ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ОДРИ АЗУЛЭЙН ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ИЛГЭЭСЭН ИЛГЭЭЛТ

ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ОДРИ АЗУЛЭЙН ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ИЛГЭЭСЭН ИЛГЭЭЛТ

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

“Би эх хэлээрээ яримаар байна”: Диади Дембеле (Diadié Dembélé, “Le duel des grands-mères”, 2022)-н зохиолын баатар Гамет хүүгийн хүсэл тэмүүлэл нь хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээний тусгал юм.Хэл болгонд өөрийн гэсэн хэмнэл, хүрээлэн буй орчныг дүрслэх арга барил, аливаад хандах хандлага, сэтгэлгээ тодорхой байдаг нь гайхаад байх зүйл биш. Тиймээс шинэ хэл сурах эсвэл өмнө нь мэддэг байсан хэлээ мартах нь зөвхөн харилцааны аль нэг хэрэгслийг олж авах эсвэл алдах явдал төдий биш бөгөөд энэ нь бүхэл бүтэн ертөнц үүсэх эсвэл тэр нь алга болохтой ижил юм. Сургуульд суралцаж байгаа олон сурагч суралцах эхний өдрөөсөө л нэг хэлийг эзэмшиж, бодлынхоо ертөнцийг олж мэдэхийн зэрэгцээ багаасаа ярьж өссөн нөгөө хэлээ мартдаг хоёрдмол туршлага байдаг. Өнөөдөр дэлхий дээр арван оюутан тутмын дөрөв нь хамгийн сайн ярьдаг, ойлгодог хэлээрээ суралцах боломж байдаггүй. Үүний үр дүнд тэдний сурах үйл явцын суурь нь тогтворгүй болдог. Хэлний олон талт байдал нь нийтлэг сайн сайхан зүйл бөгөөд үүнийгээ хадгалах нь бидний нийтлэг үүрэг тул эх хэлээсээ хөндийрөх нь бид бүгдэд нөлөөлдөг юм. Энэ утгаараа орчин цагийн технологи нь бидэнд энэхүү нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх шинэ хэрэгслийг өгөх боломжийг олгож байна. Ялангуяа аудио бичлэг хийх боломжтой болсноор зөвхөн аман хэлбэрээр байдаг хэлийг бүртгэж, хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хэлний шинжлэлийн судалгаа хийхэд тусалж байна. Нэг үгээр хэлбэл, орчин үеийн технологи нь нутгийн хэл, аялгууг нийтийн өмч болгон хувиргах боломжийг гаргаж өгч байна. Хэдийгээр интернэтийн хөгжлийн үр дагавараар хэл шинжлэлийн нэгдмэл байдал бий болох эрсдэлтэй хэдий ч нөхцөл байдлыг хянахын тулд хүчин чармайлт гаргаж байж л энэхүү технологийн дэвшил нь олон хэлэнд үйлчлэх болно гэдгийг бид мэдэж байх ёстой. Олон хэл дээр дижитал хэрэгслийг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих, харилцааны хэрэгсэлд нэвтрэх боломжийг олгож байна. Тиймээс хүн бүр эх хэлээ орхихгүйгээр шинэ хэлийг олж мэдэхийн тулд энэ бүгдийг хийх хэрэгтэй. Энэ жилээс эхэлсэн “Уугуул хэлний арван жил”-д судлаач, нэвтрүүлэгч, эх хэлээрээ ярилцдаг хувь хүмүүсийн хүчин чармайлтаар бидний эргэн тойрон дахь ертөнцийн тухай мэдлэг, туршлага, ойлголтын үнэлж баршгүй санг хадгалж, хамгаалахад шинэ эрч хүчийг өгөх ёстой. ЮНЕСКО нь “Уугуул хэлний арван жил”-ийг хэрэгжүүлэх тэргүүлэгч байгууллага болохын хувьд энэ зорилгынхоо төлөө идэвх, санаачилгатай оролцохыг зорьж байна. Тийм ч учраас би энэ үйлсэд нэгдэх хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст олон улсын эх хэлний өдрөөр бүх хүн төрөлхтний нийтлэг дүрмийн цуглуулга болсон хэл, соёлын олон янз байдлыг хадгалж хамгаалахыг уриалж байна.

ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ОДРИ АЗУЛЭЙ

eh survalji: https://www.facebook.com/NARANGEREL.MN