05.11-ний Өвөр Монголчуудыг дэмжих өдрийг тохиолдуулан “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбоо байгууллагууд хамтран “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2022 оны 02 сарын 21-ний Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан орон даяар зарлаж 2 сарын хугацаанд эсээг хүлээн авав. Уралдаан ЕБС-ын ахлах 10-12 анги, дунд 6-9 анги гэсэн 2 ангиллаар явагдан тус бүр 6 байрыг шалгаруулж нийт 12 сурагч шагналт байранд орлоо. Уралдааны эсээг онлайнаар болон биетээр хүлээн авсан бөгөөд шалгаруулалтад эсээ бичлэгийн утга агуулга, найруулга болон, бичгийн хэв, стандарт зэрэг нь голлох нөлөө үзүүллээ. Тус уралдаанд Монгол орон даяар нийт 19 аймгийн ЕБС-ын ахлах, дунд ангийн 92 сурагч оролцов. Ялангуяа хөдөө орон нутгаас монгол хэл, бичгийн багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулсан нь онцлууштай байлаа. Эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдаас энэхүү уралдаанд оролцохын тулд монгол бичгээ илүү сайн давтаж, багш нартайгаа ажилласан, Өвөр Монголын түүхийг судалж, мэдсэн гээд талархаж байгаагаа олон сурагчид илэрхийлсээр байлаа. Оролцсон нийт сурагчид, багш нартаа баярлалаа! Монгол бичиг түгээмэл болтугай!
Дэлхийн Монголчуудын ХолбооӨмнөд
Монголын Их Хуралдай
2022 он02сарын 11
#worldmongols#southernmongoliasupportday
Eh survalji:https://www.facebook.com/WorldMongolFederation