日本政府と国際社会に対し、南モンゴル(内モンゴル自治区)における母語教育の廃止に対する抗議と、中国政府へのさらなる制裁を呼びかける署名

「 モンゴル母語保護運動実行委員会 」が今年の4月から始めた、日本政府と国際社会に対し、南モンゴル(内モンゴル自治区)における母語教育の廃止に対する抗議と、中国政府へのさらなる制裁を呼びかける署名活動のページをここで転載しました。皆様のご賛同とご協力をお願い致します。

ーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーー

内モンゴル自治区において、今年の9月からモンゴル語で教育を行う全ての学校のモンゴル語による授業を廃止し、中国語に置き換えられますています。この政策に反対し、日本を中心とする民主国家国会•政府へ提出し、中国政府に人権弾圧をやめてもらうことを求めるための署名の呼びかけです。ご署名、ご協力お願い申し上げます。なお、署名をくださった方々の個人情報を厳重に守ることを誓約致します。

モンゴル母語保護運動実行委員会

―――――――――――――――

日本国 内閣総理大臣

岸田 文雄 先生

中国政府による南モンゴル(内モンゴル自治区)における母語教育の廃止に対し抗議を行い、国際社会に対して中国政府へのさらなる制裁を呼びかけてください。

 南モンゴル(内モンゴル自治区)において、中華人民共和国政府はすべての学校教育において民族の母語であるモンゴル語を廃止し、中国語(漢語)による教育を行う方針を決定しております(今年令和5年9月より)。

 これは現在の中華人民共和国憲法が定める、各民族自治区の機関は「民族の文化遺産を保護・整理し、民族文化を発展・繁栄させる」(第119条)という文言にも違反する行為であります。またモンゴル人からその母語を学ぶ権利を奪い、モンゴルの伝統文化の継承を滅ぼす文化ジェノサイドというべき蛮行です。

 日本国政府はアジアにおける先進的な民主主義国として、中国政府のこの蛮行に抗議し、モンゴルにおける母語教育の廃止を直ちに撤回するよう求めてください。またG7の議長国として、さらに世界の民主化と人権状況の改善を推進してきた日本国の外交の立場から、中国政府に対しさらなる制裁を呼びかけてください。

モンゴル母語保護運動実行委員会

連絡先(いずれも日本在住)

アルチャ 08036520935
テルゲル 09092803390

以下はモンゴル語版です。

Өвөрмонголд эх хэл монгол хэлийг бүх сургуулийн боловсролд халж, хятад хэлээр сургах гэж байна. Үүний эсэргүүцэх, Японы засгийн газарт өргөх ГАР ҮСЭГ ЗУРАХ АЖИЛЛАГААНЫ УРИАЛАЛ.
Өргөдөлд гарын үсэг зурсан хүмүүсийн хувийн мэдээллийг чандлан хамгаалахаа амлаж байна.

――――――――――――――――――――

Япон улсын ерөнхий сайд

Ноён Кишида Фумио тана

Бөгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ынзасгийн газраас Өмнөд Монгол (Өвөр Монголын Өөртөө Засах Орон)-ад монгол эх хэлээрээ боловсрол хөртхийг болиулсаныг эсэргүүцэж, дэлхий нийтийн эрх чөлөө ардчиллыг дээдэлдэг улс гүрнээс Хятдын засгийн газарт хориг тавихыг хүсэн уриалж байна.

Өмнөд Монгол(Өвөр Монголын Өөртөө Засах Орон)- дБНХАУ-ын засгийн газраас бөх сургуулийн боловсролд үндэстэний эх хэлийг халж, хятад хэлээр хичээллэх шийдвэр гаргажээ(2023 оны 9-р сараас).

БНХАУ-ын одоогын үндсэн хуулидаа үндэстэний өөртөө засах оронд“үндэстэний соёлын өвийг хамгаалж, эмхлэн дэглэж, үндсэний соёлыг хөгжүүлж, цэцэглүүлнэ” (119-р зүйл) гэж заасан байдаг.Монгол хүүхдийн эг хэлээрээ сурах эрхийг нь хасаж байгаа Хятдын засгийн энэхү бодлого нь өөрсдийн үндсэн хуулиа зөрчиж байхаар өл баран , монгол үндэстэний хэл соёлыг хоморголон устгаж байгаа зэрлиг оролдлого болох юм.

Япон улс нь Азийн тэргүүлэгч ардчилсан орон болсны хувьд хятдын засгийн газрын энэхү хуули бус ажиллааг эсрэгцэж,  хятдын засгийн Өмнөд Монголчуудын эх хэлээрээ хүмүүжил хөртөх эрхийг уулгалж байгаа явдлыг даруй түргэн зогсоохыг хүсэн шаардаж байна.Мөнч“Их 7 улс”ыг даргалж байх хувьд дэлхийн ардчилал, хүний эрхийн байдлыг сайжруулахад ахиулах үйлдэл үзүүлэхийн төлөөх дипломат байр суурнаас Хятдын засгийн газарт цаашда хориг тавихыг хүсэн уриалж байна.

Эх хэлээ хамгаалах хөдөлгөөнийг

Зохион байгуулах зөвлөл

―――――――――――――――

Эх хэлээ авран хамгаалахын төлөөх гарын үсэг зурах ажиллагаанд уриалах нь

Өргөн олон Монголчуудаа

БНХАУ нь 2020 оны 9-р сарын шинэ сурлагын хугацаанаас эхлэн Өмнөд Монгол (Өвөр монголын өөртөө засах орон)-ын Монголоор хичээллэх бага дунд сургуулийн хэл, түүх, улс төр зэргийн гол болох хичээл төрлийг Хятадаар заах болсон ньта бидний ой тойноос хараахан арчигдаагүй биз ээ. Монголчуудыг хайлуулан устгах зорилгоо нуун далдлахаа ч больсон Хятадын засаг буюу комунист намын бусармаг үйлдэл нь үүгээр зогсох юм биш гэдгийг Монголчууд биднийг цочирдуулсан сүүлийн үеийн мэдээнүүд харуулж байна. Тухайлбал энэ жилийн 5-р сарын 1-нээс эхлэн Өвөр Монгол дахь хэсэг Монгол сургуульд бүх төрлийн хичээлийг Хятадаар зааж эхлэх бөгөөд үүнийг 9-р сарийн 1-нээс эхлэн Өвөр Монголын бүх Монгол сургуульд хэрэгжүүлж эхлэх гэж байна. Цорын ганц үлдсэн Монгол хэл нь долоо хоногт 7-н цаг ордог байснаас 1 цаг л болон буурах гэж байна.

Монгол үндэсний хүүхэд багачуудын эх хэлээрээ хүмүүжил хүртэх эрхийг уулгалан булааж байгаа БНХАУ-ийн балмад үйлдэл нь өөрийн улсын үндсэн хуулиа зөрчиж буйгаар үл барам олон улсын хамаа бүхий хууль дүрэм гэрээ тогтоол зэргийг зөрчиж байгаа хууль бус ажиллагаа болно. Хүүхэд багачууд бол өөрийн үндэсний эх хэлээрээ боловсрол хүртэх эрхтэй гэдэг нь нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын хамтын байгууллагуудын хамаа бүхий дүрэм заалтад тодорхой бичигдэж буй. Монгол хүүхдийг хүчээр эх хэлний хүмүүжлийг нь болиулах ажиллагаа бол соёлын хятлага болно. Манай үндэсний соёл уламжлал болон оюун сүнсэнд явуулж буй хоморголон устгал болох юм аа. 2020 онд Хятадын энэхүү бодлогод дургүйцэн санал гаргасан олон олон гэрийн ахмад, багш ажилтан албатын хөдөлгөөнийг хүчээр дарангуйлсан Хятадын засаг төр нь Монголчууд бидний ямар ч хүсэл саналыг хүлээж авахгүйг харуулж буй хэрэг юм.

Иймийн тулд даян дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшиж байгаа өргөн олон ахан дүүс, эгч дүү нар, биднийг дэмждэг шударга ёсыг дээдэлдэг хэн бүхэнд уриалах нь

Япон, Америк, Европын холбоо зэргийн ардчилсан орны парламент болон засгийн газарт хүсэлт гаргаж, Хятадын засгийн газрын энэхүү хууль бус ажиллагааг эсэргүүцэж Хятадын засгийн Өмнөд монголчуудын эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг цуцалж байгаа бодлогыг нэн даруй зогсоохыг шаардахыг хүсэн уриалж байна. Үүний төлөө та бидний хамтын чармайлт маш их шаардагдаж байна аа. Олны хүчинд овоо хөдлөнө. Таны гарын үсэг нь бүхий л Өмнөд Монголчуудын хожмын хувь заяаг тодорхойлох маш чухал утга агуулгатай гэдэгт итгээрэй. Бид энэхүү ажиллагаагаа Азийн ардчилсан улс орнуудын тэргүүн болох Япон улсаас эхлүүлье ээ. Япон нь тус жил Их 7-н улсыг даргалж байхын хувьд дэлхийн ардчилал хүний эрхийн байдлыг сайжруулан ахиулах үйлдэл үзүүлэхийн төлөөх дипломат байр сууриас Хятадын засгийн газарт хориг арга хэмжээ авахаар уриалъя аа.

               Эх хэлээ хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулах зөвлөл

キャンペーン · 日本政府と国際社会に対し、南モンゴル(内モンゴル自治区)における母語教育の廃止に対する抗議と、中国政府へのさらなる制裁を呼びかける署名 · Change.org