ӨМНӨД МОНГОЛЧУУДЫГ ХАРГИСЛАЛЫН ХАР ҮҮЛ НӨМӨРСӨН  Ч ТЭД НЯЦАЖ МОХСОНГҮЙ

Өмнөд Монголын малчин тэмцэгчдийн уулзалт.

 

Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнид зүүн хошууны Баяннуур балгасны Давшилт гацааны Алтансүхийг 15 өдөр түр хорихоор шийтгэв.  Тэрбээр Сөнид зүүн хошууны засаг захиргааг ажлын хариуцлага алдаж, малчин түмний эрх ашгийг хохироов гэж тэмцжээ.  Өнөөдөр малчин монголчуудын дунд оршиж байгаа асуудлыг илчлэх нь юу нь буруу вэ? Эгэл малчин ардад бурууг өгч хорьж саатуулж байхын оронд өөрсдөө юу хийж байгаагаа нарийн хянах хэрэгтэй байна.

Өмнөд Монголын Ардчилсан Холбооны тэргvvлэгч, Өмнөд Монголын Эв Нэгдлийн Холбооны удирдагч Хадаагийн сvлжээг бас зогсоожээ. “Хадаагийн эрх чөлөөг өг” гэж Хятадын засгийн газарт шударга өмнөд монголчууд шаардаж байна.

Малчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөний удирдагч Янжиндулам, Давхарбаяр нарын сүлжээний найз нөхөд, долоон аймгийн үзэл санаа нэгтнүүд чөлөөт уулзалт хийжээ. Алшаа, Шилийн гол, Ордос, Хянган, Баяннуур, Хөлөнбуйрын 22 хүн цуглажээ. Тэд “Одоогоос бараг сарын өмнө бид Онниуд хошууны засгийн ордны өмнө сүрт цуглаан хийхийг зорьсон. Энэ цуглаан хийх тухайгаа засагт бичгээр өргөдлөө өгсөн. Харамсалтай нь төрөөс зөвхөн дарангуйллаар хариуллаа. Гэвч бид зорьсон хэргээ орхихгүй. Онниуд хошуунд гахайн аж ахуй эрхлэнэ гэж малчдыг хохироож, байгаль бэлчээрийг бохирдуулж буйг цаашид тууштай эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Өвөр Монголд жагсаал эсэргүүцэл хийхийг хорьсон бол, Шинжаанд монгол хэл заахыг хорьж, зарлаагүй онц байдал тогтоосон. Тэнд хот сууринд юм уу, зам дагууд 300 метр бүрд 24 цагдаа тус бүр 60 сумтай 24 буу агсаж харгалзан, олон улсын онгоцны буудалд байгаа мэт нааш цааш явах хүмүүсийг шалгаж байцааж, өө сэв гарвал хорьж саатуулах болсон.

Гэвч өмнөд монголчууд шантралгүй, итгэл үнэмшилдээ үнэнч байж, зөв шударгын төлөө тэмцсээр байна.

Гахайн орон мэт ойлгуулсан самбар сурталчилгаа хаа сайгүй бий.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *