ӨМНӨД МОНГОЛЧУУД ХОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

2018.12.9-ний өдөр Өмнөд Монголын малчдын эрх ашгийн төлөө тэмцэгч Янжиндулам шингээлт хийлээ. Тэрбээр хос хэлний тухай ярилаа.

– Хос хэлний сургалт гэж монгол хэл соёлыг бөхөөх зүйл хийж байна. Үүнийг эсэргүүцэж 100 гаруй хүн бичиг барьж, зураг сүүдрээ авахуулжээ. Энэ чинь одоо юу болж байна вэ? Хэдэн сая монголчууд Өвөр Монголд бий. 100-хан хүн монгол үндэстний төлөө санаа зовно уу? Үндэс ясанд чинь гал тавьж байхад юу бодолхийлнэ вэ. Үр хойчийнхоо өмнө ямар ч хариуцлагагүй байна.

Хятад хэлийг өвөр монголчууд сурч л байгаа. 3-р ангиас заадаг. Хятадаар гол болгож сургах нь зөв гэж хэдэн эрдэмтэн мэргэн гэх хүн юун шал балай юм яриад байна. Малчин бидний хүүхэд бүгд эрдэмтэн доктор болж, их сургуульд сурах уу. Хятад хэлийг тэгж гүнзгий сурч судлах хэрэггүй. Зүгээр ажлын багаж хэрэгслийн үүднээс сурч болно. Чухалчлах хэрэг байхгүй. Юунд гол хичээл болгох гээд байгаа юм. Аяга будаагаа хамгаалдаг тэр эрдэмтэн докторууд бидний эрхийг хамгаалахгүй. Тэд бол хувинцар хүмүүс. Бид өөрсдөө л хамгаалах ёстой.Үгүй бол хэнээр хамгаалуулах юм? Хор нөлөөг нь мэдсээр байж, тэнэгшлийн минчүүрлийн байрандаа, хүнд найдаад хэдий хүртэл суух вэ. Сүлжээ холбоонд ярихаас хэтрэхгүй. Тэр бол дэмий үг яриа, өртөггүй үг яриа. Хамаг хор нөлөөг нь сүлжээ холбоо дүүрэн ярьчихаад, яагаад тэмцэхгүй байна вэ?

Бидний үр хүүхэд дээр туршилт хийж байна. Туршилт амжилттай болбол хэдэн жилийн дараа монгол соёлыг бүр заахаа болино. Яах вэ та нар хэлдэггүй бол би хэлээд өгье. Янжиндулам угаасаа дарангуйлалтай учирч чаддаггүй хүн.

Намайг ингээд ярихаар нэр төрийн төлөө явлаа, гавьяа авлаа гэдэг. Өөрсдөө ав л даа. Гавьяаг хэн нэг хүн авах л ёстой биз дээ. Энэ надад ямар хэрэгтэй нэр төр юм. Миний амь нас, хувь биед ямар ч ашиггүй. Тэсгэл алдахдаа л гарч ирж байна. Намайг нэр төр хөөлөө гэдэг хүмүүс юу бодож байна. Би малчин хүн, ийм нэр төр огт хөөцөлдөхгүй. Тэр шүүмжилдэг хүмүүс одоо хийгээч ээ. Намайг дандаа уурлаж байдаг, хөндлөн махан ширхэгтэй гэдэг. Бүгдэд уурлаагүй. Гэхдээ ядаргаатай, инээж дийлэхгүй байна. Тэсэхгүй бас л ярьчихлаа.

Бид хууль дотроо эрх ашгаа, соёл иргэншлээ, үр хойчоо хамгаалах хэрэгтэй боллоо. Хуулиар эрх ашгаа хамгаалъя. Дундад улсын хуулиар үндэстэн өөрийн үг хэл, үсэг бичгээ хамгаалах эрхтэй. Үүнийг монголчууддаа уриалж байна! гэж ярилаа.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*