12-Р САРЫН 25-НД ӨМНӨД МОНГОЛ МАЛЧДЫГ ӨМГӨӨЛӨХИЙГ УРИАЛЖ БАЙНА!

Тэмцэгч малчид болох, эгч дүү Энгэр, Манлай нарыг суллахыг, бэлчээр нутгийг  сүйтгэхээ зогсоохыг шаардсан эсэргүүцэл өрнүүлэхийг Өвөр Монголын малчид уриалж байна. Малчдын “Голомт”, “Мөнхгал” холбоод идэвхийлэн зохион байгуулалтын ажилд оролцож байна.

Энэ оны 12-р сарын 25-ны 10 цаг 30 минутад ӨМӨЗО-ы Улаанхад хотын Онниуд хошууны засгийн ордны гадна гол цуглаан болно. Газар газрын монголчууд минь ахан дүүсээ ганцаардуулалгүй, боломжийнхоо хэрээр, халуун зүрх сэтгэлээр, эв санаагаа нэгтгэн дэмжээрэй. Жагсаал цуглаан, уулзалт хурал, бичиг барьж зургаа авахуулах гээд ямар ч хэлбэрийн акциар дэмжиж болно шүү!

Онниуд хошууны Халзан гэдэг малжлын талбайд “Жүн Лян” гэдэг компаний хятадууд малчдын бэлчээр нутгийг булаан түрэмгийлж байж, гахайн том аж ахуй байгуулсан. Үүнээс хойш, малчин айлууд цонх үүдээ нээх аргагүй өмхий муухай үнэр ханхалж, гол ус гахайн баас шээсээр дүүрч, өвс ургамал хордож үхэн, мал сүрэг элдэв өвчин эмгэгийг олон хиарч, хүн ардын ч эрүүл мэнд эрс доройтжээ. Ийнхүү малчид бэлчээх нутаггүй, адгуулах сүрэггүй, уух усгүй, амьсгалах агааргүй, өрх бүлээ тэжээх амьжиргаагүй, амь тээх биегүй болж түмэн зовлонд унасан тул тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, эгч дүү Энгэр, Манлай нар тэргүүлжээ.

Гэвч “Жүн Лян” компанийхан авлигач түшмэдүүдийн хүчээр малчин ардуудыг дарангуйлсаар ирлээ. Эгч дүү Энгэр, Манлайг амар төвшнийг алдагдуулсан гэж энэ оны 5-р сарын 29-нд барьж хорьсон. 9-р сарын 11-ний өдөр Онниуд хошууны засгийн ордны өмнө өндөр настан ээж нь уйлан хайлан, сөгдөн бохирон суллахыг гуйж, малчид мөн шаардсан. 12-р сарын 2-ны өдөр “Мөнхгал” холбооныхон очиж, шаардлага тавьсан, газар газрын малчид бичиг барьж зургаа авахуулах, бичлэг хийж сүлжээнд түгээх зэргээр эсэргүүцэж ирэв. 12-р сарын 10-нд Өмнөд Монголын Их хуралдайгаас олон улсад зохион байгуулсан эсэргүүцлийн үеэр мөн шаардсан.

Гэвч нэмэр болсонгүй. Тийм учир, нөхдөө төлөөлөн малчдын “Голомт” холбооны тэргүүн Янжиндулам, “Мөнхгал” холбооны тэргүүн Давхарбаяр нар 12-р сарын 25-нд эсэргүүцэл илэхийлэхийг уриалан дуудаж байна!

“Голомт” холбооны тэргүүн Янжиндулам.

“Мөнхгал” холбооныхон. Голд нь зогсож байгаа, хөх дээлтэй, хар шилтэй, бүрх малгайтай хүн бол тэргүүн Давхарбаяр

 

Малчдын уриалга монгол бичгээр.

You may also like...

7 Responses

  1. 2018-04-13

    Cialis cost http://cialisvipsale.com/

    Thanks a lot, I appreciate it!

  2. 2018-04-13

    Viagra lowest price http://viagravipsale.com/

    Superb forum posts, Regards.

  3. 2018-04-13

    200 cialis coupon http://cialisyoues.com/

    Whoa a good deal of very good material!

  4. 2018-04-13

    Low cost viagra 20mg http://rldta.com/

    Kudos, I like this.

  5. 2018-04-14

    Cialis 20mg prix en pharmacie http://kawanboni.com/

    Thanks, Excellent stuff.

  6. 2018-04-14

    Cialis kaufen http://cialisvonline.com/

    Cheers, Quite a lot of info.

  7. 2018-04-15

    Tadalafil http://viagravonline.com/

    Many thanks, I value this.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *