь нийгмийн хэв журмыг алдагдуулсан гэж баригдсанаас нь хойш сар гаруйн дараа юм. Тэгвэл 2017 оны 2-р сард дээрхи буруутгалаар Хэй Вэнминд 2 жил хорих ял оноожээ. Түүний хоригдсон газар, биеийн байдлыг нууцлах, ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байх явдал эхнээсээ өдий хүртэл хэвээр байж ирсэн бөгөөд, энэ нь Хятадад энгийн үзэгдэл юм.
Видео: https://www.youtube.com/watch?v=TKx-O01XV-Q
ГУРАВДУГААР САР
2017.3.20-нд WeChat-д энэ өдөр Улаанхад хотын Хишигтэн хошууны малчин монголчууд дээрэмдүүлсэн бэлчээрээ нэхэж, Засгийн ордны дэргэд жагсан тэмцлээ эхлүүллээ гэж малчид мэдээлэв. Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=1056819294461884&set=a.287870734690081.1073741845.100004014696959&type=3&theater
2017.3.26-нд WeChat-д Улаанхад хотын Баарин баруун хошуунд өмнөд монгол малчид нэг удаа гахай түрэмгийллийг яллаа гэж малчид мэдээлэв. Өвөр Монголын МАА нь бэлчээр нутаг сүйтгэдэг тул болиулж, гахайн АА болгоно гэж Хятадын нам засаг малчин монголчуудтай удтал тэмцэлдэн, ажил амьдралгүй болгон, хохироож ирсэн билээ. Үүний эсрэг монголчууд ч тууштай тэмцсэн. Баарин баруун хошуунд нэг сая гахай тэжээх төлөвлөгөөнөөсөө нам засаг татгалзахад хүрчээ гэж малчид баясаж байлаа. Ийнхүү гахай түрэмгийлэл анх удаа ухралтанд орж, нэг хошуунд малчин монголчууд ялалт байгууллаа гэжээ. Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=1060914584052355&set=a.287870734690081.1073741845.100004014696959&type=3&theater
2017.3.27-нд WeChat-д Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны 1000 малчин хошууны Засгийн ордны гадаа жагсаж, хууль бусаар хураасан газрын асуудлыг шийдвэрлэх, төлбөр төлөхийг шаардсан бичгийг хошууны удирдлагад гардуулсан тухай малчид мэдээлэв. Гэвч малчдыг үл ойшоон ямар ч хариу өгөөгүй.Эх сурвалж: https://www.rfa.org/english/news/china/corruption-04112017105813.html
2017.3.27-нд Ордос хотын Үүшин хошууны Сүлд сумын малчин Тогтох видео түгээв. Эднийх гацаан дарга 2010 онд “элс манханг ногооруулбал улсаас ой шугуйн нөхвөр мөнгө олгоно” гэж санал тавьсны дагуу гурван жилд 20 илүү түмэн зоос зарцуулж, 1500 мү элс манханг ойжуулж, ахуй байдлыг сайжруулжээ. Урьдын одоогийн байдал тэнгэр газар шиг зөрүүтэй. Гацаан дарга 2012 онд “танай тэнд хийн худаг, зам барина, 50 түмэн зоосны нөхвөр мөнгө өгнө” гэжээ. Үүнийг эсэргүүцээд дийлээгүй. Сүүлдээ аргагүй зөвшөөрөв. 2012 онд Чанциний хийн худаг өрөмдлөгийн компани замын ажлаа эхлүүлсэн нь элс манхыг болон бэлчээрийг дайрчээ.
2013 онд гацаан дарга нь “та нарын ногооруулсан элс манхны болон бэлчээр нутгийн зааг тодорхойгүй учир ой шугуйн болон бэлчээр нутгийн нөхвөр мөнгө олгохгүй” гэжээ. Улсын хуулиас гадуур хууль зохиож, холбогдох шийдвэргүйгээр “шийдвэрлэжээ”.
1991 онд тов тодорхой болгосон 420 мү бэлчээр юм. Элс манхны зааг ч мөн адил тодорхой. Гацаан дарга компанитай нийлж, үйл ажиллагаа явуулах талбайгаа хүрээлсэн утсаа дахин дахин ахиулж татаж байсан. 2016 онд өрхийн тэргүүн хол явж байгаад буцахад, төмөр утас татаад гэр лүүгээ очих замыг хаасан байв. Зохих газрууд руу ярихад хамаарах хүнгүй байсан тул бухимдан хайчилсан. Үүний төлөө гацаан дарга 7 хоног шийдвэргүйгээр хорьсон. Гэрийн эзэгтэй малчин Тогтох бас энэ их доромжлолыг тэсвэрлэхүйеэ бэрх болсон тул бухимдаж утас хайчилсан, шийдвэргүйгээр 5 хоног хорьсон байна.
Энэ тухай хүү нь ярьж, бичгийг уншсан. Ногоон бүсээ ч сүйтгүүлсэн, бэлчээр нутгаа ч алдсан, амьжиргааны эх үндэсгүй болсон, гэр лүүгээ орох, гэрээс гарахад ч хүнд болсон энэ бэрх амьдралынхаа тухай ээж нь уйлж хайлаад, ярьж чадахгүй байлаа
Видео: https://www.youtube.com/watch?v=5yDQcU6aXvE
2017 оны 3-р сард WeChat-д 2 жил хүртэл хорих ял сонсож, хэлмэгдэн хоригдсон 6 малчны төвийн Дээд шүүхэд хандсан заргын ажил өрнөж, дэмжсэн малчдын цуглаан Улаанхад буюу Чифэн хотын Онниуд хошуунд болсон тухай малчид мэдээлэв. Тулгуур, Төгсбаяр, Насандалай, Жаргалт, Улаанбар, Мөнхбаяр нарын малчин эрчүүд 2013.12.21-нд ял сонсон хэлмэгдэж байсан билээ.
Тэднийг 2013 оны 5-р сард “үндэстэн хоорондын эв нэгдлийг алдагдуулсан, салан тусгаарлахад турхирсан” гэж шүүхээс хилсээр буруутгаж байв. Дараа нь “үйлдвэрлэл, удирдлагыг хорлон сүйтгэсэн” гэж хэлмэгдүүлсэн юм. Тулгуур, Төгсбаярыг 2 жил, Улаанбар, Мөнхбаяр, Насандалайг 1 жил 6 сар хорих ял оноож, Жаргалтыг 1 жил тэнсэн харгалзах болжээ.
Тэр үед, малчид буруугүй гэж заргалдан тэмцэлдсэн бөгөөд, “үйлдвэрлэл, удирдлагыг хорлон сүйтгэсэн” гэж Төгсбаярыг 1 жил, бусдыг нь хэдэн сар хорьж, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх эцсийн шийдвэр гарсан.
Shuang He Forestry гэдэг компани Баяннуур гацааны Шинэсум гэдэг газар 3300 акр газрыг хууль бусаар эзэмших гэснээс зөрчил үүссэн. 2013 оны 4-р сард малчид булаах гэсэн газарт майхан барьж, өдөр шөнөгүй үргэлжлэх суулт эхлүүлсэн. Компаний талын хүмүүс малчдыг хүчээр хөөх гэж, олуулаа дайрснаас хэдэн арван малчин зодуулж, 12 хүн эмнэлэгт хэвтсэн байдаг. Харин дээрхи 6 малчныг хэлмэгдүүлэн шийтгэсэн. Эх сурвалж: https://www.rfa.org/english/news/china/herders-10042013170943.html
The other day, while I was at work, my sister stole my
iphone and tested to see if it can survive a 40 foot
drop, just so she can be a youtube sensation. My iPad is now destroyed and she
has 83 views. I know this is entirely off topic but I had to share it with someone!
I savour, cause I found exactly what I used to be having a look for.
You have ended my four day long hunt! God Bless
you man. Have a nice day. Bye
Aw, this was an incredibly nice post. Taking a few minutes and actual effort to make a top
notch article… but what can I say… I procrastinate a whole lot and never seem to get anything done.
Hello! Quick question that’s entirely off topic.
Do you know how to make your site mobile friendly?
My site looks weird when browsing from my iphone.
I’m trying to find a template or plugin that might be able to correct
this problem. If you have any recommendations, please share.
Many thanks!
I every time used to read article in news papers but now as I am a user of web so from now I am using net for articles, thanks to web.
Good post. I learn something totally new and challenging on blogs I stumbleupon on a daily basis.
It’s always useful to read content from other writers and use a little something
from their websites.
We are a gaggle of volunteers and starting a new scheme in our community.
Your website offered us with helpful information to work on.
You’ve done a formidable task and our entire community
might be grateful to you.
These are genuinely enormous ideas in on the topic of blogging.
You have touched some good factors here. Any way keep up wrinting.
Excellent article! We are linking to this particularly
great post on our site. Keep up the good writing.
You actually make it appear really easy together with your presentation but I to find this topic to be actually something
that I think I would never understand. It seems too complex and extremely huge for me.
I’m looking ahead in your subsequent submit, I will attempt to get the cling of it!