ХЯТАД ДАХИ ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИГДЛҮҮД
ДӨРӨВДҮГЭЭР САР
Тухайн газарт. |
ХОЁР. 2017.4.10-нд Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны 3000 малчин хошууны Засгийн ордны гадаа жагсаж, хууль бусаар хураасан газрын асуудлыг шийдвэрлэх, нөхвөр төлөх, өөрсдийн шаардлагад хариу өгөхийг шаарджээ. Засгийн ордныхон хаалгаа чандлан түгжиж, олон цагдаагаар хамгаалуулан үл ойшоов. Малчид засгийн ордон руу ойртож, орох нэвтрэх гэхэд цагдаа нар малчдыг харгисаар зодож, шатны уруу унагаж өнхрүүлэн бэртээж байв. Нэг зодуулсан эмэгтэй ухаангүй хэвтэж байгаа зураг, бичлэг их түгсэн. 30 гаруй малчныг баривчилжээ. Видео: https://www.youtube.com/watch?v=hKs8Br8MUIo&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=300
Зодуулсан малчин эмэгтэй ухаангүй хэвтэж байна. |
Малчид засгийн ордон руу дайрч орохыг оролдож байна. |
2017.4.10-нд Хянган аймгийн Хорчин зүүн гарын дунд хошууны Уул балгасны Сээгэн гацаанд Guo Jie Afforestation компани хууль бусаар бэлчээр нутгийг хагалж байгааг эсэргүүцэн, 300 малчин трактор, бульдозеруудыг нь ажиллуулахгүй гэж саад хийн тэмцэлдсэн тухай малчид WeChat-д мэдээлэв. 200 цагдаа ирж, компанийг хамгаалж, малчдыг эр эм гэлгүй хайр найргүй зодож, машин тэргийг нь эвдэж хэмхэлжээ. 13 малчныг барьж, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Түүх сөхвөөс, 2016 оны 4-р сарын 8-ны өглөөний 10 цагт Жарууд хошууны Ар Хөндлөн сумын бүх гацааны төлөөлөл болсон 300 гаруй малчид Хуулинголын хөнгөн цагааны хүдэр боловсруулах үйлдвэр хог хаягдлаараа хүн малын эрүүл мэндийг муутгаж, байгаль орчныг бохирдуулж буйг эсэргүүцэж байсан. Тэд “Хуулинголын хүдэр боловсруулах үйлдвэр бидний амьдрах эрхийг хязгаарлаж байна!” гэсэн лоозонг барьсаар үйлдвэр лүү жагсан очиход 500 үймээний цагдаа тэдэн рүү довтлон хүчээр тараасан билээ. 20 малчныг зодож, баривчилсан. Зураг бичлэг хийсэн малчдын гар утсуудыг хураасан юм.
Хонь ямаа үйлдвэрлэлийн гаралтай бохирдлоос болж олноороо эндэх болсон байна. Малчин Насан-Өлзий тэр үед, энэ жил бид 30 хонь зүй бусаар эндэгдүүлж алдлаа, зүй бусаар хорогдсон төлийн бол тоог алдсан, малын шүд урт ургаж гаждаг гэжээ. 2012 онд Хятадын хэвлэлд “Ус, хөрс, ургамал, ясанд фтор хэт их болсон нь Жарууд хошууны Ар Хөндлөн суманд мал олноор эндэж буйн шалтгаан байж болох юм” гэсэн байдаг. Малчдын шүд ч гажих болжээ. Видео: https://www.youtube.com/watch?v=NPbTx22QsZ4&index=303&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg
Хоёр толгойтой хөөрхий хургаа эх нь элбэрч байна. |
ТАВ. 2017.4.11-нд Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны хэдэн зуун малчин хошууны засгийн ордны өмнө цуглаж, 4-р сарын 10-ны эсэргүүцлээс болж баривчлагдсан нөхдөө суллахыг шаардав. Видео: https://www.youtube.com/watch?v=nde4cU-9-vE&index=298&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg
Малчдыг олон машинтай цагдаа ирж барьж байна. |
ДОЛОО. 2014.4.13-нд хуулийн дагуу монгол хэлээр үйлчлэхгүй, зөвхөн хятадаар үйлчилж буй явдлыг шүүмжилсэн бичлэг түглээ.Видео: https://www.youtube.com/watch?v=GOmN97yIW6o&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=296
Ордос хотын Отог хошууны Арвис сумын малчин Отгон: “4500 мү бэлчээрээ 2003 онд хууль бусаар булаалгасан. Эсэргүүцэн тэмцэхэд хууль бусаар хорьдог” гэлээ.Видео: https://www.youtube.com/watch?v=t3MxjH10N8w
АРВАН ГУРАВ. 2014.4.21-нд Бугат хотын Дархан – Муу Мянган холбоот хошууны Мандах балгасны Баянхар гацааны малчин Оюунчимэг мэдээлэл хийв. Тэр:
Ядуурлыг бууруулж амьжиргааг сайжруулах ажил манай хошуунд хамгийн сүүлд хэрэгжив. Малчдаас 25 000 зоос хураан авч, хөөслөг эдээр гэр байшин барьж, заримд нь хуучин гэрийг нь цагаанаар өнгөлөн будаж, биднийг хуурав. Хэсэг малчдын гэр байшинг нураагаад, төлбөр өгөөгүй. Бас хэсэг малчин 70-80 оны навтархай цоорхой хуучин гэртээ амьдарч байна.
Мөнгө зоос ихтэй хувь айлаас өндөр хүүтэй зээл ч авч амьдралаа аргацаадаг, хамаг юмаа алддаг. Одоо амьдарч чадахаа ч байлаа. Бэлчээрийн дэвтэр, ам өрхийн дэвтэр банкинд дарагдаж байна. Агуу намын төрийн бодлогыг бид эсэргүүцээгүй, агуу намын төрийн бодлогыг дагасаар байгаад малчид хоосорчээ. Дарга ноёд баяжин чинээжив. Тэд илжрэн доройтож, ард түмний мах цусыг сордог. Үнэн голчоор шийднэ үү” гэв.
Малчин Оюунчимэгийн дэргэд зогсож байсан, тус хошууны Баруун гацааны малчин Бүрэнцэцэг “Нөхвөр мөнгө өгдөггүйгээс болж, малчдын амьдрал туйлын хүнд байна. 2012 онд ой шугуйн дэвтрийг малчдад олгосон ч, нөхвөр мөнгө одоо болтол өгөөгүй” гэлээ.Видео: https://www.youtube.com/watch?v=80fcQKRvV1Q
“Манай бэлчээр 10 600 мү. 10000 төгрөгөөр 27 жил түрээслүүллээ гэх нэрийн дор алдсан. Мэхэлсэн хүнээс болж, 5 ам хүн бэлчээр, гэр оронгүй амьдрал нөхцөөж байна. Ээж минь нас барахад аав 5 хүүхэд өсгөх нүсэр цохилтоос болж, архи ууж санаа сэтгэлээ тайвшруулдаг болсон.
Өөрийн биеэн ч эзэмдэж дийлдэггүй аавыг минь 2002 оны 8-р сард Шы Жайлин гэдэг хүн уран үгээр урхидан, ухаанаа алдтал нь архи уулгаад нэгэн хятад хэлээр үйлдсэн бичиг дээр гарын үсэг зуруулж, хурууны хээ даруулжээ. Аав Өлзий хятад үсэг бичиг танихгүй. Тэр бичиг нь жилд 370 юаниар 27 жил газраа түрээслүүлнэ гэсэн бичиг байжээ.
Гэр бүлийн хүмүүс зөвшөөрөхгүй, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн атал, тус иргэнд манай гэр бүлийн газрыг дайчлан өгсөн. Өдий хүртэл заргалдаад газраа буцаан авч чадаагүй. Хууль бус гэдгийг нь 100% баталсан баримт сэлт цуглуулчихсан боловч ямар ч нэмэргүй. Тэмцэл өрнүүлэхээс өөр аргагүй болсон.
Манай гэрийн явдал зөвхөн мөсөн уулын нэг өнцөг. Бэлчээрээ алдсан жил би 12 настай байсан, одоо том болжээ. Бэлчээр нутаг бол малчдын амь нас, бэлчээрээ алдвал аливаа бүхнээ алдсантай адил. Буцааж өг” гэв.Видео: https://www.youtube.com/watch?v=kBJB6IWzj2I
Махны үнэ ханш унаж, өөрийн өртгөөс дор унаж, орлого нь зарлагадаа хүрэхгүй болсон, малчдын аж амьдрал доройтож өрөнд баригдсан, байгаль орчин сүйдсэнээс хуурайшиж ган болдог зэргийг голлон өгүүлэв. Аливаа нэг асуудал зөрчлийг ярихад, цэрэг цагдаа айлган сүрдүүлж, албадан буцааж явуулдаг, хууль бусаар баривчилдаг гэж тэр ярилаа.Видео: https://www.youtube.com/watch?v=DWhVraELgUQ
Айлын дэргэд унасан том сансрын пуужин. |
АРВАН ЕС. 2017.4.24-нд Улаанхад хотын Онниуд хошууны Цэгээн сум болон, бусад газраас ирсэн 400 малчин COFCO Group-ийн аж ахуйн гадна жагсаал цуглаан хийж эсэргүүцэл илэрхийлэв. Тэдний барьсан баннер дээр: “Орчноо бохирдуулагч аж ахуйг эсэргүүцье, аж төрөх эрхээ хамгаалъя!”, “Гахайн аж ахуйг Улаанхадын Онниуд хошуунаас гаргая!” гэж бичсэн байв. Мөн ийм утга агуулгатай үг уриа хашгирч байлаа. Бас аж ахуйн орчинд явж, олон нийтийн хяналт хийцгээжээ.
Онниуд хошуунд гахайн аж ахуй орчин тойрондоо маш сөргөөр нөлөөлж ирэв. Бохир усаа фермийн гадна цэвэршүүлэлгүй шууд асгаж урсгадаг. Гахайн шээс баас маш арвин тархдаг. Хүчит техникээр булж аргацаах гэвч, тэр нь нэмэргүй. Гол руу хаяж урсгадаг асар хорлолт явдал энгийн үзэгдэл. Өвчин байнга гардаг, гахай их үхнэ. Малчид гахайн фермийнхэн бэлчээр нутагт үхсэн гахай хаяж, агаар, ус, хөрсийг өмхийрүүлдэг гэж ярьдаг.
COFCO Group гэдэг Хятадын хамгийн том бөгөөд улсын компани иймэрхүү ажиллаж, төрийн бодлогыг хэрэгжүүлж, өргөн эсэргүүцлийг өдөөж байна. Онниуд хошууны малчид энэ аварга төрийн компаний эсрэг тэмцэхэд хүчин мөхөсдөж байна.
Онниуд хошууны малчид эсэргүүцлийн цуглаан хийж байна. |
Малчид гахайн байрны дэргэд эсэргүүцэн жагсаж явна. |
ХОРИН НЭГ. 2017.4.24-нд Энэ өдөр Тунляо хотын Найман хошууны малчид засгийг ордны өмнө жагсаж, малчдын бэлчээр нутгийг булаахыг эсэргүүцсэн тухай малчид WeChat-д мэдээлэв. “Овоодой гацааны 50 000 мү газрыг буцаа!” гэсэн баннер барьсан байв. Тэд, энэ газрыг хошууны дарга нар хууль бусаар худалдан, олон малчдыг бэлчээр нутаггүй болгосныг илчилсэн видео үйлдэж түгээжээ.
ХОРИН ХОЁР. 2017.4.27-нд Өвөр Монголын Тунляо хотод зөрчилд холбогдсон малыг барьсан цагдаагийн газар луу малчин эмэгтэй голдуу монголчууд дайрав. Цагдаа нарын эсэргүүцлийг давж, мал ачсан машины тэвшин дээр гарч, эрэмгийгээр хонио буулган авч явлаа. Энэ бол хонины төлөө тэмцэл биш, монголоороо байхын төлөө тэмцэл юм. “Хонио булаагаад авчихсаан” гээд баяртай явах, даллах бүсгүйчүүд уярам үзэгднэ. Засгийн ордны өмнө хоньтой эсэргүүцэл илэрхийлээд ч авлаа.Видео: https://www.youtube.com/watch?v=Tvt4U7vB6HM
Малчин эмэгтэйчүүд цагдаад баригдсан хонио суллан буулгаж байна. |
Малчид хоньтойгоо хамт эсэргүүцлээ илэрхийлэв. |
Баарин баруун хошууны Жаргалын зам сумын Шуанли сянд Жэжиан мужийн Ханжоу хотоос гахай их оруулж, хижиг дэлгэрч, торой олноор үхсэн. Баарин баруун хошууны Суварга сумын Бумбатшороо буюу Зэвт гацааны малчдын өвс хадлангийн газарт үхсэн торойнуудыг машинаар авчирч хаяжээ. Тэр тэрэг нар шингэхээс өмнө гарч ирээд, худаг руу явж байснаа малчидтай таараад, худгаас өөр тийшээ явжээ. Худагт хаях гэж байсан байж магадгүй гэж малчид таамаглажээ. Аюултай жигшүүртэй явдал гэж дургүйцжээ. Шатаавал өвс мод ихтэй, осолтой тул нүхэнд булж, нутаг усаа ариусгахаар болов.
Дүрс бичлэгт 7-8 ууттай гахай тодорхой үзэгднэ, өөр газар ч бас хаясныг тооцвол, нийтдээ дөч тавиад гахай болжээ. Тариачид малчдад торой зарсан нь бүгд үхжээ.
Хижгээс сэргийлэх төвд мэдэгдэж, төрөөс арга хэмжээ авахуулахын оронд, бусдын бэлчээр нутагт өвчнөөр үхсэн торойнууд сэм авчирч хаясан, магадгүй худагт хаях гэж байсан, өвчтэй торой зарсан нь бактериологийн хорлон сүйтгэх ажиллагаа гэж малчид үзжээ. Энэ бол хятад хүмүүсийн маш их хорт муу ажиллагаа, монголчуудын мал аж ахуйн эсрэг дайсагнасан үйлдэл гэж тэд ярьж байв. Малчид тусгай зориулалтын өмсгөл өмсөж, сэг зэмийг булж, аюулгүй болгожээ.Видео: https://www.youtube.com/watch?v=F3eGpvXaoyM
Малчид өвчтэй гахайг булж байна. |
“Би бүхий амьдралаа үндэсний цөөнхийн боловсролын үйл хэрэгт зориулсан гэрийн багш билээ. Гэтэл намайг болон 43 багшийг ямар ч тайлбар, хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаас халсан. Бид эрхээ хамгаалан хөөцөлдөж тэмцээд үр дүнд хүрсэнгүй. Ийнхүү бөөнөөрөө халагдсан маань авлигатай холбоотой гэж бид үзэж байна. Гэрийн багш бид боловсролын салбарын цоорхой дутууг нөхөж явсан. Одоо биднээс ингэж татгалзаж болохгүй.
Бидний халагдсан асуудлыг хамтад нь судлан шалгаж өгнө үү? Энэ хэлмэгдүүлэлт нь үндэсний бодлогод нийцэж байгаа юм уу? Бидний багшлах болон, тэтгэврийн эрхийг сэргээж өгнө үү? “ гэжээ.Видео: https://www.youtube.com/watch?time_continue=24&v=guvBwHmIhwY
1960-аад онд өлсгөлөнд автсан Аньхуй мужаас Шу гэдэг ядуу хятад хүн Баянтүмэн нутагт ирсэн бол, араас нь ирсэн, үр ачтай болцгоосон зэргээс болж, Шугийнхан 260 болжээ. Тэд хэт бүлхэмдэн, орон нутгийг гартаа атгасан байна. Шу овогтны зам барилгын компани хууль бусаар малчдын газрыг булаажээ. Авлигатай дайн зарлана гэсэн Хятадын засаг авлигачдыг хаацайлж ирсэн байна.
“2017.4.27-нд 100 гаруй малчин Шугийн эдлэн газар луу дайрч, 3770 юаний буюу 580 америк долларын хохирол учруулсан. Тус оны 5-р сард тэд 208-р замын хөдөлгөөнийг Өлзиймөрөн сум ба Лу Бэй тосгоны хооронд хаасан. Жин Хайша, У Тиэдан нар WeChat-аар малчдыг уриалж, баригдсан хүмүүсийг суллахыг шаардсан арга хэмжээг Цагдаагийн хэсгийн гадаа 15 цагийн турш зохион байгуулж, төрийн ажлыг саатуулж, олон нийтэд таагүй нөлөө үзүүлсэн” гэж орон нутгийн хэвлэл мэдээллүүд нийтэлж нэвтрүүлжээ.Видео: https://www.youtube.com/watch?v=Z5XqKyYyHgU&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=254
Wohh exactly what I was searching for, thankyou for posting.
Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to say that I acquire actually loved account your blog posts. Anyway I’ll be subscribing to your augment and even I achievement you get right of entry to constantly fast.