Ч.МӨНХБАЯРЫН ШҮҮХИЙН ХЭРГИЙН ТУХАЙ“ӨМНӨД МОНГОЛЫГ ДЭМЖИХ ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО“ ны МЭДЭГДЭЛ

Ч.МӨНХБАЯРЫН ШҮҮХИЙН ХЭРГИЙН ТУХАЙ

‘‘ӨМНӨД МОНГОЛЫГ ДЭМЖИХ ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО‘‘ ны

МЭДЭГДЭЛ

Чулуундоржийн Мөнхбаярыг энэ оны 2 дугаар сарын 17-нд Тагнуулын ерөнхий газар Улаанбаатар хотод баривчилсан.

Тэрээр Монгол Улсын ‘‘Хөдөлмөрийн хүндэт медаль‘‘, ‘‘Алтангадас‘‘, ‘‘Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон‘‘ зэрэг нэр хүндтэй одон медалиар шагнуулж байсан сэтгүүлч бөгөөд Монгол Улсын дотоод, гадаад, тэр дундаа Өмнөд Монгол (БНХАУ, ӨМӨЗО) дахь монголчуудыг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн. Тухайлбал, Ч.Мөнхбаяр нь Хятад улсын Засгийн газраас явуулж байсан Өмнөд Монгол дахь эх хэлний (монгол) боловсролыг халах соёлын дарангуйлал үйлдэж байсныг эсэргүүцэж байсан бөгөөд, энэ нь энгийн ухамсрын түвшинд авч үзэхэд л Монголын ард түмний автономит эрхийг хамгаалах зүй ёсны үйл ажиллагаа байсан гэж бид ойлгож байна. Мөнхбаярын дээрх үйл ажиллагаа нь ‘‘Өмнөд Монголыг дэмжих парламентын холбоо‘‘-ны үүсгэн байгуулагдсан зорилго, үйл ажиллагааны агуулгатай нийцэж байна гэдгийг хэлэх нь зүйтэй.

Гэвч өнгөрсөн 6 дугаар сарын 28-нд болсон анхан шатны шүүх хурал, 9 дүгээр сарын 21-ний өдөр болсон давж заалдах шатны шүүх хурлаар түүнийг ‘‘Хятад, Монголын харилцаанд сэв суулгасан‘‘ гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ял оноосон. Бидний хувьд хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцэнэ гэж ойлгож байгаа бөгөөд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бусад улс, орны аливаа дарамт шахалтгүйгээр үнэн шударгаар явагдана гэдэгт найдаж, шүүх хурлын явцыг анхааралтай ажиглах болно гэдгээ илэрхийлье.

2022 оны 10 дугаар сарын 26

Өмнөд Монголыг дэмжих парламентчдын холбооны дарга

Санае Такайчи

Medegdeliin ug eh