Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Өмнөд Монголын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбоо байгууллагаас хамтран зохион байгуулдаг “Миний мэдэх Өмнөд Монгол” Монгол бичгийн гар бичмэл эсээ бичлэгийн уралдаан хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тухайд Монгол улсын өнцөг булан бүрээс ЕБС-ийн дунд ангийн 46 сурагч, ахлах ангийн 99 сурагч, их, дээд сургууль, коллежийн 36 оюутан нийт 181 оюутан сурагч амжилттай оролцож 18 оролцогч шагналт байранд шалгарлаа.Шалгаруулалтыг Япон дахь Өмнөд Монголын Их Хуралдайн гишүүд явуулсан бөгөөд-утга агуулга 50%, зөв, цэвэр бичлэг 30%, хэл найруулга 20% гэсэн хувиар үнэлжээ.Шагнал гардуулах үйл ажиллагаа 05-р сарын 11 ний Пүрэв гарагт өглөө 09:30 д болно.Байршил: Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд Чухаг 2 хотхонд байрлах Монгол Арт галерейн 2 давхарт зохион байгуулагдана.Шалгарсан оролцогчид маань 05 сарын 11-12 ны дотор өөрийн Монгол бичгийн эсээний Кириллээр хөрвүүлсэн хувилбарыг ворд дээр шивж файлаар тус мэйлээр илгээнэ үү. /Кириллээр хувилбарыг хамт илгээсэн оролцогчдод хамаарахгүй./Бид мөн идэвхтэй оролцсон бүх оролцогчдодоо мэйл хаягаар нь батламж хуудсыг илгээх болно. Ирэх жилд дахин оролцоорой. Амжилт хүсье бүгдэд нь.

Шалгаруулалтын дүн:

Eh surbalji: https://worldmongol.org/3929/