ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ХУРАЛДАЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЦУГЛААН БОЛОВ
Өмнөд монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөнийхнийг болон дэмжигчдийг нь нэгтгэсэн Өмнөд Монголын хуралдай Токио хотноо хуралдсаар байна. Өчигдөр Японы парламентын нэгэн байранд хуралдав. Эл хуралдаанд Японы парламентчид оролцож баяр хүргэв. Ребия Кадыр дуут мэндчилгээ илгээсэн байв. Олон улс үндэстний байгууллагуудаас баяр хүргэлээ.
Энэ үед тус байрны гадна Өмнөд Монголын их хуралдайг эсэргүүцсэн цуглаан болов. Хоёр машинаар 20 гаруй цагдаа ирж, хуралдайн аюулгүй байдлыг хангав.
Тус өдрийн хуралдааны дараа хуралдайн төлөөлөгчдийг Японы парламентын төв байраар аялуулав.