5-Р САРЫН 11. ӨМНӨД МОНГОЛЧУУДЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ӨДӨР

Өмнөд монголчуудыг дэмжих дэлхийн өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн монголчууд санал нэгдэж, энэ өдрийг тунхагласан юм.


Токиод энэ өдрийг угтан, эсэргүүцлийн хоёр цуглаан боллоо.


Үдээс өмнө БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө жагсаал боллоо. Японы парламентийн гишүүн Такаши Нагао, Өмнөд Монголын Их Хуралдай, япон, хонконгийн идэвхтнүүд оролцлоо. Өмнөд Монголын үнэн байдлыг ярьж, мэдэгдлээ өглөө.


Үдээс хойш, Токиод 600 хүн оролцсон том эсэргүүцлийн жагсаал боллоо. Малчин Мэргэн амь үрэгдсэний 10 жилийн ойг хүндэтгэлээ. Өмнөд монголчуудыг хүндэтгэх дэлхийн өдрийг дэмжлээ. Япон, Төвөд, Уйгур, Хонконг, Тайван, Мьянмар, Камбожийн идэвхтнүүд дэмжин оролцлоо. Энэ жагсаалыг Өмнөд Монголын Их Хуралдай санаачилсан юм. Өмнөд монголчуудыг дэмжих дэлхийн өдөр маань Азийн ард түмнүүдийн эрх чөлөөний бас нэгэн өдөр болж, өргөжин тэллээ.


Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 5-р сарын 9-нд акци боллоо. АТОЗ нам, ТББ-ууд зохион байгуулав. Хүмүүст Өмнөд Монголын үнэн байдлыг ярив. Бас хүмүүсийн дэмжсэн үгийг сонсож, видео бичлэг хийлээ.


5-р сарын 11-нд Дэлхийн монголчуудын холбооны тэргүүн Ц.Элбэгдорж Clubhouse-д болон FB-д Өмнөд Монголын тухай ярилаа. Дэлхийн монголчуудын холбоо өмнөд монголчуудыг дэмжсэн видео контент бэлтгэж, FB-д нийтлэв.


“Швед дэх монголчуудын соёлын холбоо” ТББ өмнөд монголчуудыг дэмжсэн нэвтрүүлэг бэлтгэж, FB-д нийтлэв. Видеоны нэр: “Малчин Мэргэн амь үрэгдсэний 10 жилийн ой ба Өмнөд монголчуудыг дэмжих дэлхийн өдөр”.


Энэ өдрийг жилээс жилд улам өргөн дэлгэр тэмдэглэх болно гэдэгт дэлхийн монголчууд итгэлтэй байна.

Ноён Такаши Нагао Токиод болсон цуглааны үеэр
Ноён Такаши Нагао Токиод болсон цуглааны үеэр
Токиод болсон том цуглаан.
Ноён Ц.Элбэгдорж FB-д ярьж байна
Монгол улсад
Улаанбаатар хотын төв талбайд. Ард иргэдэд Өвөр Монголын тухай ярьж байна.