Даян дэлхийн хүний эрхийн өдөр буюу 12-р сарын 10-нд Өмнөд Монголын Их Хуралдай (ӨМИХ) янз бүрийн улс орнуудад эсэргүүцэл зохион байгууллаа. Японы Осака, Токио, Фукуока, Монголын Улаанбаатар, Шведийн Стокхольм, АНУ-ын Нью-Йоркод ӨМИХ-н гишүүд дэмжигчид Хятадын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд эсэргүүцлээ илэрхийлэв. Өмнөд Монголд малчин эмэгтэйчүүдийг суллуулах хөдөлгөөн өрнөж байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог байв.
ӨМИХ энэ өдрийн эсэргүүцлүүдэд зориулж мэдэгдэл гаргасныг та бүхэнд толилуулж байна.
ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ХҮНИЙ ЭРХ МАНДАН БАДАРТУГАЙ!
МЭДЭГДЭЛ
Өнөөдөр Дэлхийн хүний эрхийн өдөр. 1948 оны энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан билээ.
Түүнээс хойш бараг 70 жил өнгөрсөн ч, БНХАУ-д хүний эрхэм эрхүүд хэрэгжээгүй, хэрэгжүүлэх талаар ХКН санах ч үгүй явна. Даян дэлхийн хамгийн их дарлагдаж колоничлогдсон ард түмний нэг болох өмнөд монголчуудын байдал тод илрэл нь юм.
Өнөөдөр өмнөд монголчууд ХКН-аас баталгаажуулан хэрэгжүүлнэ гэж амласан өөртөө эзэн мэдэх эрх байтугай, амьд хүний хамгийн наад захын эрхүүд болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үндэсний хэл соёлоо хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, шүтэн бишрэх эрхийг ч эдэлж чадахгүй дарлагдан зовж байна. Хуульчлан тунхагласан өөртөө эзэн мэдэх эрх цаасан дээр л байгаа, харин ч жинхэнэ колонийн боолчлол мөлжлөг тал нутагт гаарч байна. Үг хэлье гэхэд хэвлэн нийтлүүлж, жагсаж цуглаж болохгүй. Үзэл бодлоо илэрхийлбэл салан тусгаарлагч гэж гүжирдэн хорино, шийтгэнэ. Энэ бүхнийг бид буруутган яллаж байна!
Эрүүл аюулгүй орчинд амьдрах ямар ч боломжгүйд хүрчээ. Хортой үйлдвэр уурхайнууд Өмнөд Монголыг дэлхийн экологийн хамгийн гамшгийн бүсүүдийн нэгд багтахуйц болгожээ. Хууль бусаар Өмнөд Монголд ашиг хонжоо хайсан хятадуудын бөөнөөрөө дайрч түрэмгийлэх, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох, дарамталж сүрдүүлэх нь хэрээс хэтэрсэн, бүр алтан амийг ч бүрэлгэдэг. Үүнээс хамгаалах ёстой амарыг хамгаалахын ажилтнууд, үймээн дарах цагдаа нар харин ямагт ямар ч гэм буруугүй, хохирогч хэлмэгдэгч болсон малчид руу байнга халдан довтолж, дураар зодож нүдэж, барьж хорьж, үл бүтэх этгээдүүдийн гар хөл болж явдаг аа. Энэ бүхнийг бид буруутган яллаж байна!
Ийм нөхцөлд Өмнөд Монголын малчин ардын аж төрөл нь тэсэхүйеэ хүнд бэрх, дээш тэнгэр хол, доош газар хатуу гэгчээр болж, мухардуулж цөхрөөн зовоож байна. Малчдыг үйлдвэр уурхай байгуулах, цэргийн бааз барих, байр сууцыг шинэчлэх, байгаль хамгаалах гэхчилэн тоолж баршгүй үнэн худал шалтаг шалтгаан хэлж, шууд бэлчээр нутаг, гэр орноос нь хөөж тууж, амьдарч байсан байшинг нь бульдозероор түрэн газартай тэгшилдэг. Хүчээр нүүлгэж үнэн хэрэгтээ дүрвэгчдийн хуаранд аваачих буюу, нутаг заан цөлдөг. Хот орон газарт хүчээр суурьшуулж, дадаж дасаагүй цэвэрлэгч ачигч зэрэг ажил хийлгэж, хятадуудын зарц боол болгодог. Хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр өгнө гэдэг нь худал хуурмаг болдог. Малчдын аж төрлийг ийнхүү орвонгоор нь эргүүлэн бсуниулснаар үндэсний соёл үгүйрэн сүйрч байна. Түүхэнд ийм тийм колоничлол дарлал байсан гэж ХКН-ын суртал ухуулгадаа нуршдаг нь Өмнөд Монголд бодот амьдрал дээр үзэгдэж байна. Тал нутаг гаслангийн дуунаар дүүрлээ. Энэ бүхнийг бид буруутган яллаж байна!
Энэ бүхнийг тэсэж тэвчих аргагүй болсон тул малчид байнга эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, заргалдаж заалдаж байна. Өнөөдөр Өмнөд Монгол БНХАУ дахи хамгийн их эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөдөг бүс нутгийн нэг болжээ. Өмнөд Монголд тэмцлийн гал тасралтгүй дүрэлзэж байна. Тэмцлийн гал дундхи Өмнөд Монгол болжээ.
Өмнөд монголчуудын өөртөө эзэн мэдэх эрх, эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэх зорилготой Өмнөд Монголын Их Хуралдайн журмын нөхөд бид Хятадын засгийн газар, ХКН-д хандаж:
-Өмнөд Монголын зүй бусаар хоригдсон малчин эмэгтэй Бао Гуниан, Ин Гэр, Ман Лян, Ургамал нарыг даруй суллахыг шаардаж байна!
-Өмнөд монголчуудын хүний эрх, нэн ялангуяа өөртөө эзэн мэдэх эрхийг хүндэтгэн хэрэгжүүлэхийг шаардаж байна!
-Өмнөд монгол малчдын бэлчээр нутгийг булаах, эсэргүүцэл тэмцлийг нухчин дарахаа таслан зогсоохыг шаардаж байна!
-Өмнөд монголчуудын ариун дагшин тал нутгийг хор хөнөөлт үйлдвэр уурхай, цэргийн бааз, гахайн аж ахуйгаар эзлүүлэн, хөнөөж сүйтгэхээ болихыг шаардаж байна!
Бид бүхэн бүх монгол ахан дүүс, даян дэлхийн шударга улс түмэн, байгууллагууд зүтгэлтнүүд, хүн ардад хандан, дээрхи шаардлагуудыг дэмжин, дарлагдсан өмнөд монголчуудад бүх боломжоороо туслахыг уриалж байна!
Өмнөд монголчуудын хүний эрх, өөртөө эзэн мэдэх эрх, эрх чөлөө мандан бадрах болтугай!
Өмнөд Монголын Их Хуралдай.
2017.12.10
Энэ жилийн хүний эрхийн өдөр Өмнөд Монголд суугаа малчин бүсгүй Янжиндулам мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн Монгол улсын “Босоо Хөх Монгол” ТББ хилийн чанадын уугуул монгол ахан дүүсийн төлөө тэмцэхээ илэрхийлж, бүхий шударга хүн ардыг тэмцэхийг уриаллаа.
“Даян Дэлхийн шударга улс орнуудын сонорт мэдүүлэх нь.
Босоо хөх Монгол байгууллага нь ( БХМ) Монгол улс, ард түмнийхээ гал голомтоос үүсэн байгуулагдаж нийгэмийн шаардлагаар гарч ирсэн, үндэсний язгуур эрх ашиг, байгаль орчин, хүн амаа өмгөөлөн хамгаалагч эх орончдын нэгдсэн хөдөлгөөн билээ. Бид зөвхөн өөрийн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах гадны хүчин зүйлс аюулын эсрэг бат зогсохоор тогтохгүй, туурга тусгаар, элэг нэгт Монгол ахан дүүсээ ч гэсэн үргэлж өмгөөлөн хамгаалах болно. Жишээ нь, Өвөр Монгол ахан дүүсийнхээ талаар таагүй мэдээлэл сонсож, тэдний олон эх орончид баригдаж хоригдон, амь насаа алдаж буй болон, газар нутгаа сүйтгүүлж, бэлчээр усгүй болон хүчин мөхөсдөж буйд бид сэтгэл эмзэглэж байна. Тиймээс бид Хятадын засгийн газрын хорт бодлогыг эсэргүүцэн, дэлхийн шударга орнуудад Өвөр Монголчууд болон Монгол туургатнуудыг маань өмгөөлөн хамгаалахыг уриалж байна. Дэлхий даяар тархсан Буриад,Тува, Халимаг, Хазара, Өвөр Монголчуудын нэгдмэл байдлын төлөө бидэнтэй нэгдцгээнэ үү. Монгол үндэстэн нэгдэж Нармай их улс байгуулагдан дэлхийн цээжинд үргэлж хүчтэй оршин тогтнох ёстой. Бүгд цааш түгээн дэмжинэ үү !!!
Хүндэтгэсэн Удирдах зөвлөлийн дарга Цэндийн Баяраа
Босоо хөх Монгол бүлхэм
2017он 12 сар 9
Улаанбаатар хот” гэжээ.
Өмнөд Монголчуудын эрхийг хамгаалах үйлс өргөжин тэлж байна.
Hi my friend! I want to say that this post is awesome, nice written and come
with approximately all important infos. I’d like
to see more posts like this .
Terrific work! That is the type of info that are supposed to be shared around the internet.
Disgrace on the search engines for now not
positioning this submit upper! Come on over and talk over with my web site .
Thanks =)
Superb, what a blog it is! This blog presents valuable facts to us, keep it up.
Wonderful article! We will be linking to this great article on our site.
Keep up the great writing.
Keep this going please, great job!
No matter if some one searches for his essential thing, thus he/she
wants to be available that in detail, so that thing is maintained over here.
Hi there this is kind of of off topic but I was wanting to know if blogs
use WYSIWYG editors or if you have to manually code with
HTML. I’m starting a blog soon but have no coding knowledge so I wanted to get advice from someone with experience.
Any help would be enormously appreciated!
Hi there would you mind stating which blog platform you’re using?
I’m going to start my own blog in the near future but I’m having a tough time
making a decision between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal.
The reason I ask is because your layout seems different then most blogs and I’m looking for something completely unique.
P.S Apologies for being off-topic but I had to ask!
Fantastic blog! Do you have any suggestions for aspiring writers?
I’m hoping to start my own site soon but I’m a little lost on everything.
Would you propose starting with a free platform like WordPress or go
for a paid option? There are so many options
out there that I’m totally confused .. Any ideas?
Thanks!
You ought to be a part of a contest for one of the most useful sites on the internet.
I am going to highly recommend this site!
Do you have a spam issue on this blog; I also am
a blogger, and I was wondering your situation; many
of us have created some nice practices and we
are looking to swap solutions with other folks,
why not shoot me an e-mail if interested.
Every weekend i used to go to see this web
site, as i want enjoyment, as this this web page conations really nice
funny stuff too.
Hello, all is going sound here and ofcourse every one is sharing
facts, that’s truly good, keep up writing.
Awesome site you have here but I was curious if you knew of any community forums that cover the same topics discussed in this article?
I’d really love to be a part of group where I can get comments from other
knowledgeable people that share the same interest. If you have any suggestions, please let me know.
Many thanks!