“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ”
монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024
Удирдамж
Монгол хэл бичиг нь нийт Монголчуудын нэгдмэл нэг үнэт зүйл төдийгүй сүүлийн мянган жилийн хугацаанд эсгий туургатны соёл, боловсрол, ном, судрыг түүчээлэн ирсэн эрхэм нандин өв билээ. 2020 оноос Өмнөд Монголд Монгол бичгийг шат дараатай танаж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь өөрчлөлт орсноор олон Монголчууд өөрсдийн төрөлх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй болсон нь нэн харамсалтай. Монгол улс 2025 онд Монгол бичигт шилжих зорилт тавьсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж буй билээ. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нь нийт Монголчуудын ариун үүрэг тул хүн бүр шамдан хичээвэл зохилтой цаг үед бид амьдарч байна.
Иймээс “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2024 оны 02-р сарын 21-ны өдрөөс 04-р сарын 14-ны өдөр хүртэл Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мөн Монгол улсын их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвд суралцаж буй оюутан залуусын дунд гурав дахь жилдээ зарлаж байна.
Хамрах хүрээ:
Уралдаанд оролцогчид нь ЕБС-ийн дунд ба ахлах ангийнхан мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвд суралцаж буй өдрийн ангийн оюутан гэсэн 3 ангиллаар байна:
a) 6-9–р анги буюу дунд анги,
б) 10-12-р анги буюу ахлах анги,
в) I-IV-р курсийн оюутнууд
Уралдааны зорилго нь: Монголчууд бидний хойч үе болсон хүүхэд багачууд болон оюутан, залууст монгол бичгээ сурталчлах, мөн ахан дүү Өмнөд Монголчуудаа сурталчлан таниулах, шилдэг сайхан бичигтнүүдийг урамшуулах нь уралдааны зорилго юм.
Уралдааны сэдэв:
- Өмнөд Монгол буюу өнөөгийн БНХАУ-ын хилийн дотор амьдран сууж буй уугуул монголчуудын /Дээд Монгол, Шинжаан, Юннаний Монгол, ӨМӨЗО-ны Монгол/ соёл, түүхийн тухай мэдэх зүйлээ бичнэ.
- Түүхэн болон өнөө үеийн суут мэргэн Өмнөд Монголчуудын тухай мөн бичиж болно.
- Өмнөд монгол хүүхэдтэй найзалж нөхөрлөдөг бол, эсвэл ямар нэг Өмнөд Монгол хүнийг ойр дотно таньдаг мэддэг бол тэр тухайгаа бичиж болно.
Бичвэрийн шаардлага ба шалгаруулалт
- Үгийн тоо: 300-500 байна.
- Монгол бичгээр гараар бичсэн бичвэр байна.
- Бичгийн А4 цаасан дээр бичсэн гар бичмэлээр оролцоно.
- Бичлэгийн утга агуулга, хэв зурлага, зөв бичих дүрэм, найруулгыг харгалзан шүүнэ.
- Өмнөд Монголын Их Хуралдай шилдэг бүтээлүүдийг 05-р сарын 05-н хүртэл шалгаруулж Дэлхийн Монголчуудын Холбоо шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
- Хөдөө орон нутгаас шалгарсан оролцогчдын шагналыг шуудангаар илгээнэ.
Анхаарах зүйлс: Заасан A4 хэмжээнээс бусад хэмжээг хүлээн авахгүй болно. Уралдаанд бичвэрээ илгээх мэйлдээ болон бичвэрийнхээ төгсгөлд өөрийн овог, нэр, анги, сургууль, и-мэйл, утасны дугаараа Монгол бичгээр бол криллээр давхар тодорхой бичсэн байхыг анхаарна уу.
Бичвэрийг хүлээн авах:
- Бичвэрийг 04-р сарын 14-ны дотор info@wmc.mn мэйлээр хүлээж авна.
- Файлаар /Зургаар эсвэл сканнердсан хуваилбараар/ хүлээн авна. Зургаар бол гаргацтай авахыг анхаарна уу!
Файлаар авах цахим хаяг: Info@wmc.mn
Холбоо барих: 70000998; 90808511;
Насны гурван ангилал тус бүрд:
- 1-р байр – нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал /300,000 төг/
- 2-р байр – нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал /250,000 төг/
- 3-р байр – нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал /200,000 төг/
- Тусгай байр – гурав. Өргөмжлөл, мөнгөн шагнал /тус бүрд 100,000 төг/
Уралдааны дүн, шалгарагчдын бүтээлийг ӨМИХ болон ДМХ-ны веб хуудас, сошиал хаягуудад нийтэлнэ.
Ерөнхий зохион байгуулагч, спонсор:
ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ
Хамтран зохион байгуулагч:
ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
—————————————————————————————————————
“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Бямбын Ринчен