Шовчууд Тэмцэлт:Монголчууд бид бухэн ны эмгэнэл уу ?

Монголчууд бид бухэн ны эмгэнэл уу ?

―Өмнөд Монголын Их Хуралдайн тэргүүн 

Шовчууд Тэмцэлт

Өнөөдөр Германы үндэсний баяр, хоёр Германы нэгдсэн өдөр. 1991 онд би хятад монголын хилийг давж Монгол улсад алхаж орсон. Тэгээд би хууль бусаар хилээр нэвтэрсэн хэргээр баривчлагдан саатуулагдаж, эцэст нь хууль бусаар хилээр нэвтэрсэн хэргээр гурван жилийн хорих ял авсан. Би анх эхэндээ хууль бус гэсэн ялыг хүлээн зөвшөөрөх үгүй байсан. Би нэг монгол хүнийхээ хувьд Монгол Улсад алхаж орсон явдал нь аль ч улсын хилээр давж гараагүй гэж боддог байсан. Учир нь Монгол, Хятадын хил нь олон мянган жил тогтоогдсон Хятадын цагаан хэрэм юм. Үүнийг аль эрт Цинь Шихуан тогтоосон байдаг. Харин ч Монгол төрийн түшээд та нар үндэснийхээ хил хязгаарыг мэдэхгүй байгаа нь албан тушаалаасаа зөрчсөн хэрэг ” гэж би шахамдуулсан. Эцэст нь монголын шүүгчид инээх ц арга гүй уурлах ц арга гүй эв үгүй байдал д орж , надад хэргээ хүлээхээс өөр аргагүй болсон. Хэрвээ би гэм буруугаа хүлээхгүй бол тэд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. Би Монгол Улсд байх нь Монголыг Хятадын асар их дарамтад оруулах бөгөөд энэ нь Монголын үндэсний эрх ашигт нийцэхгүй болхоор, эцэст нь би хэргээ хүлээж, хорих ял авсан. Гэхдээ би монголын талаас намайг Хятад руу буцаахгүй байх хүслээ ярьсан. Хэрэв яг аргагүйдээ намайг албадан гаргах юм бол, намайг албадан гаргахаас өмнө хэвлэлийн хурал хийлгэж, “Би яагаад Өмнөд Монгол дахь төрөлх нутагаа орхиод Монгол Улсдаа ирсэн бэ? ” гэсэн очир шалтгаанаа тайлбарлах эцсийн боломж өгөхийг хүссэн.Тэд миний хүсэлтийг ядаж өнгөн талаас нь зөвшөөрсөн. Намайг яллагдаж хоригдоод удаагүй байхад Монгол Улс хоригдлуудад үзүүлдэг уламжлалт өршөөлийг далимдуулан Очирбат ерөнхийлөгчийн зарлигаар надад өршөөл үзүүлсэн. БНХАУ-ын дарга Ян Шанкун монголд айлчилах д намайг дахин хэдэн өдөр гэрийн хорионд байлгасан. Миний ирээдүйн талаар монголын талынтнайзууд маань аль улсд цагаачлах аа сонгоорой гэж асуусан? Тэд надад нэг л удаа тусалж чадна гэсэн. Сайн бодож үзээд би Германыг сонгосон. яагаад гэвэл ? 1. Мэдээж би анх АНУ-ыг бодсон. Надад англи хэл байхгүй, найз нөхөд,танил ч байхгүй. 2.Германд манай найзын хүү байдаг. Манай найз сайхан зантай, тууштай монгол хүн. Хүү нь найдвартай байх ёстой гэж бодсон. 3. Би тэр үед тууштай панмонгол үзэлтэн байсан бөгөөд Монгол (Өмнөд Монгол, Буриад, Халимаг, Тува) нэгдэж чадна гэж найдаж байсан. Учир нь тэр үед хоёр Вьетнам нэгдэж, хоёр Йемен мөн нэгдэж, хоёр Герман дөнгөж нэгдэж байжээ. Энэ нь манай монгол зан заншлаар өлзийтэй сайн бэлэг шинж юм. Ингээд л би Германд ирсэн. Би Монгол Улсаас явахаасаа өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Очирбат д захидал үлдээсэн бөгөөд уг захидалдаа “түүхийн хөгжил монголчууд бидэнд нэгдэх эцсийн боломжийг олгож магадгүй, бид үүнийг ашиглах ёстой гэж үзэж байна. Монгол үндэстэн нэгдэж чадахгүй бол дэлхийд өөрийн гэсэн байр суурь үгүй, яваандаа хүчирхэг улс орнуудад залгигдаж уусч магадгүй гэж би бодож байнаа гэсэн”. Мэдээж миний захидлыг найзаараа дамжуулж өгсөн, Ерөнхийлөгчөөс хариу ирүүлээгүй. Гуч гаруй жил өнгөрч, зүрх минь Монголынхоо төлөө цохилсноороо,харин хүсэл мөрөөдөл минь холын хол хэвээрээ. Энэ цохм миний хувийн эмгэнэл үү, Чингис хааны үр хойч бид бүхэн ны хамтын эмгэнэл үү? Би үнэнхүү санаа зовж суунаа.

Германы Солон хотноо

2023.10.3