МАЛЧИН БҮСГҮЙЧҮҮДИЙГ СУЛЛАХЫГ ИДЭВХТЭЙ ШААРДАЖ БАЙНА

ОЙРЫН ЖИЛҮҮДЭД ЭРХ АШГАА ХАМГААЛСАН 100 ГАРУЙ МАЛЧНЫГ БАРЬЖ ХОРЬЖЭЭ. Сүүлийн үед Өмнөд Монголын малчдыг дарлах дээрэмдэх нь хэрээс хэтэрсэн учир, хүмүүс янз бүрээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Ялангуяа Жаруудын Бао Гуниан, Онниудын Ин Гэр, Ман Лян нар хоригдож байгаа атал, Хангины Ургамал бас хоригдох болсноос болж, их дургүйцэж байна. Энэ дөрвөн малчин бүгд эмэгтэй юм.

Аав ээжийнх нь 270 мал, нутаг бэлчээрийг хятадууд хууль бусаар булаан авсныг эсэргүүцэн тэмцсэн Ургамал багшийг “хүн муулсан” гэж 8 хоног баривчлах шийдвэр гарчээ. Хоригдож байгаа 4, мөн Янжиндулам, Шинээ, бас бусад эмэгтэйчүүд өнөөдөр Өмнөд Монголын малчин монголчуудын эрхийн төлөө тэмцлийг манлайлж яваа онцлогтой байна.

Шилийн голын малчин тэмцэгч Янжиндулам Өмнөд Монголын малчдыг тэмцэлд уриалан дуудлаа.

Малчин Янжиндулам.

Тэрбээр:

– Над руу олон хүн ханддаг. Хаа сайгүй малчдын бэлчээр нутгийг хятадуудад худалдаж байна. Маш моралгүй, соёлгүй, улаан цагаандаа гарсан түшмэдүүд мөнгөний төлөө яахаас ч буцахгүй байна.

Албан тушаалтан нь үүрэг хариуцлагаа мэддэггүй, хуулийн байгууллага нь хууль цаазаа мэддэггүй, яаж энэ ажилд орсон юм бол гэж гайхмаар байдал хаа сайгүй. Ийм нөхцөлд малчин л эрхээ хамгаална. Бидний эрхийг засаг хамгаалахгүй бол бид эрхээ хамгаалж чадах, сурах ёстой. Би малчин хүн, тийм боловсрол мэдлэг байхгүй, юу ч чадахгүй гэдэг. Мэдье суръя гэсэн зориг байвал болно оо. Би ч эгэл малчин хүн.

Авлигач түшмэдүүдийн цаг нь болж байна. Өвөр Монголын төр удахгүй. Түшмэдүүд дураар дургин галзуурч, улсыг дампууруулж байна, ард иргэд төрд итгэлгүй болж байна. Дундад улсын хууль дүрэм зальхай ноёдын гарт бүрэн оржээ. Шийтгэх ёстойгоо шийтгэхгүй, яагаад Ургамалыг шийтгэж байгаа юм? Малчин ардуудыг л хүлцэнгүй болгож номхруулж авах гэж ингэж байна шүү дээ.

Ойрын хэдэн жилд эмх журмыг алдагдуулсан, төрийн ажлыг саатуулсан гэсэн хилс хэргээр баригдаж хоригдсон шударга малчин ардын тоо 100 гаруй болсон байна. Жинхэнэ хэв журам, төрийн ажлыг алдагдуулсан түшмэдүүд огт ял зэм хүртэхгүй байна. Хэв журам, төрийн ажлыг зөв болгоход санаа тавьсан ардуудыг шийтгэж байна.

Ургамалыг хэлмэгдүүлж байгаа этгээдүүд хэд хэдэн ялт хэрэг хийлээ. Түшмэд, цагдаа, сургуулийн дарга нар үгсэн хуйвалдлаа. Ар гэрийг нь сүрдүүлж байна. Бичлэг хийх, сүлжээнд мэдээлэхэд ял нэмнэ гэж байна. Санал гомдлоо мэдүүлэх, хэвлэж мэдээлэх, засагт сүрдүүлэл хийн жагсаж цуглах нь бидний эрх хууль ёсных.

Малчид аа, битгий ай, улсаас ч бүү ай, юунаас ч айх хэрэггүй. Зөв шударгын талд яваа хүнд айх юм үгүй, шударга бусчууд нь айх ёстой. Зарга заалдлагаа сайн хий, эрх ашгаа хамгаалж сур. Орон нутгийн илжирсэн засгийн ноёдыг бид дийлнэ, бид ялна.

Нэгдэж чадахгүй байгаа нь л тээг болоод байна. Нэгдвэл бидний үнэн мөнийг юу ч дийлэхгүй. Зөвхөн өөрийн хэргээ бодоод, өөрийн орон нутгаа хараад байгаагаас болж, бид тархай бутархай, сул байна. Бид нэгдэж өөрсдийгөө хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй.

Ядаж бид нэг учрыг сайн шийдвэрлүүлбэл сайхан үлгэр жишээ болж өгнө. Нэг хоёр толгойлогчийг нь барьчихаар хойш суучихдаг биш, харин зуун хүн толгойлж гарч ирдэг байх хэрэгтэй байна.

Ард түмэн хамгийн хүчтэй. Улс орон, төр засаг ард түмнээс тогтдог. Ард түмэн ямар байна, улс орон, төр засаг тийм байна. Ард түмэн амар төвшин биш бол улс орон, төр засаг яасан ч амар төвшин оршиж чадахгүй.

Нэгдэж тэмцэцгээе, малчид аа! гэж сүлжээнд ярьжээ.

Онниуд хошуунд “Мөнхгал” холбооныхон малчин эгч дүүсийг суллахыг шаардан жагслаа.

Хянганы Давхарбаяр тэргүүтэй малчдын эрхийг хамгаалах “Мөнхгал” холбооныхон Улаанхад хотын Онниуд хошууны засгийн ордны гадна ирж, нутаг бэлчээрээ хамгаалсны төлөө шоронд орсон эгч дүү Ин Гэр, Ман Лян нарыг суллахыг шаардан, эсэргүүцэл илэрхийллээ. Тэд хошуу дарга, Ин Гэр, Ман Лян нартай уулзна гэж зүтгэж, хошууны захиргааны хүн, цагдаа нартай маргалджээ. “Хилсээр хоригдсон эгч дүүсийг дайруй сулла. Монгол хүн монгол хүндээ хайртай. Ийм байх юм бол малчин монголчууд тэсэхгүй шүү. Амар төвшин ихээр алдагдна шүү” гэж тэд бухимдан хэлцгээж байв.

Энэ оны 9-р сарын 11-ний өдөр Онниуд хошууны засгийн ордны өмнө өндөр настан монгол ээж суулт хийсэн. Тэрбээр, газар нутгийнхаа төлөө тэмцээд цагдаад баригдаж хоригдсон эгч дүү малчин Ин Гэр, Ман Лян хоёрын ээж юм. Буруу зүйл хийгээгүй тэднийг суллахыг монгол ээж уйлан хайлан гуйж байлаа. Энэ ээжийг дэмжсэн хорь орчим малчид бас ирж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Мөн Өмнөд Монголын малчин ардууд тэднийг дэмжсэн утгатай бичиг барин зургаа авахуулж, дэмжлэгээ илэрхийлсээр байна.

9 Comments

  1. Hi there, just became aware of your blog through Google, and
    found that it’s truly informative. I’m gonna watch out for brussels.
    I’ll appreciate if you continue this in future. Many people
    will be benefited from your writing. Cheers!

  2. It’s actually a great and useful piece of information. I’m satisfied that you
    just shared this useful info with us. Please keep us informed like this.
    Thank you for sharing.

  3. I’m gone to say to my little brother, that he
    should also pay a quick visit this blog on regular basis to get updated from
    newest reports.

  4. I got this website from my friend who informed me about this website and now this time
    I am browsing this website and reading very informative content at this place.

  5. We stumbled over here by a different website and thought I may
    as well check things out. I like what I see so now i’m following you.
    Look forward to going over your web page repeatedly.

Comments are closed.