Манайх Хятадын нөлөөнд орсоны гарцаагүй том илрэл бол Монголын төлөө гэсэн сэтгэлийн галтай жинхэнэ эх оронч, үндэсний үзэлтэн эрхэм шударга сэтгүүлчийг өнөөдөр цагдаа нар баривчилсан нь харууллаа. Үнэндээ тэд талбай дээр жагссан Хятадуудыг баривчлах ёстой байтал нүдэн балай өнгөрч, бүр эвлүүлэг энэ тэр гэж мануусыг мурьсан шүү дээ. Ээ чааваас ийм харалган, худалдагдсан төр, төрийн цагдаатай улс, ухаан ядуу удирдагчидтай ч байх гэж. Бид ч бас ахан дүүсээ нэг нэгээр нь, эд баялагаа уул уулаар нь хил гаалиа сөөм сөөмөөр зарж, барьж өгч байгааг харсаар атал дуугарах сэтгэлийн галгүй байх ч гэж!”Эх Хэлээ Аваръя” гэж хамгийн анх дуугарч гарч ирж чадсан, ганцаараа зогссон хүн бол Ч.Мөнхбаяр сэтгүүлч ах. Ардчилалын төлөө ямагт чөлөөтэй, тууштай, мятаршгүй тэмцэж ирсэн түүнийг гэмт хэрэгтэн болгон баривчилсанд ой гутаж байна.
Munkhbayar Ch ахыг сулла!
Ц. Энхтуяа Оакланд, Калифорни
02.17.2022