ХУУРАМЧ БҮРТГЭЛ ҮЙЛДЭЖ, МОНГОЛ МАЛЧДЫГ НУТГААС НЬ ХӨӨЖ БАЙНА

ӨМӨЗО-ны Их Зуу буюу Ордос аймгийн Отогийн өмнөд хошууны малчин эмэгтэй ноцтой явдлыг мэдээллээ. Гацааны дарга Чин Гэнтэн хүн амын бүртгэлийг хууль бусаар өөрчилж, хятад хүмүүс монгол малчдын нутаг бэлчээрт эртнээс амьдарч байсан мэтээр бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хятадуудыг дур зоргоороо шилжүүлэн суурьшуулж байгаа ажээ. Харин монгол малчдыг “энд сууж байсан хүн гэх баримт алга, энэ нутгийн хүн биш байна” гэж хөөж туужээ

Бичлэг үйлдсэн малчин эмэгтэйн бэлчээрийг булаан эзэгнэж, орон гэрийг нь нураан хөөсөн байна. Тэрбээр “нутгаасаа явахгүй” гэж, түр оромж майхан босгон тэмцэлдэж байна.  Тусалж дэмжихийг сүлжээ холбоогоор монгол ахан дүүстээ уриалжээ. Түүний майхныг мөн буулгаж хөөнө гэж заналхийлжээ. Бэлчээр үгүй, гэр орон үгүй би хаачих билээ, яаж амьдрах билээ гэж малчин эмэгтэй цөхрөн ярьж байна.

Ийнхүү хятадуудын зүгээс монолчуудын нутаг бэлчээрийг булаах колоничлолын ажил улаан цагаандаа гарч, өөрийн улсын иргэдийн эсрэг харийн эзлэн түрэмгийлэгчид шиг авирлаж байна. Видео:https://www.youtube.com/watch?v=bfuvEa8HWK0

Бэлчээр нутгаа булаалгасан малчин монгол эмэгтэй.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *