ӨВӨР МОНГОЛЫН МАЛЧНЫ ҮНЭН СЭТГЭЛИЙН ӨЧИЛ

1982 онд нээлттэй хаалганы бодлого, зах зээлийн зарчим зэргээс болж, Хятад улсаас малчдын хамтын өмчлөлийг тогтоосон. Үүнээс өмнө газар зөвхөн улсын өмч байсан бол, ХАА-н салбарт хамтын өмчийн хэлбэр буй болсон. Тэгэхдээ улсын өмч, хамтын өмчийн заагийг тогтоосон байдаг. Монгол улсад ХАА-н нэгдлийн мэдлийн газар гэж байсантай төстэй. Өмнөд монгол малчин тэр газар дээр амьдрах эрхтэй, гэхдээ хувийн өмч нь биш, тэр газрыг өмчлөх эрхгүй.  Уг нь их төлөв өвөг дээдсийн үеэс суусан унаган нутаг нь байдаг.

1989 онд Тяньаньмэний оюутны бослогын үеэр би их нөлөө авсан. 1991 онд зах зээлийн тогтолцоо улам өргөжсөний сөрөг нөлөө болж, өмчлөлийн хэлбэрийг тодорхой болгох, уул усыг хамгаалах, газрын хөрсөн дорхи баялгийг ашиглах нэрийн дор луйвар эхэлсэн. Энэ нь уугуул иргэдийн өмчлөлийн хэлбэрийг байхгүй болгох гэсэн бодлогын хэрэгжилт байлаа. Үүний улмаас малчид бэлчээр нутгаа хамгаалж, бүлэг хамтлаг байгуулж, төрийн үйл ажиллагааг шүүмжилж сөрж эхэлсэн. 

Тэр үед намайг “гацааны зөвлөлд ажилла”  гэв. Энэ нь малчдаа төлөөлөх нэртэй ч, төрийн төлөөлөгч болчихдог, цалингүй ажил юм. Гацаа бол малчин монголчуудын засаг захиргааны нэгж бөгөөд төлөөлөл нь гацаагаа удирдах ёстой. Би бүрэн дунд боловсролтой учир гацаандаа боловсролтой хүний тоонд орж байв. Гэхдээ гацааны удирдлагын хүмүүс ард түмнээ дарамталдаг учир би ийм ажилд орохыг хүсээгүй. 

Ингээд нас биед хүрсэн малчин болоод МАА, нүүдлийн соёл, нутаг орныхоо байдлыг цус махаараа мэдэрсэн.  Сумынхан маань ямар ажилч хөдөлмөрч хүмүүс болохыг зүрх сэтгэлээрээ таньсан. Гэвч амьдрал нь өөдөлдөггүй. Би шилдэг малчин болж байсан. Тэглээ гээд амьдрал сайжирдаггүй байлаа. 

Газар нутгийг булаах, монгол соёлыг арилгах Хятадын бодлогын нөлөө их. Бэлчээр нутгийг булаахдаа:

1. “Бээжин, Тяньжин хотууд элсэн шуурганд нэрвэгдэж байгаа эх сурвалжийг засна, элс засна” гэж (Ирмэл хятадуудаас болж, газар цөлжсөн),

2. Модтой нутгийг “ашигт ойд хамруулна” гэж,

3. Гол дагууг “усны эх сурвалж, нуга газрыг хамгаална” гэж,

4. Онгон дархан байгалийг “байгалийн хамгаалалт хийнэ” гэж,

5. Содон үзэмжтэй газрыг “улсын цэцэрлэг болгоно” гэж,

6. Нүүрс, газрын тос зэрэг эрдэс баялагтай бол “улсын өмч болгоно” гэж,

7. Хужаа нар удаан суусан бол “газар эзэмших эрхтэй болгоно” гэж,

8. Улсын байгууллагууд тариалах, галаас сэргийлэх зэрэг зорилгоор “дайчлана” гэж,

9. “Тэжээл бордоо улсаас бэлтгэх зорилгоор тэжээлийн ургамал тарина” гэж (Ингэхдээ гүний усыг ихээр татдаг. Ар Хорчинд зуун түмэн мү газрыг тэжээл бордоо бэлтгэнэ гэж дайчилж, цөлжил үүсгэж байна),

10. “Гахай тэжээнэ” гэж (Хэдэн саяар авчирч тэжээж байна. Гахайн ялгадас бэлчээр нутаг, ус голыг маш их бохирдуулж байна),

11. Дарга ноёд өөрийн эрх мэдлээ далимдуулан завшиж, “гахай, мал өсгөнө, тариа тарина” гэж,

12. Хот балгас байх газар хятад иргэд хамгийн их үнэ цэнэтэй газруудыг янз бүрийн аргаар өөрийн болгон, “газартай болно” гэж зүсэн зүйлийн шалтаг шалтгааныг ашиглаж ирлээ.

Энэ мэтээр  нутаг бэлчээрийг булаадаг явдлыг малчид тасралтгүй эсэргүүцэж, эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлж байжээ.  

1997 он гэхэд орон нутгийн засаг манай сумын их бэлчээрийг булаасан. “Байгаль хамгаална” гэж булаасан байдалтай байлаа. Малчдын ногоон дэвтэрт орсон нутаг бас энэ булаасан газарт орсон. Ногоон дэвтэр гэдэг нь нутаг бэлчээрийг өрхөд хуваасан дэвтэр  Сумын нутгийн 1/3-ээс илүү, бараг тал нь алдагдаж байгаа хэрэг болно. Тэгэх тусмаа хамгийн шимтэй газар нутгийг булааж буй хэрэг.

Хятадууд малчдын газрыг булаан түрэмгийлэх үедээ малчдыг айлгах заналхийлэх, аж ахуйг нь хорлох, эд хөрөнгийг сүйтгэх, малыг гэмтээх алах, хүнийг зодох хороох гээд бүх төрлийн дарамтыг үзүүлж байлаа. Нэгэн малчин эмэгтэйг ямаагаа усалж байхад нь машинаар дайрч алсан. Хоёр хүн дарамтнаас болж боож үхсэн. Нэг малчны гэрийг тотгоноос нь уяад машинаар унагасан, чирч давхисан. Буудаж малыг үргээж, малчныг айлгадаг.  Машины чимээ сонсоод нэг малчин дарамтлагч хятадуудаас айж гарч зугтах гээд тотгоо мөргөж, ухаан алдаж унасан.

ӨМӨЗО-д газар  улсын өмч, хамтын өмч гэж хоёр өмчлөлийн хэлбэрт захирагддаг. Гацааны газар бол малчдын хамтын өмч. Эцэг дээдээс өвлөгдөж ирсэн нутаг нь.  Гацааны газраас бусад нутаг бас булаагдсан.

ӨМӨЗО-д монгол уламжлалт соёлыг үгүй болгох алхмуудыг хийдэг. Жишээ нь: Урьд отрын сургалт гэж байдаг байлаа. Тэр үед өвөл бол хүүхдүүд гацаан дахи өвлийн байранд сууж, тэндээсээ ойр дөт сургууль руу явдаг байв. Зун бол зуслан, оторт гэр оронтойгоо хамт явна. Тэр айлуудын дунд улсаас майхан сургууль байгуулж, тэр нь оторчдыг дагаж явдаг, аль боломжтой тооны хүүхдийг хамруулдаг байв. Тэгвэл отрын сургуулийг сумын сургуульд, сумын сургуулийг хошууны сургуульд, хошууны сургуулийг аймгийн монгол сургуульд  төвлөрүүлэх явц явагдаж ирлээ. Энэ нийтийн том сургууль монгол соёлыг хангалтгүй сургадаг, хятад багш олонтой. Хүүхдийг эх эцгийн хайр, сургааль, хүмүүжил, уламжлалт нүүдэлчин амьдрал соёлоос, үг хэлний орчноос салгадаг, зан заншил, монгол сэтгэхүйг ихээр алдагдуулдаг.  Сүүлийн үед хос хэлний сургалт гэж гарч ирж, монгол хэлний хичээлийг монгол хэлээр, бусад хичээлийг хятадаар заачихаад хос хэлний гэх хандлагатай боллоо.

Монгол сонин сэтгүүл , ТВ-ийн нэвтрүүлэг суваг багасссан. Тэдгээр нь ХКН-ын захиргаан дор байдаг. Улсаас үнэ төлбөргүй хиймэл дагуулын дохио хүлээж авах тогоо тараасан, өөр тогоо хэрэглэж болохгүй. Тэр тараасан тогоогоор зөвхөн намаас зөвшөөрсөн мэдээллийг авч болох тохируулгатай. Зарим малчин айл Монгол улсын тогоо авч, чөлөөт суваг үзэж байна.

Урьд нь сум, гацаа монгол даргатай байдаг байсан, одоо хятад даргатай байдаг боллоо. Ялангуяа гацаа илүү ихээр малчдаас бүрдэх учир. Тэр хятад дарга нар монголчуудын эрх ашгийн мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, эрх ашгийг хамгаалдаггүй, хамгаалахыг хүсдэггүй. 

Ажилгүйдэл их. Монгол хэлт ажлын байр бага. Арга буюу хятад орчинд хайлж уусан, хятад хүнтэй ураглаж байна. Удмын сан алдагдаж байна.

1998 онд малчдын газрыг тодруулж, шинэчлэн тогтоосон. Тэр жил манай сумын бүх иргэдийг зам засах ажилд дайчилсан.  Энэ үеэр малчид санаа бодлоо солилцон хуралдаж,  сумын 10 гацааны дарга, бас малчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан, бэлчээр нутгийг булаах явдлыг болиулах, газрын эрхээ батжуулах талаар санал боловсруулсан. 20 жил амьдарсан хэрмэл хужаад хууль бусаар байгаа газрыг нь өмчлүүлэх, “хангай уул, ой шугуйн газар тул хамгаалалтад авна” гэж бэлчээр булаах явдлыг эсэргүүцсэн. Мэдэгдэл бичгээ төрд өргөсөн боловч хариу өгөөгүй. 

2000 онд малчид тэр булаагдсан бэлчээр нутгуудад эргэн ирж, малаа хариулах болжээ. Шөнө малаа хариулах явдал гарсан. Дарамтлагчдаас болж, бас улсаас бэлчээр нутгийг нь булааж хомсдуулсан тул, малжихыг хорьсон нутагт малаа оруулдаг. Хятадууд шөнө ан хийдэг, ялангуяа буга намнах дуртай. Би өөрөө шөнө буун дуу дор, хэвтэж нуугдан байж малаа хариулж байлаа.

2003 онд манай суманд “5 жил газрыг чинь амраана” гэж малчдын өвөлжөө зуслангийн газрыг төрийн зүгээс хуурч авсан. 

Би Deutsche Welle, France-Presse, Free Asia зэрэг агентлагуудын хятад хэлээрхи нэвтрүүлгүүдийг байнга сонсох болж, шинэ мэдээг хаалтгүй хүлээн авч, хүний эрх, ардчилал, чөлөөт ертөнцийн тухай ойлголтоо баяжуулж ирэв. Би малчдын бэлчээрийг хашаалах хагалахыг эсэргүүцэн, ноёдын зальхай явдалд задлан шинжилгээ хийж засгийн удирдлагад бичгээр өгч байлаа.

2011 онд малчин Мэргэн зам товчлон бэлчээр нутгийг сүйтгэн давхидаг хятад жолоочтой ачааны машинуудыг эсэргүүцээд амь насаа алдсан. Үүнээс болж, малчдын эрх ашгийг өмгөөлж, шударга ёсыг шаардаж монгол сурагчид, оюутнууд Тунляо, Шилийн хот зэрэг газар эсэргүүцлийн жагсал хийсэн. Эднээс би ирээдүй, үндэсний зориг санааг олж харсан. Энэ бол нэгэн цагийн хийрхэл биш байлаа. Цаашдаа зөвхөн газар нутгийн асуудлаар биш, үндэсний сүр сүлдийг сэргээх асуудлаар тэмцэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүнээс болж, шорон гянданд орж болно гэдгээ би мэдэж байсан. 

2014 онд бид, хэзээ нэгтээ 1998 оны бэлчээр нутгийн заагийг шинээр тодруулсан бичиг баримтыг засаж, хуурамч гэрчлэл үүсгэсэн явдлыг мэдсэн. Тэр бичгийн бидэнд ашигтай тусах зүйлийг хар зурвасаар дарсан байсан. Үүнийг магадлахад “улсын нууц” гэж тайлбарласан. Бидний өмчлөлийг нотолсон хамгийн гол зүйлийг бүрмөсөн үгүй болгоод, дараагийн зүйлийн 3 гэсэн дугаарыг 2 болгож өөрчилсөн байлаа. Энэ оны намраас малчин бид газар шорооныхоо төлөө тэмцье гэж зөвлөлдөж, эвлэлдэн нэгдэв. Хошууны төвд жагсаал хийсэн. 300 гаруй малчин оролцсон. Гурван хөндлөн бичээс барьж зогссон. Бэлчээр нутгийг янз бүрийн шалтаг шалтгаанаар булаах явдлыг эсэргүүцсэн.

Сарын дараа бидний эсэргүүцлийг “үндэслэлгүй” гэсэн хариу бичиг төрөөс ирсэн. Газар булааж, тэр нутаг орныг “хамгаална” гэсэн атлаа  гахай тэжээж, ан агнаж, мод огтолж, малчдыг дарамталдгийг бүрэн үгүйсгэсэн бичиг ирсэн. Бид булаагдсан бэлчээртээ малаа оруулах болов. Цагдаа мал хүнийг машинаар хөөх, малыг барих, малчныг баривчлах зэргээр бидэнтэй тэмцнэ.

2015 онд нутаг бэлчээрийн өмчлөлийг ахин нотлох сураг сонссон. Зөв нотлуулах тэмцэл өрнөсөн. Энэ үед нотолж чадахгүй бол нутгаа бүрмөсөн алдах байв. Сайн нотлохгүй бол “маргаантай нутаг тул асуудлыг хойшлуулна” гэх ч, үндсэндээ улсын нутаг болчихдог.

Тэгээд сумын 200 гаруй малчин орон нутгийн засгийн ордноос хураасан бэлчээр нутгийг нэхэж, эсэргүүцэл илэрхийлсэн билээ.  5 малчныг хууль бус суулт зохион байгуулсан гэж баривчилсан.

Нэг малчинд “хүчирхийллээр хууль хэрэгжүүлэхийг эсэргүүцэх явдлыг өдөөсөн” гэж ял оноосон. Хоригдсон жинхэнэ шалтгаан нь: Өвөр монгол малчдынхаа хүний эрх, уугуул ард түмний эрх, уламжлалт аж төрөх ёс, нүүдэлчин соёл, цөөнхи үндэстний эрхийг хамгаалж тэмцсэн явдал байлаа. Ингээд хорих ял оноосон.

Тэр малчин шоронд байхдаа шударга бус явдалтай эвлэрдэггүй байв.  Хошууны шоронд олон монгол хүн хоригддог атал үйл ажиллагаа нь зөвхөн хятад хэлээр явагддаг. Хошууны хүн амын 1/3 нь монгол атал, шоронд хоригдлын  1/2 нь монгол байдаг. Радио нь хятад хэлээр, хамаг бичиг хятадаар байдаг. Монголоор хэлж ярихыг хорьдог. Бас шоронд мөнгөтэй бол юу хийсэн ч болдог, жишээ нь гар утас наймаалж, ашиглаж болно. Энэ мэтийг шударга малчин эсэргүүцэж ахин дахин сахилгын өрөөнд хоригдож байв. Гарт гав, хөлд дөнгө зүүгээд 2 шөнө, 3 өдөр хорьж байлаа. Гав дөнгийг босож болохгүй, зөвхөн хэвтэж байхаар хананд бэхэлчихдэг. Хоол өгөөгүй. Бие засуулаагүй.

Шоронд ажилтнууд нь өмч хөрөнгө завшаад, хоригдлуудад хулганы баастай эрдэнэ шишийн үр, угааж цэвэрлээгүй байцааг хар усанд чанаад өгдөг. Шим тэжээл дутаж, эрүүл мэнд доройтож, бусад дарамт зовлонг үзэж үс бууралтсан. 

Хоригдож байхад малчны аж ахуй их доройтсон, түүхий эдийн үнэ унасан нь давхар цохилт болсон. АА-гаас үлдсэн зүйлээ зарсан. Тэр малчин ажил амьдралгүй болсон.

13 Comments

  1. Hello there! I could have sworn I’ve been to this blog before but after checking through some of the post I realized it’s new to me. Nonetheless, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!

  2. What i do not understood is in fact how you’re no longer really much more neatly-preferred than you might be now. You are very intelligent. You know thus considerably in terms of this matter, made me in my opinion consider it from so many varied angles. Its like women and men aren’t fascinated unless it is something to do with Lady gaga! Your personal stuffs outstanding. Always deal with it up!

  3. Hi, i think that i noticed you visited my blog thus i came
    to return the prefer?.I am attempting to in finding
    things to enhance my web site!I assume its adequate to
    use a few of your ideas!!

  4. Do you have a spam problem on this website; I also am a blogger,
    and I was wondering your situation; many of us
    have developed some nice procedures and we are looking to trade strategies with other folks, please
    shoot me an e-mail if interested.

  5. Hello, Neat post. There is a problem together with your website in internet explorer, would
    test this? IE still is the market leader and a good section of other people will leave
    out your fantastic writing due to this problem.

  6. Wonderful beat ! I would like to apprentice whilst you amend your web site, how could i subscribe for a weblog website?
    The account aided me a acceptable deal. I had been a little bit acquainted of this your
    broadcast provided vivid transparent concept

  7. Whoa! This blog looks just like my old one! It’s on a totally
    different topic but it has pretty much the same page layout and design. Wonderful choice of colors!

  8. It is in reality a great and useful piece of information. I’m satisfied that you shared this useful
    info with us. Please keep us informed like this. Thanks for sharing.

  9. Everything is very open with a really clear explanation of
    the issues. It was truly informative. Your website is useful.

    Thank you for sharing!

Comments are closed.