Хятад-Монголын харилцааны байдлыг шүүмжилсэнийхээ төлөө 10 жилийн хорих ял авсан Монгол улсын тэмцэгч Чулуундоржийн Мөнхбаярыг суллаж, цагаатгахыг PEN America холбооны өмнөөс ШААРДАХ БИЧИГНЭН ДАРУЙ СУЛЛАХ ТУХАЙ

Хятад-Монголын харилцааны байдлыг шүүмжилсэнийхээ төлөө 10 жилийн хорих ял авсан Монгол улсын тэмцэгч Чулуундоржийн Мөнхбаярыг суллаж, цагаатгахыг PEN America холбооны өмнөөс ШААРДАХ БИЧИГНЭН ДАРУЙ СУЛЛАХ ТУХАЙ2022 оны 9 дүгээр сар 13(НЬЮ-ЙОРК)— Монгол улсын нийтлэлч, тэмцэгч Чулуундоржийн Мөнхбаярын давж заалдах шатны шүүх хурал 9 дүгээр сарын 13-ны өдөр товлогдсонтой холбоотойгоор бид Монгол улсын эрх бүхий байгууллагуудаас түүнд оноосон 10 жилийн хорих ялыг цуцлаж, нэн даруй суллахыг үүгээр дамжуулан шаардаж байна. Пен/Барбей “Бичих эрхийн төв“-н захирал ноён Лизл Гернтхолз хэлэхдээ “Чулуундоржийн Мөнхбаярыг үндэслэлгүйгээр хилс хэрэгт тулгаж хэрцгийгээр хорих ял оногдуулсан нь хүний үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал мөн” гэсэн байна. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр түүнийг ийнхүү шийтгэж байгаа нь Монгол улсын засгийн газрын дуу хоолойг боомилон нухчин дарах, Өвөр Монгол дахь Хятадын бодлогыг дэлгэрүүлэх далд явуулга гэж үзэж байна. Иймд та бүхэн төр засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүн бүрийн үндсэн эрхийг хүндэтгэн үзэж Чулуундоржийн Мөнхбаярыг яаралтай суллаж өгнө үү. Дэлхийн Монголчуудын Яруу Найргийн Нийгэмлэгийг үүсгэн байгуулагч гишүүн Чулуундоржийн Мөнхбаяр бол нэрд гарсан блоггер, яруу найрагч, хүний эрх төдийгүй хэл, соёл, түүхийн өвийн төлөө цогтой тэмцэгч, Хятадын Өвөр Монгол дахь угсаатны зүйн түүхэн өв соёлыг хамгаалахын төлөө тууштай зүтгэгч нэгэн билээ. Түүнийг Монгол улсын засгийн газраас Хятадтай харилцаж буй бодлого, үйл ажиллагааг шүүмжилсэнийх нь төлөө өнгөрөгч 2-р сард баривчилж хорьсон нь Хятад дахь Өвөр Монголчуудын хүний эрхийг нухчин дарах гэсэн оролдлого зайлшгүй мөн. Хамгийн сүүлд тэрээр Монгол улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байлаа. Түүнийг өнгөрөгч Зургадугаар сарын 28 өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эсрэг “Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан” гэх үндэслэлээр ял оноосон. Харин Мөнхбаярын өмгөөлөгчийн зүгээс энэхүү шийтгэлийг үндэслэлгүй хэмээн үзэж байгаа бөгөөд “Монгол улсын Үндсэн хууль болон бусад ямар ч хуулинд Хятадын ашиг сонирхолын эсрэг зогссон Монгол улсын иргэнийг яллах заалт байхгүй” гэдгийг онцлон тэмдэглэж байгаа. Өвөр Монголд хэрэгжүүлж буй Хятадын Бүх нийтийн шинэ боловсролын үзэл баримтлалын дагуу гол чухал хичээлүүдийг Монгол хэлээр заахыг халах асуудлыг хэлэлцэж байх үеэр ийнхүү Мөнхбаярт ял ногдуулсан байдаг. ПЕН Америк байгууллагын Бичих эрхийн индекс 2021-т заасны дагуу Хятад улс өөрийн нутаг дэвсгэр дэх Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Төвдийн өөртөө засах улс зэрэг томоохон бүс нутгуудад жижиг угсаатны бүлгүүдийн хэл соёлыг ашиглахыг хориглосон бодлого баримтлаж, түүнчлэн эрүүгийн хэргээр ял оноож байна. Үүний бас нэгэн жишээ бол Монгол зохиолч Лхамжавын Боржигонд Өвөр Монгол дахь Соёлын хувьсгалд шүүмжлэлтэй хандсаных нь төлөө Хятадын засгийн газраас түүнд нэг жилийн хорих ял ногдуулсан байдаг. ПЕН Америк бол Монголчуудын хүний эрх, хэл соёлыг Нэгдсэн Улс төдийгүй нийт дэлхий дахинд сахин хамгаалах эрхэм зорилго бүхий байгууллага билээ. Бид бичих эрхийг эрхэмлэн дээдлэж, үгийн хүчээр өөрчлөлтийг даян дэлхийд авчирах эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд бид энэхүү эрхэм зорилгын дор зохиолчдыг нэгтгэх, үз бодлоо илэрхийлэх эрх болон ардчилалын зарчмуудыг хангах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан ирсэн болно.

ХОЛБОО БАРИХ: Сьюзан Тримель, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх,

STrimel@PEN.org