ӨМНӨД МОНГОЛЫН ХҮНИЙ ЭРХИЙН 2017 ОНЫ ТАЙЛАН -5

SMC
ӨМНӨД МОНГОЛЫН 2017 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН – 5

АРАВДУГААР САР 

2017.10.1-нд буюу БНХАУ үүсэн байгуулагдсан өдөр Шведийн Стокхольм, Монголын Улаанбаатар, АНУ-ын Чикаго хотуудад өмнөд монголчуудын эрх ашгийг өмгөөлсөн цуглаанууд боллоо. Эх сурвалж:

https://www.facebook.com/photo.php?fbid=1193333194143826&set=a.287870734690081.1073741845.100004014696959&type=3&theater

Стокхольм хотод болсон цуглаан.
Улаанбаатар хотод болсон эсэргүүцэл.
Чикаго хотод болсон эсэргүүцэл.

2017.10.4-нд Улаанбаатар хотод Хятадад Еэвэн баярыг улсын баяр болгосныг шүүмжилсэн цуглаан боллоо.

Юань улсын үед Цагаан лянхуа шашны бүлгийнхэн Намар дундын баярын саран боов буюу еэвэнг түгээсэн, саран боовыг шөнө идэхэд “Татаруудыг ал” гэсэн зурвас дотроос нь гарч ирсэн, ингээд татар буюу монголчуудыг алснаар Улаан алчууртны бослого эхэлсэн гэсэн домог бий. Түүнээс хойш еэвэн, тарвас дээр хүний нүүр зурж, “монгол хүний тархийг хагалъя” гэж уухайлан хагалж иддэг ёс үүссэн. Олон зуун жил энэ ёсыг хийж байгаа. БНХАУ “үндэстэн хооронд зөрчил гаргах хуучны зан үйлийг хална” гэсэн ч дээрх ёсыг халах талаар дорвитой хийсэн зүйл үгүй. 

Урьд нь ийм учиртай гээд Еэвэн баярыг улсын баяр болгоогүй байсан бол, 2013 оноос улсын баяр болгосон. Энэ баяраас болж, монгол хятад хүмүүсийн хооронд зөрчил зодоон цөөнгүй гарч байсан. 2013 оноос харин бүр өмнөд монголчууд Еэвэн баярыг хийх ёстой болсон. Өмнөд монголчууд Еэвэн баярыг тэмдэглэхгүй болох шаардлагыг тавьж ирсэн ч тоогоогүй. “Өвөг дээдсийг минь алж хядсан өдөр бид баярлаж цэнгэж, дуулж бүжиглэж чадахгүй” гээд нэмэр болоогүй.

https://www.facebook.com/soninmn.agency/videos/1544689025599749/?hc_location=ufi

Улаанбаатарт болсон Еэвэн баярыг эсэргүүцсэн цуглаан.

АРВАН НЭГДҮГЭЭР САР

2017.11.17-нд Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны засгийн ордны үүдэнд бэлчээр нутгаа алдсан малчин эмэгтэйчүүд эсэргүүцлийн цуглаан хийв. Цагдаа нар барьсан баннерийг нь хурааж авах гэхэд бүсгүйчүүд өгөхгүй гэж булаалдав. Нэг нь унаж, уйлж байсан ч, баннераа тавихгүй зуурч байв. Эцэст нь цагдаа нар булаалдахаа болив. Малчин эмэгтэйчүүд даавуун лоозонгоо хуйлж, хүзүүнээсээ уяцгаан бүгд хоорондоо холбоотой болж эсэргүүцлээ илэрхийлцгээв. Видео:

https://www.youtube.com/watch?v=127iL02ILOo&index=34&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Малчин бүсгүйчүүд эсэргүүцлээ зогсоохгүй гэж цагдаа нартай хүч үзэн лоозонгоо булаалдлаа.
Лоозонгоо хураалгахгүй гэж хүзүүндээ уян, эсэргүүцлээ илэрхийлэв.

2017.11.25-нд Хөлөн Буйр аймаг хотын Шинэ Барга зүүн хошууны засгийн ордны гадаа олон малчин цуглаж, эрх нь зөрчигдөж байгааг эсэргүүцэж, дарга нартай уулзан шаардлага тавих, хариулт авахыг оролдлоо. Ордны хаалгыг түгжсэн байв. Малчид хашгирч, балбаж байснаа хаалгыг эвдэн дайрч оров. Цагдаагийн хаалтыг түрсээр шатаар өгсөж, хоёр, гурав, дөрөвдүгээр давхрууд руу гарлаа. Дарга нар зугтсан байв. Хурлын танхимд ажилтнууд малчидтай уулзаж, худал ярьж амлав. Видео:

https://www.youtube.com/watch?v=AmuZGyajI0A&index=33&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Малчид Шинэ Барга зүүн хошууны засгийн ордонд дайрч ороод хоёрдугаар давхар луу зүтгэн гарч байна.

АРВАН ХОЁРДУГААР САР

2017.12.1-нд хэлмэгдсэн малчин эмэгтэйчүүд нулимс дүүрэн өчил өчлөө. Тунляо хот буюу урьдын Жирэм аймгийн зовсон малчид Хөх хотод заргалдахаар ирсэн байна. Тэд бүгдээрээ хилсээр хэлмэгдсэнийг цагаатгуулах зорилготой ажээ.

Жарууд хошууны Улаанхад сумын Дөрвөнгэр гацааны малчин Туяа:

-Би 38 настай энгийн малчин эмэгтэй. 2015 оноос, хуучин гэр барилгын нөхвөр, уулын модны нөхвөр, дор баталгаат өрхийн нөхвөр олгоход оршиж буй илжирмэл алдаа дутагдлыг шүүмжлэн заалдсан. Түүнээс болж малчид их хохирч байгаа. Жарууд хошуу, Тунляо хот, Хөх хот, Бээжин хотын засгийн орднуудад хандаж олон удаа заалдсан. Бээжинд хандаж 7 удаа заалдсан.

Ерөөсөө хариу өгч байгаагүй. Харгислал сүрдүүлэг харин янз бүрээр илэрдэг байсан. Сүүлдээ намайг нийгмийн амар амгаланг алдагдуулав гэж сар шахам хорьсон. Суллагдаж гараад заалдлагаа би үргэлжлүүлсэн. Гэтэл намайг Жарууд хошууны Ардын шүүхийн хорооноос 6 сар хорьж шийтгэлээ. Шударга ёс, хууль ёсыг эрхэмлэлээ гэж шийтгээд байх юм уу? Энэ хилсийг цагаатгуулахын төлөө би тууштай тэмцнэ гэж ярилаа.

Тодруулан хэлэхэд, малчдын аж амьдралыг сайжруулна гэж зарим нөхөн олговор өгдөг. Тэрийг шат шатанд шамшиж идсээр малчдад олгохгүй байх нь ч тохиолдно. Хуучин байшинтай гэж нураалгасан малчид цөөнгүй. Тэгвэл ой модтой байгалийг хамгаалахын тулд гэж нүүлгэгдсэн малчид бас олон. Мал аж ахуйтай байх эрхээ зүй бусаар алдаад ядуурсан малчид нэлээн. Тэдэнд энэ нөхвөрүүд бол чухал байдаг. Түүнийг нь шамшиж идчихвэл маш хүнд байдалд ордог.

Жарууд хошууны Улаанхад сумын Дөрвөнгэр гацааны малчин Ван Я Ту:

-Би өндөр настан малчин эмэгтэй. 2016 онд их хүү минь голд умбаж байгаад хууль бус этгээд уудалж гаргасан нүхэнд орж амь алдсан. Хүн амины хэрэг гарсан тул хуулийн дагуу асуудлыг шийдүүлэх гэж хөөцөлдөхөд хэн ч тоогоогүй. Арга ядаад би хууль бус этгээдүүдийн машин техникийн замыг хааж зогссон. Тэгтэл амарыг хамгаалахынхан нийгмийн хэв журмыг алдагдуулсан гэж 8 сар хорьсон. Ахин эсэргүүцэл гаргавал бүр урт хугацаагаар хорино гэж анхааруулсан. Эх хүн би үрийнхээ амийг нэхвэл ялт хэрэг болох уу. Үзүүрт нь хүртэл би тэмцнэ гэж уйлан хайлан ярилаа.

Жарууд хошууны Ар Хөндлөн сумын Саруул гацааны малчин Иүй Роан:

-Би 50 настай малчин эмэгтэй. Нутгийн хоёр малчны хамт олон жил зарга хийж байна. Бидний бэлчээр, хадлан, тариалангийн газрыг түрэмгий этгээдүүд хүч түрэн хууль бусаар булаасан. Хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлэх гэхэд зоостой хүний халхавч, зоосгүй хүнийг дарлагч болж огт тоогоогүй. Үргэлжлүүлэн тэмцсээр байтал бидэн дундаас ах дүү гурван малчныг хэв журам зөрчив гэж арав гаруй хоног хорьсон. Хэв журам зөрчсөн нь хэн бэ гэдгийг танихгүй байна уу? Хэв журам сахиулах гэснийг шийтгэх нь хаанахын ёс вэ. Малчин бид амьдрах аргагүй боллоо. Эцсээ хүртэл тэмцнэ дээ гэж ярилаа.

Тэдэнтэй мөн өөр малчид хамт яваа. Нутгийн олон малчдын дэмжиж зурсан гарын үсэг, хурууны хээ байгаа. Хилсээ цагаатгуулах гэсэн малчдад Хөх хотод ажиллаж амьдардаг тууштай тэмцэгч, хатагтай Шинээ тусалж байна. Тэрбээр Хөх хотод ирсэн малчин тэмцэгчдэд байнга тусалдаг буянтан билээ. Видео:

https://www.youtube.com/watch?v=g1f3KaVy48Q&index=29&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Зүүн гараас Туяа, Ван Я Ту, Иүй Роан.

2017.12.3-нд Ордос хотын Хангин хошууны Морин голоор нутагтай Уул, Алтанхуар нарын бэлчээрт 10 гаруй балмад хятадууд дайран ирж, ямаа голдуу 270 гаруй толгой малыг нь тууж явж, малчдыг зодож нүджээ. 

Southmongolia.org  сайтаас малчин Ургамалтай холбогдоход:

-Энэ нутаг бэлчээр бол бидний олон үеэрээ суусан, төрсөн нутаг ус минь билээ. Хуулийн дагуу бэлчээр нутгийг бидний мэдэлд бүрэн дайчилж өгсөн. Холбогдох хамаг бичиг баримт нь бидэнд бий. Гэтэл 2015 оны 3-р сард төрийн нэг шинэ байгууллагынхан газрыг маань “улсын газар” гэж булаалдах болсон. Бид 2015 оны 9-р сараас Ордос хотын Ардын дунд шатны шүүхэд хандан заргалдсан. Уйгагүй хөөцөлдөж тэмцэлдсэний эцэст, 2016 оны 12-р сард тэр шүүхээс газар булаах гэсэн хүмүүсийн бичиг баримтыг хүчингүй болгосон. 

Ингээд санаа амарч байж байтал, 11-р сарын 29-нд “засгийг төлөөлнө” гэх хэсэг хүн ирж газар булаалдав. Тэдний үзүүлсэн зурагт манай гэрийг дугуйлаад, тойрсон бүх газрыг авна гэж зурсан байна. 30-ны өдөр манай худгийг эвдэж бөглөсөн. Засгийн ордны явуулсан нохойнууд эрээ цээргүй дээрэм хийж байна. 

Шүүхийн шийдвэрийг тоодоггүй энэ хүмүүсийг хаана хэлэхээ мэдэхээ болилоо. Хангины засгийн ордон дээрмийн төр боллоо. Амьдрах аргагүй болж, амь насаа алдах гэж байна, монголчууд. Бүх дэлхийд монголчуудын хөөрхийлөлтэй байдлыг таниулах хэрэгтэй. Би монгол дунд сургуульд олон жил ажилласан багш хүн. Сургуулиас намайг буруутгаж байна.

3-ны өдөр бидний малыг туугаад явсан. Бид байлдаж цохилцоод дийлсэнгүй. Улсын байгууллага, дарга дээрэмчин болж байна. Үнэнийг хэлэхээр шоронд хийдэг. 2015 оны 9-р сард сурвалжлагч ирж надаас юм асуусан. Тэгэхэд Америкийн сэтгүүлчид яриа өглөө гэж намайг 7 хоног хорьж шийтгэсэн. Хятадын сурвалжлагч асуухгүй юм чинь, Америкийн сэтгүүлчид хэлэхгүй яах юм. Улсын нутаг бэлчээр болгоход зөвшилцөх, хохиролгүй болгох ёстой гэж хуулинд заасан байгаа. Гэтэл шууд төрөөс дээрэм хийж байна.

Аав ээжийн алгын чинээ газрыг хамгаалж чадахгүй байгаад яах юм билээ. Энэ бие хохирох хамаагүй. Өвөг дээдсийн маань хүүр онгон энд байна. Гэтэл биднийг “улсын газрыг булаасан” гэж гүтгэж байна. Би айхгүй. Байлдвал байлдна. Би тэмцэхгүй бол үр хүүхэд минь үеийн үед хятадуудад дарлагдна. Тэмцнэ гэж ярилаа. Видео:

https://www.youtube.com/watch?v=y4tPqO_hiBE

https://www.youtube.com/watch?v=4sSrUKFTZgY

Эх сурвалж:

https://mgl-m.blogspot.com/2017/12/270.html

Хятадууд малчны мал сүргийг хөөж байна.
Хятадууд малчдыг зодож байна.

2017.12.4-нд Хянган аймгийн Давхарбаяр тэргүүтэй малчдын эрхийг хамгаалах “Мөнхгал” холбооныхон Улаанхад хотын Онниуд хошууны засгийн ордны гадна ирж, нутаг бэлчээрээ хамгаалсны төлөө шоронд орсон эгч дүү Ин Гэ, Ман Лиан нарыг суллахыг шаардан, эсэргүүцэл илэрхийллээ. Тэд хошуу дарга, Ин Гэ, Ман Лиан нартай уулзна гэж зүтгэж, хошууны захиргааны хүн, цагдаа нартай маргалджээ. 

Мөн Өмнөд Монголын малчин ардууд эгч дүүсийг дэмжсэн утгатай бичиг барин зургаа авахуулж, дэмжлэгээ илэрхийлсээр байна. Видео:

https://www.youtube.com/watch?v=1rXGffbc2aU&index=23&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Эгч дүү малчдыг суллахыг шаардаж буй малчид Онниуд хошууны засгийн ордны өмнө.

2017.12.5-нд Австралид сурах гэсэн өмнөд монгол хөвүүнийг шалтгаангүйгээр хилээр гарахыг хорьсон тухай нийтлэгдэв.

Хятадад ард иргэдээ хардаж сэрдэх, эрхийг нь хасах нь хэрээс хэтрээд байгаа билээ. Нэг төрлийн харгислал нь үнэн худал шалтаг шалтгаанаар гадаад улсад очихыг хориглодог явдал юм. Гадаад паспортыг нь түр хураадаг, бүр устгадаг. Тэгэхдээ мэдээлэл нь зөрж будилж, энгийн иргэдийг хохироох явдал гарна. Сүүлийн үед БНХАУ-ын хэд хэдэн иргэнд тийм явдал тохиолдож, шуугиан тариад байгаагийн дотор өмнөд монгол хөвүүн Бао Жуошуан багтаад байгаа билээ.

Энэхүү авьяаслиг хүү эрдэм номондоо гаргууд бөгөөд IELTS шалгалтаа амжилттай өгөөд, Австралийн Мельбурны их сургуульд суралцах болжээ. Гэтэл Тянжин хотын олон улсын Бинхай онгоцны буудалд гаалийн ажилтан түүний гадаад паспортыг хүчингүй гэж мэдэгдэж, хоёр талаас нь хайчилж, дугаарыг алдагдуулж, хэрэглэх аргагүй болгосон байна. “Өвөр Монголоос ирсэн мэдээллийн дагуу чи бол БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч аюултай этгээд байна, тиймээс хилээр гаргахгүй” гэжээ. Яаж заналхийлэв гэдгийг асуухад “тэрийг бид нарийн мэдэхгүй, мэдсэн бүхнээ л хэллээ” гэжээ.

Хүүгийн хамаг гэрэлт ирээдүй, хүсэл мөрөөдөл эрсдэлд оржээ. Төрийн байгууллага буруугаа хүлээхгүй, өөрийгөө хамгаалаад өнгөрөх нь энгийн үзэгдэл. Үүний тулд, хэн нэгнийг хэлмэгдүүлэх ч энүүхэнд. Бао хүү өдгөө сэтгэл санааны гүн хямрал гутралд ороод байгаа аж. Эх эцэг нь ч бухимдлын туйлд хүрч, “Новшнууд аа, хүний эрхийг боогдуулахаа хэзээ болих юм бэ? Миний жаахан хүү яаж үндэсний аюулгүй байдалд заналхийлэх юм бэ?” гэж сошл-сүлжээнд бичжээ. Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/12/05/news-13/

Хүүгийн хайчлагдсан бичиг баримт. 

2017.12.7-нд Ордос хотын Отог хошууны Шифанжин балгасны малчин мэдээлэл хийв. 

-1 сарын өмнө Уухай хотын хууль хэрэгжүүлэх товчооныхон бидний эзгүйд арван хэдэн машин тэргээр 40 орчим хүн малын хашаа, өвсөн гэрийг маань утгуур машинаар түлхэн нураав. 1998 онд Ордос хот  Уухай хот зааг шугамаа дахин тогтооход, манай бэлчээрийг хагас дундуур нь хуваасан. Гэр байшин, хашаа саравч, хэсэг бэлчээр Уухай хотын хараанд оржээ. Биднийг Уухай хотод хамаарахгүй гэдэг. Бидний энэ газарт суух эрхгүй гэдэг. Энд манайхан үе үеэрээ суусан. Хахир хүйтэнд хашаа саравчаа нураалгаж, үйл тамаа үзэж гачигдаж байна гэж тэр ярьлаа. Видео:

https://www.youtube.com/watch?v=4xlmriFELBo&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=17

Түүний тракторыг эвдэн сүйтгэв.
Трактор өмнөд монгол малчны хашаа саравчийг нурааж байна.

2017.12.7-нд Шилийн голын малчин тэмцэгч Янжиндулам Өмнөд Монголын малчдыг тэмцэлд уриалан дуудлаа. Тэрбээр:

– Хаа сайгүй малчдын бэлчээр нутгийг хятадуудад худалдаж байна. Авлигач түшмэдүүдийн цаг нь гүйцэж байна. Өвөр Монголын төр удахгүй. Түшмэдүүд дураар дургин галзуурч, улсыг дампууруулж байна, ард иргэд төрд итгэлгүй болж байна. Дундад улсын хууль дүрэм зальхай ноёдын гарт бүрэн оржээ. 

Ойрын хоёр жилд эмх журмыг алдагдуулсан, төрийн ажлыг саатуулсан гэсэн хилс хэргээр баригдаж хоригдсон шударга малчин ардын тоо бидний бүрэн бус бүртгэлээр 100 гаруй болсон байна. Жинхэнэ хэв журам, төрийн ажлыг алдагдуулсан түшмэдүүд огт ял зэм хүртэхгүй байна. Хэв журам, төрийн ажлыг зөв болгоход санаа тавьсан ардуудыг шийтгэж байна.

Малчид аа, битгий ай, улсаас ч бүү ай, юунаас ч айх хэрэггүй. Зөв шударгын талд яваа хүнд айх юм үгүй, шударга бусчууд нь айх ёстой. Илжирсэн засгийн ноёдыг бид дийлнэ, бид ялна. Нэгдэж чадахгүй байгаа нь л тээг болоод байна. Нэгдвэл бидний үнэн мөнийг юу ч дийлэхгүй. Зөвхөн өөрийн хэргээ бодоод, өөрийн орон нутгаа хараад байгаагаас болж, бид тархай бутархай, сул байна. Бид нэгдэж өөрсдийгөө хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй.

Ард түмэн хамгийн хүчтэй. Улс орон, төр засаг ард түмнээс тогтдог. Ард түмэн ямар байна, улс орон, төр засаг тийм байна. Ард түмэн амар төвшин биш бол улс орон, төр засаг яасан ч амар төвшин оршиж чадахгүй. Нэгдэж тэмцэцгээе, малчид аа! гэж сүлжээнд уриалжээ. Видео:

https://www.youtube.com/watch?v=ISCrk-to77E&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=21

Малчин Янжиндулам.

2017.12.10-нд Хүний эрхийн өдрийг тохиолдуулан, өмнөд монголчуудын эрх сүүлийн үед ихээр зөрчигдөх болсныг эсэргүүцсэн цуглаан Осака, Токио, Фукуока, Нью-Йорк, Улаанбаатар хотуудад боллоо. Видео:

https://www.youtube.com/watch?v=6qhnVbiesI0&index=13&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/1123/

Осакад болсон цуглаан.
Токиод болсон цуглаан.
Фукуокад болсон цуглаан.
Нью-Йоркод болсон цуглаан.
Улаанбаатарт болсон цуглаан.

2017.12.13-нд Улаанхад хотын Ар хорчин хошуунд хятадууд “Монгол хүний архи” гэсэн нэртэй хоёр зүйлийн архийг шинээр гарган худалдаалж, ингэхдээ морин хуурч Жаргалын зургийг зөвшөөрөлгүй ашигласан тухай мэдээ түглээ. Хөгжимчин Жаргал үүнд асар их бухимдаж, үүнийгээ янз бүрээр илэрхийлж байсан бөгөөд, зарга хийнэ гэв. Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/1139/

Монгол хүний зургийг дураар ашигласан архины зураг.

2017.12.18-нд Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд монгол хэлийг заахыг хорьсон тухай мэдээлэл түгэв. Шинжаанд болон Өвөр Монголд  дургүйцэл ихээр үүсэж, WeChat, Weibo, Bainuu сүлжээнүүдэд олон эсэргүүцэл гарсан. ӨМӨЗО-д суудаг Раашжамц гэх сүлжээчин Bainuu-д бичихдээ: “Манай үндэстэн хятадын колони болж байна” гэжээ.

XIX зууны францын зохиолч Альфонс Додегийн  «Сүүлчийн хичээл» зохиолд гардаг “Боолчлогдсон ард түмэн хэлтэйгээ байсан цагт шоронгийн түлхүүртэй байна гэсэн үг” гэх үгийг өвөр монголчууд эшлэн их түгээжээ. Тэр зохиолд Францыг Прусс дарлаж байсан тухай гардаг. WeChat-д Соёл гэдэг ашиглагч “21-р зууны фашизм сөнөтүгэй! Зүрхнээс цус урснам. Ард түмэн маань ингэж төгсвөл бидний нүглийг юугаар ч цайруулшгүй. Хойч үеийнхээ өмнө шившиг болохгүйн тулд босоцгооё! Бидний хийх ганц л юм – бослого!” гэж уриалжээ. Хятадын засаг монгол хэл заахыг хорьсон тухай бүх мэдээллийг хаасан.

Монгол хэлээр хүмүүжиж өдий хүрсэн монгол хүү үзэл сурталжсан хятад багшид загнуулж, шоолуулж байгаа бичлэг 2017.12.26-нд түгж, олныг шимшрүүлсэн. Хятад улсын далбаа, сүлдийг хятадаар хэлүүлэх гэж загнаж байсан.

Шинжаан дахи монгол хэлийг хорьсон туршлага амжилттай болбол нийт өмнөд монголчудын хувьд  хэрэгжүүлэх өндөр магадлалтай гэж өмнөд монголчууд ихээр түгшив.

Шинжаанд монголчуудын болон бусад цөөн тоот үндэстний нутагт дайн болох гэж байгаа юм шиг онцгой байдал тогтоожээ. Хаашаа ч явсан, олон улсын онгоцны буудалд байгаа мэт шалгадаг, байцаадаг, металл илрүүлэгч дундуур гаргадаг, жаахан өө сэв гарвал саатуулдаг болжээ. Гэрээс орж гарахад ч хүнд болсон гэж тэндхийн монголчууд халаглаж байна. Мөн ямарваа нэг гадагшаа харсан үүд бүрийн дээр улаан туг хатгуулжээ.

Энд нэг гэрийн биш бол цөөн тоот үндэстний гурван хүн ч өөрсдийн саналаар цуглаж болохоо байжээ. Цуглавал тусгай зөвшөөрөл авна. Мөн цуглаж уулзлаа гэхэд өөрийн хэлээр хоорондоо ярьж болохгүй. Хутга мэсний зүйл худалдан авах болбол, анкет бөглөж, гарын үсгээ зурж, хурууны хээгээ дарж байж авна. Бараг буу авахын дайтай юм болдог болжээ. Хоолны газар хутга мэсний зүйлийг бат бэх гинжилсэн байдаг болж. Хот сууринд юм уу, зам дагууд 300 метр бүрд 24 цагдаа тус бүр 60 сумтай 24 буу агсаж харгалзна. 

Монгол хэл заахыг хорьсонтой холбогдуулан, Нью-Йорк, Улаанбаатар хотноо Өмнөд Монголын их хуралдайн гишүүд гудамж талбайд эсэргүүцлээ илэрхийлэв. Видео:

https://www.youtube.com/watch?v=KQT457AD0qw&index=3&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Эх сурвалж:

https://smn-m.blogspot.com/2018/01/blog-post.html 

Нью-Йоркийн цуглаанд АНУ-ын иргэн үг хэлж байна.
Нью-Йоркийн цуглаанд хэрэглэсэн лоозрнгууд.
Улаанбаатарт эсэргүүцэж байгаа Монголын иргэн.
Монгол хэлийг хорьчихоод, “Бид нэг гэр бүл учир нэг хэлээр ярих ёстой” гэсэн плакат хаджээ
Өмнөд монголчуудын эсэргүүцлээ илэрхийлэн тараасан Альфонс Додегийн эшлэл.

2017.12.21-нд тэмцэгч буурал Мөнхдалай гуай зураг баримт үзүүлж, олныг бөөгнүүлэн буй дүрс түглээ. Тэрбээр:  “Монгол бичиг хавчигдаж алга болох нь. Монгол үг ярьж болохгүй, монгол үг зааж болохгүй болж байна.  Хаана ч монгол үг байхгүй болж байна. Монгол хятадаар зэрэгцүүлж бичих хуулийг Өвөр Монголын дотоодыг хамгаалах төв газар хүртэл дагахгүй байна. Хууль сахиулдаг байгууллага шүү дээ. 1933 онд харгис Чан Кайши монгол үг үсэг бичихийг хааж хорьж байсан. Харгис Чан Кайшигийн хууль өнөөдөр хэрэгжиж байна. 1935 онд Мао бусад хэлийн үсэг бичгийг хааж хавчиж байгаа харийн түрэмгийлэгчдийг үзэн ядаж, амь хайргүй тэмцэцгээе ээ гэж уриалж байсан. Өнөөдөр монголчууд бид “монгол үсэг бичгийг хааж хавчиж байгаа харийн түрэмгийлэгчдийг үзэн ядаж, амь хайргүй тэмцэцгээе ээ” гэж Мао даргын уриаг хэрэгжүүлэх цаг ирэв үү” гэж хашгирч ухуулж байжээ. Видео:

https://www.youtube.com/watch?v=qpisf4gWpgk&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=11

Тэмцэгч настан Мөнхдалай ухуулан таниулж байна.

2017.12.25-нд Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны засгийн ордны өмнө 200-300 малчин эсэргүүцлийн цуглаан хийж, дарга нартай орж уулзахыг оролдлоо. Тэд хоёр улирлын нөхвөр мөнгө, гэр байшин нураасны зоос өгөөгүйг эсэргүүцэж байлаа.  Видео: 

https://www.youtube.com/watch?v=YcmT9ma-yOk&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=6

Малчид  Дархан Муумянган холбоот хошууны засгийн ордны гадаа эсэргүүцэж байна.

2017.12.25-нд Онниуд хошууны тэмцэгч малчин Ин Гэ, Ман Лиан нарыг суллуулах, Өмнөд монголын малчдын эрх ашгийг хохироохыг зогсоохыг шаардсан цуглаан хийхийг өмнөд монгол малчид уриалсан билээ. Гол зохион байгуулагчид нь малчин Янжиндулам, Давхарбаяр, эмч Алмас нар юм.

Гэтэл 21-ний өдөр Улаанхад  хотын Онниуд хошууг чиглэн Баруун Баарин хошуунд явж байсан малчин Янжиндуламыг тус хошууны цагдаа нар “амар төвшний тусын тулд” гэж саатуулж, хүчээр машинд суулган, Шилийн голын цагдаа нарт аваачиж тушаажээ. Тэд Янжиндуламыг гэрт нь аваачиж, гэрийн хорионд оруулан, өдөр шөнөгүй үүдэнд нь харуулдаж сахижээ. Янжиндулам гэрийн хорионд байхдаа:

“Монгол хүн үнэн үг хэлэх гэвэл ингэж л хориглож байна. Үндсэн хуулинд жагсаал цуглаан хийх, эсэргүүцэл илэрхийлэх зэрэг ардчиллын эрхүүдийг баталгаажуулан заасан байгаа. Хэрэгжүүлэх гэхээр хэрэгтэн болдог. Саяхан ард иргэдийн заалдлагыг дарж болохгүй гэж төрөөс чиглэл өгсөн. Бидэнд тус болох төрийн бүх үг л эсрэгээр хэрэгжих юм. 25-ны жагсаал цуглааныг зохион байгуулах гэсэн хүмүүсийг хүчээр эрхшээж байна. Уг нь малчид сүрхий хөдөлмөөр байсан, одоо яахыг бүү мэд.

Энэ намар би Эрээн-Бээжингийн онгоцонд суух гэтэл компьютер дээр миний талаар гарсан мэдээллийг үзээд, намайг тусгай өрөөнд оруулж, хоёр өвч бүрэн зэвсэглэсэн хүн аюултай террорист байгаа юм шиг удтал нэгжиж шалгаж, шаахайг минь хүртэл эргүүлж тойруулж шинжсэн. Ноднин өвөл би Монгол улсын Сайншанд хотод очсон. Гэтэл Хятадын тал хил дээр намайг маш их шалгаж, түвэг чирэгдэл учруулсан. Монголын хил гаалийнхан бас тэгж нарийн чанд шалгасан. Үнэн үг хэлбэл ийм л болж байна даа” гэж ярив.

Мөн өдөр Онниуд хошууг чиглэн явж байсан малчин Давхарбаярыг цагдаа нар барьж Хянган аймгийн Улаан хотын нэгэн зочид буудалд суулгаж, хорьж цагджээ. 

Тунляо хотын Найман хошууны Алмас Шарнуудыг 12-р сарын 24-ний 22 цагт, Онниуд хошууг зорин явж байхад нь, Улаанхад хотын нутаг руу нэвтрэх цэгт тосон барьжээ. Малчдыг суллах болон, Шинжаанд монгол хэл заахыг болиулсан асуудлаар өдөөн хөөрөгдөж амар төвшнийг алдагдуулсан учир 10-15 хоног хорино гэж байжээ. Хоёр шөнө, хоёр өдөр түр саатуулах газар хориод суллажээ.

Далантай гацааны намын үүр зөвлөлөөс 2017.12.24-нд, маргааш Онниуд хошуунд гахай тэжээхийг эсэргүүцэх сүрт жагсаал явуулах гэж байх тул оролцож болохгүй, оролцвол ажил амьдрал, сургууль боловсролд яршиг төвөг учирна гэж дээр шатнаас мэдэгдэв, манай гацаанаас нэг хүн оролцохоор нэр мэдүүлснийг мэдсэн гэж мэдэгдэл гарган түгээжээ.

 Тэрхүү жагсаалыг хийлгэхгүй гэж талбай дүүрэн цагдаагийн янз бүрийн машин, ус шүршигч, үймээний болон энгийн цагдаа нар цуглаж хүлээсэн. Цуглаанд оролцох гэсэн зарим малчныг барьж, зодож жанчиж, террорист гэж буруутгаж, түр хорьж, хоорондоо монголоор ярихыг нь хориглож байжээ. Терроризм бол өршөөлгүй цаазаар авах ялтай хэрэг. Малчин хүн өнөөдөр хууль ёсны эрхээ хангахыг хууль ёсоор шаардсаны төлөө цаазаар авахуулж мэдэх болжээ.

Нар жаргасан хойно тэр өдөр хятадууд Онниуд хошууны засгийн ордны өмнөхи тэрхүү талбайд эсэргүүцлийн шөнийн цуглаан хийж, өөрсдийнхөө дургүйцсэн сэдвээр уриа хашгирч, үгээ хэлцгээсэн байна. Тэднийг террорист гэх байтугай, яагаа ч үгүй бололтой. Видео:

https://www.youtube.com/watch?v=ZpuLBh-2Jf4&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=12

https://www.youtube.com/watch?v=1pZ7XPatsZw&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=5

https://www.youtube.com/watch?v=WeR0Yo3u3h8&index=2&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/1166/

Онниуд хошууны засгийн ордны талбайд байгаа цагдаагийн олон машин тэрэг, цагдаа нар.

2017.12.25-нд Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошууны Баяннуур сумын Цагааннуур гацааны ард Бо Тянмин мэдээлэл түгээв.

-Миний нөхөр Үнэнбаяр 9 жилийн өмнө газар нутгийн зууралдаанаас болж, бууны суманд өртөж, амиа алдсан. Үүнийг зохих шатны засаг захиргаа өдий болтол хэрэгсээгүй. Яргачин гэгээн нарны дор гэмгүй царайлан явж байна. Би Хөх хотод заалдахаар ирлээ. 

Эр нөхөр минь 32 настай, гацааны маань дарга байсан. 2005 онд гацааны 500 мү газрыг Ян Ян гэдэг хятад иргэнд  дайчлан өгсөн. 2008 онд дайчлалтын хугацаа тулсан. “Дайчлалтаа үргэлжлүүлэх үү” гэхэд хариу өгөхгүй болохоор, бусдад дайчлан өгчээ. Шинэ дайчлагч газраа хагалж байтал, хуучин дайчлагч 5 хүнтэй ирж хагалж буй техникийг булаан авав. Шинэ дайчлагч гомдол мэдүүлэв. Очиж “машиныг буцааж өг” гэхэд Ян Ян хараасан. Маргаан гарсан. Ян Ян ангийн буугаар буудаж эр нөхрийг минь хороосон. Ян Яныг хэдэн арван хоног саатуулсан ч ял зэмгүй сулласан. 9 жил заалдаад нэмэр болсонгүй гэж ярьлаа. Видео:

https://www.youtube.com/watch?v=SlQfnepzeKY&index=4&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

https://www.youtube.com/watch?v=_tDe5Tkb74A&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=19

Баруун гарт Бо тянмин.

2017.12.27-нд Тунляо хотын Жарууд хошууны Ардын шүүх Өлзиймөрөн сумын Баянтүмэн гацааны 35 монгол малчныг яллав. 6 сар хоригдсон малчдад “өдөөн хатгасан, амгалан тайвныг алдагдуулсан”, “төрийн байгууллага руу дайрсан” гэж 5 жил хүртэл хугацааны ял оноов. 

У Тиэдан 5 жил, Жин Хайша 4 жил, Боржигин Цэнгэлт 3 жил, Өлзийт 2 жил 6 сар, Шуан Ши 2 жил, Цэцэнбат 1 жил 6 сар, Маду 1 жил 6 сар, Буян 1 жил, Саранцогт 1 жилийн ял сонсож, хоригдох болов. Бусад 26 малчинд 6 сар хорих ял оноож, тэр хугацаагаа хорионд өнгөрүүлсэн тул суллажээ.

Энэ бол 2017 оны сүүлээс эхэлсэн, үндэсний цөөнхид маш хатуу харгис хандах эргэлтийн нэг тод дүр зураг боллоо. Малчдын газрыг хууль бусаар булаасан этгээдүүдийг яллахын оронд, нутаг бэлчээрээ хууль ёсоор хамгаалсан малчдыг олноор нь хилсдүүлэв. Хэрэв малчид ямар нэг эсэргүүцэл гаргавал өршөөлгүйгээр хэлмэгдүүлэх болно гэдгийг үүгээр илэрхийлэн заналхийлж сүрдүүлжээ.

Ар гэрийнхэнд нь эргэх, холбогдох боломж олгохгүй байсан бөгөөд тэд яллагдсан хүмүүсийн хаана байгаа, эрүүл мэнд нь ямар байгаа талаар юу ч мэдэхгүй түгшиж шаналж байсан. Малчид өнөөдөр урьдынх шиг жагсаж цуглаж, тэмцэж эсэргүүцэх байтугай, шударга хэн бүхэн хатуу хараа хяналтын дор орж, сошл-сүлжээнд ам нээх аргагүй болж, туйлын харгис дарангуйлалд нэрвэгдлээ. Хятадын Өвөр Монгол, Шинжаан, Түвдэд л ийм нөхцөл байдал үүсээд байна.

Энэ 35 малчныг ялласан асуудал нууц маягтай байсан. Өмнөд монголчууд  мэдээлэл авах солилцоход хүнд болсон нь ч нөлөөлсөн. Өөр олон хошуу суманд баригдсан малчдын сураг тасарсан. Ингэж ял авч байгаа байж болох юм. Нэг л хошууны нэг л явдал учраар 35 малчин ял авч байхад нийт Өмнөд Монголд чухам юу болж байна вэ?

25 сар хоригдсон Найралт Боржигин болон, цөөн хоногоор саатуулагдсан малчид суллагдахад баясаж, Ин Гэ, Ман Лиан, Бао Гуниан, Хай Вэнмин, Ургамлыг сулла гэж шаардаж байдаг цаг өнгөрчээ. 35 малчин нэг хошуунд зэрэг ял сонсдог боллоо. Дарангуйллын хар үүл өмнөд монголчуудыг нөмөрлөө. Видео:

https://www.youtube.com/watch?v=Z5XqKyYyHgU&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=254

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/1207/

Жарууд хошууны малчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарж, малчдыг барьж байгаа нь.
Шүүх хурлыг харуулсан ТВ-ийн бичлэгийн дүрс.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*