2017.10.1. МОНГОЛ, АНУ, ШВЕДЭД БОЛСОН ЭСЭРГҮҮЦЭЛ

Швед улсад.

Монгол улсад

БНХАУ байгуулагдсан энэ өдөр өмнөд монголчууд болон, өмнөд монголчуудыг дэмжигч нөхөд гурван улс дахи БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газрын гадна эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Цагийн бүсээс шалтгаалан, Монгол улсад хамгийн эхэнд, Хятадын ЭСЯ-ны дэргэд боллоо. Монгол улсын иргэд болон өмнөд монгол хүмүүс “Өмнөд монголчуудад эзэн мэдэх эрх олгоё!”, “Өмнөд монгол малчдын тэмцлийг дэмжицгээе!” гэсэн лоозонгуудыг барьжээ. Хятадын коммунист нам нь өмнөд монголчуудад эзэн мэдэх эрхийг бүрэн хангана гэж амлаж, БНХАУ-ыг байгуулж байсан.

Эзэн мэдэх эрх гэдэг нь ард түмэн өөрийн хувь заяаг өөрөө тодорхойлох эрх гэсэн үг юм. Тодруулбал, Өмнөд Монгол нь Монгол улсад нэгдэх үү, тусгаар тогтносон улс болох уу, БНХАУ-ын бүрэлдэхүүнд тэгш эрхтэй, түүн дотроо хүсвэл холбооноос гарч болох эрхтэй холбооны улс байх уу гэдгээ өмнөд монголчууд өөрсдөө шийдэх эрхтэй байна гэсэн үг. Гэтэл БНХАУ өмнөд монголчуудыг хууран мэхэлж, эзэн мэдэх эрхээр хангах байтугай, олон удаагийн аллага хядлага явуулан газрын хөрснөөс арчих дөхөж, нутаг баялгийг нь булааж, уусгах бодлого явуулж, хүн битгий хэл таван хошуу малыг нь хялайж ирсэн гашуун түүхтэй. Үүнийг санууллаа.

Дараа нь Шведийн Стокхольм хотын Хятадын ЭСЯ-ны дэргэд монгол, уйгур хүмүүс мөр зэрэгцэн эсэргүүцэл илэрхийллээ. Шведэд суудаг өмнөд монгол хүмүүн Нарсуу:

-Энэ өдөр Мао Тяньаньмэний талбайд “БНХАУ хөл дээрээ бослоо” гэж тунхагласны ой болж байна. Харин монгол, уйгур, түвд, бусад олон үндэстний хувьд 68 жил дарлагдсаны ой. Мао, түүний талынхан л хөл дээрээ боссон болохоос, бусад нь тэгсэнгүй. Түүх түүхээрээ байдаг. Цэрэг зэвсгээр, худал түүхээр, хүн амаар дайрлаа гээд монголчуудын нутаг л бол монголчуудын нутаг. Бид хүн шүү, бид ард түмэн шүү. Бид Хятадын өмч биш, нэг л өдөр Хятадын дарлалаас гарна. Тэр цаг холгүй гэж бодож байна гэж цуглаан дээр хэллээ.

АНУ-ын Чикаго хот дахь Хятадын консулын газрын гадна мөн эсэргүүцлийн арга хэмжээ боллоо. Оролцогчид “Өмнөд Монгол дахи коммунист харгислалыг зогсоо!” гэсэн зурагт самбар барьж, нөхцөл байдлыг таниулж байв. Тэмцэгч Хадааг гэхэд л ялтай 15, ялгүй 4 жил шоронд хориод, одоо гэрийн хорионд байлгаж байгаа. Саяхан Өмнөд Монголын малчид Хадааг эргэх гэж оролдоод, ямар их хатуу чанд хараа хяналтын дор гэрийн хорионд байдгийг нь нүдээр үзэж, өөрсдөө ч хэрэгт орох дөхсөн.

Өмнөд монголчуудын төлөөхи дэмжлэг, тэмцэл үргэлжилсээр…

Америк улсад.

 

You may also like...

8 Responses

  1. Монгол says:

    Ямар зэвүүн новчнууд вэ?

  1. 2018-04-13

    Tadalafil 20mg http://cialisvipsale.com/

    Regards. Great information.

  2. 2018-04-13

    Buy generic viagra http://viagravipsale.com/

    Incredible a lot of beneficial information!

  3. 2018-04-13

    Cialis purchasing http://cialisyoues.com/

    Superb forum posts. Thanks a lot.

  4. 2018-04-13

    Viagra for sale http://rldta.com/

    Useful advice. Cheers.

  5. 2018-04-14

    Cialis generic http://kawanboni.com/

    Thanks. I value it.

  6. 2018-04-14

    Viagra vs cialis vs levitra http://cialisvonline.com/

    This is nicely put. !

  7. 2018-04-15

    Buy viagra online http://viagravonline.com/

    Cheers, Numerous knowledge.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *