2017 оны Өмнөд Монголын хүний эрхийн тайлан – 3

ТАВДУГААР САР  

2017.5.1-нд өмнөд монгол залуу Чингис хааныг доог шоог болгосон шуудангийн карт үйлдвэрлэж худалдсан явдлыг мэдээлэв. Видео:https://www.youtube.com/watch?v=VT5kdnpOaI4&index=251&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Чингис хааныг гутаасан ил захидал.
Чингис хааныг гутаасан ил захидлын бичиг.

2017.5.6-нд Улаанхад хотын Онниуд хошууны монгол тариачин Лю Хайчиү мэдээлэл хийв. “Онниуд хошууны гурван сумын хэсэг ард бид улсын уриалгаар эрдэнэшиш тарьж байгаа тусгай өрхүүд болно. Улсаас бидэнд гүн худаг малтаж, өндөр хүчдэлт цахилгаан татаж өгч, их ургац авахыг даалгасан. Гэтэл орон нутгийнхан биднийг хууль бус тариаланчид гээд, нөхвөр мөнгийг маань завшсан. Авлига, хээл хахууль гаарснаас ийм болов. Төв засгийн газрын бодлого орон нутагт хэрэгждэггүй, орон нутгийн энэ будлиан булхайг төвөөс засаж залруулдаггүй” гэв. Видео:https://www.youtube.com/watch?v=aG_yBfvDlpo

Баруун гар талд Лю Хайчиү.

2017.05.10-нд Ордос хотын Үүшин хошууны Галуут балгасны малчин эмэгтэй Лан Танхуар мэдээлэл хийв. Тэрбээр төрөөс авах ёстой тэтгэлэг дэмжлэгийг авч чадалгүй, өрөнд баригдсан. Өндөр хүүтэй зээл авснаас болж,  бэлчээр байшинг нь барьцаанд авсан. Элс манх их ногооруулж, үүний төлөө сайшаагдаж байсан ч,  өөр хүн түүний нэрээр тэтгэлэг тэтгэмжийг нь авсан байна. 

2003 онд тэрбээр хүмүүстэй нийлж ХХК байгуулж, зам засаж, худаг гаргаж, элс манх ургамалжуулж, үр соёо бойжуулж, төсөл хэрэгжүүлж байжээ. Гэвч, тэтгэлэг тэтгэмжээ алдсанаас болоод компани нь дампуурсан. 2010 оноос Үүшин хошууны өндөр хүүтэй зээллэгийг хууль бусаар өгдөг Ван Гүнфүйгаас 65 түмэн төгрөг зээлсэн. Хүү нь өсөөд 299 түм болжээ. “Хэн миний нэрээр улсын төсвийн мөнгө авсан бэ. Бүх амьдрал минь сүйдэв” гэж малчин эмэгтэй бухимдав.  Видео:https://www.youtube.com/watch?v=P3XPb6mz7jw&index=242&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Баруун гар талд Лан Танхуар.

 

2017.05.10-нд Шилийн гол аймгийн Авга хошууны Наранбулаг сумын Нарт гацааны малчин Өлзиймядаг мэдээлэл хийв.

“Миний бие муу, ядуу. Олон жил зарга заальхай хийж улам доройтов. Уг нь би Улаанхадын ар хорчин хүн байна. 1988 онд Шилийн голд шилжиж ирсэн. Малчин байсан. 1993 онд нөхрөөс салж, 3 хүүхэдтэй үлдэв. Хүүхэд харах ажил хийсэн. 1997 онд бэлчээр хуваахад, түмэн мү бэлчээрийг манайд өгөв. Би ашиглаж чадахгүй, мэдэхгүй байв. 2007 онд хүн “түрээслэе” гэсэн. Гэтэл гацаанаас бэлчээрийг минь хураан авсныг мэдэв. Заалдав. 2013 онд гацаанаас 1366 мү бэлчээр хуваарилав гэсэн ч өгөлгүй өдий хүрлээ.  Ёс бусаар хураасан 8644 мү бэлчээрээ авъя. Үлдсэн газрыг ч бас авъя” гэж тэр ярилаа.  Видео:https://www.youtube.com/watch?v=DR4nOUPf9fg&index=243&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Баруун гар талд Өлзиймядаг.

 

2017.05.11-нд Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Өвөрбулаг сумын Саруулзам гацааны малчдын бэлчээр нутгийг булааж, мод тарина гэж хагалж буйг малчид WeChat-д мэдээлэв. Тэр газар нь ой модтой, ногоон нутаг учир энэ ажиллагаа ямар ч шаардлагагүй болохыг малчид шүүмжлэн хэлж байв. Видео:https://www.youtube.com/watch?v=xO7oIHHaJQk&index=240&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Ногооруулах шаардлагагүй газрыг ногооруулна гэж хурааж, хагалжээ.

 

2017.5.14-нд Монголчуудын газар шорооныхоо төлөө тэмцэх өдрийг санаачилсан малчдыг баривчилсан тухай мэдээлэгдэв.

Тууштай тэмцэгч Янжиндулам, Давшилт тэргүүтэй малчдыг 2017.5.13-нд  баривчлан, эсэргүүцлийн үйл ажиллагааг нь хүчээр зогсоожээ. Шилийн гол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын Энэрэлт гацааны нутагт малчдын эрх ашгийг эс харгалзан хөсөрдүүлж, уурхай гаргах явдлыг тэд үл хүлцэн, эсэргүүцлийн арга хэмжээ өрнүүлж байсан юм. 

5-р сарын 10-нд Янжиндулам тэргүүтэй малчид Малчин Мэргэний нас барсны 6 жилийн ойгоор эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах гэсэн боловч, төрийн зүгээс өрнүүлсэн сөрөг арга хэмжээнээс болоод, нэгэн өрөөнд хэдүүлхнээ үзэл бодлоо илэрхийлэхэд хүрсэн.

Янжиндулам : “Бидний эсрэг цагдаа цэрэг бүгд хөдөлжээ. Эндээс гараад явж дийлнэ үү, үгүй юу мэдэхгүй. Бидэнтэй нийлж нэгднэ гэсэн олон малчин цагдаа цэргийн хоригоос болоод ирж дийлсэнгүй. Энэ шингээлтээ маргааш 11-ний өдөр олон нийтэд цацна. Тэр үед бид Сөнид явчихсан байх болно” гэж ярьсан юм.

Малчдын мэдэгдлийг тэгэхэд танилцуулсан. Мэдэгдэлд:

“Өнөөдөр малчин Мэргэн халуун амь, бүлээн цусаараа хамаг Монголын газар шороогоо хамгаалан хальсан өдөр. Манай монголчууд газар нутаггүй бол хөгжин мандах байтугай, оршин тогтох ч аргагүй болно. Тийм учраас газар шороогоо амь настайгаа холбоё. Эх нутгаа хамгаалах нь бидний заавал ч үгүй хийх ёстой амин чухал үйлс.

Жил бүрийн 5-р сарын 10-ныг Монголчуудын газар шороогоо хамгаалах өдөр болгоё гэсэн саналыг бид бүхэн дэвшүүлж байна. Даян дэлхийн монголчууд минь дэмжин хүрээлээрэй. Бид санал дэвшүүлээд зогсолгүй, шууд ажил хэрэг болгон хэрэгжүүлж, тэмцэлд мордох гэж байна.

Бид бүхэн Сөнид зүүн хошууны Хонгор суманд уурхай гаргуулахгүй гэж, эрс тэмцэл хийх гэж байна. Энэ бол зөвхөн Хонгор сумын асуудал биш юм. Бүх монголчуудын үйл хэрэг ээ. Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг!” гэжээ. Эх сурвалж:http://southmongolia.org/mo/2017/05/14/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80-%D1%88%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B%D1%85%D0%BE%D0%BE-%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9/

Янжиндулам нарын малчид эсэргүүцлээ илэрхийлж байна.

 

2017.05.16-нд 4-р сарын сүүлээр Тунляо хотын Жарууд хошууны Өлзиймөрөн сумын нутаг усаа хамгаалаад баригдсан малчдыг суллуулах гэж малчин ардууд цагдаагийн хэсэг рүү түрхрэн дайрав. Видео:https://www.youtube.com/watch?v=8NmK4kiqqu4&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=232

Цагдаагийн газар малчин ардууд дайрч оров.


Тэмцэгч малчин нөхдөө суллуулах гэж малчид цагдаа нартай хүчийг үзэж байна.
 

2017.5.18-нд Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Балгас сумын Манлай гацааны малчид зүй бусаар хураагдсан малаа буцаах шаардлага тавьж, цагдаагийн хэсэг рүү дайрав. Тэд тоосгон ханыг татаж түлхэн түрхэрсээр нурааж, малаа чөлөөлсөн байна.

Видео:https://www.youtube.com/watch?v=aYT2WXrmXDw&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=231

Малчид цагдаагийн хашааг нурааж малаа суллав.

2017.5.24-нд нэгэн хятад хүн монголчуудын их шүтээн Чингис хааны хөргөнд өлмий тавхайгаа нааж, хараан доромжилж байгаа бичлэг түгэв. Өмнөд монгол хүн хэн болохыг нь илчлэн мэдээлэв. Видео:https://www.youtube.com/watch?v=rgL9t6pLgk0&index=228&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Хөрөг зурганд хөлөө наав.

2017.5.27-нд Хятадын коммунист намын ахмад гишүүн монгол эмэгтэйн бухимдлыг малчид түгээв. Тэр: “Даргатай ч амьдарна, даргагүй ч амьдарна. Би намын гишүүн хүн. Бидэнд гацааны дарга ч, сумын дарга ч , хошууны дарга ч хэрэггүй. Дарга нар бидний амьдралыг улам доройтуулж байна. Ингэлээ гээд намайг одоо аваад яв, хорь. Хаана ч ялгаа алга” гэж олны өмнө цөхрөн хэлж байлаа. Видео:https://www.youtube.com/watch?v=Lhs5LwHb-s0&index=223&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Маргааны үеэр.

2017.5.29-нд Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт сумын Шугуйт гацааны малчдын газрыг олон хятадууд ирж булаах гээд нутгийн ардуудыг зодож түйвээжээ. Үүнийг эсэргүүцсэн баатарлаг эр хятадуудын өөдөөс уухай хашгиран дайрав. Эхлээд нэг машин түүнийг морьтой нь дайран унагасан бол, дараа нь өөр машин унасан байхад нь дайран дээгүүр нь гарав. Энэ зэрлэг балмад явдлыг Өмнөд Монгол, Монгол улсын монголчууд ихэд жигшин дургүйцэв . Видео:https://www.youtube.com/watch?v=dQb4I0Hvk2M&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=211

Хар машин морьтой хүнийг дайрлаа.


Унасан малчныг цагаан машин дахин дайрлаа.
 

ЗУРГАДУГААР САР

2017.6.1-нд Өвөр Монголын нэгэн зугаацлын газар хятад иргэн Чингис хааны хөргийг гутаан доромжилсныг харуулсан видео түгж, дэлхийн монголчуудыг цочирдуулав.https://www.youtube.com/watch?v=OMGj8RLPPCM&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=205

Чингис хааны хөргийг доромжлон гутаав.

2017.6.2-нд Монгол улсын 20 орчим иргэний хөдөлгөөний идэвхтнүүд Чингис хааны хөргийг гутаан доромжилсон, Хөлөнбуйрт малчин залууг машинаар дайрсан асуудлаар илэрхийлсэн эсэргүүцлээ Монголын ерөнхийлөгч, Монголын Гадаад харилцааны яам, Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин нарт хаяглалаа. Хятадын ЭСЯ-нд бичиг оруулж өгнө гэхэд нь хүлээж авсангүй. Тэд хаалга үүдийг нь балбах, хашгирах, хашаанаас гарч ирсэн ажилтнуудад хандан, орж бичгээ хүлээлгэн өгөх шаардлага тавих,  маргах зэргээр цаг гаруй хугацаанд эсэргүүцлээ илэрхийлэв. ЭЦГ Видео:https://www.youtube.com/watch?v=m1PejzRRZnA&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=203

https://www.youtube.com/watch?v=h1UYMAaLyhM&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=197

https://www.youtube.com/watch?v=1dnmgTwetmc&index=198&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Эсэргүүцэл үзүүлэгчид ЭСЯ руу орох гэсэн машиныг бүчин зогсоов.
ЭСЯ руу орох гэсэн машины хамар дээр дарж хэвтэн саатуулав.
Чингис хааны хөргийг доромжилсон хүнийг цаазаар ав гэж шаардаж буйгаа илэрхийлэн, Эртний Ромын “амийг тасал” гэх зангааг үзүүлж байна.

2017.6.2-нд Чингис хааны хөргийг гутаан доромжилсон асуудлаархи өмнөд монголчуудын эсэргүүцлийг илэрхийлсэн видеонууд түгэв. Нэг нь Ордос хотын Эзэн хороо хошууны дотоодыг хамгаалах товчоонд өргөдөл өгчээ. Видео:https://www.youtube.com/watch?v=hamMSUG_daQ&index=207&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg
Эзэн Хороо хошууны Засгийн ордон.

Нэг нь Чингис хааны хөргийг зөвхөн нэн хүндэтгэлтэй газар байрлуулан, зэрлэг бүдүүлгүүд гутаан доромжлохоос сэргийлэх санал тавив.Видео:https://www.youtube.com/watch?v=2RxAhhwHDIY&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=209

Эсэргүүцэгч залуу.

Тэгвэл нэгэн харчин монгол эр “Доромжилсон тэр хүний хаа байхыг хэлж өг. 10 түмэн юань өгнө. Ална уу, амьдраана уу, миний хувь хүний учир” гэж бухимдав. Видео:https://www.youtube.com/watch?v=jmeP_i1SpWU&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=208

Бухимдсан монгол хүн.
Бухимдсан монгол хүн.

2017.6.3-нд Япон улсын Токио, Монгол улсын Улаанбаатар хотод, Өмнөд Монголын Их Хуралдай өмнөд монголчуудын хүний эрхийг өмгөөлсөн цуглаан зохион байгуулав. Чингис хааны хөргийг гутаан доромжилсон, Хөлөнбуйрт малчин залууг машинаар дайрсан асуудлууд хөндөгдөв. ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт Соёлын их хувьсгалын үеэр өмнөд монголчуудын эсрэг үйлдсэн геноцид хэргийг бүртгүүлэх асуудлыг нэлээн хөндсөн бөгөөд, энэ асуудлаархи хэвлэлийн хурлыг Токио, Улаанбаатар хотод Өмнөд Монголын Их Хуралдай 6-р сарын 1-нд мөн зохион байгуулжээ. Эх сурвалж:https://www.rfa.org/mandarin/yataibaodao/shaoshuminzu/gr-06132017120730.html

http://southmongolia.org/mn/2017/06/01/soyolynikhkhuvisgal/

Токиод болсон хэвлэлийн хурал.
Токиод болсон эсэргүүцлийн жагсаал.
Улаанбаатарт болсон хэвлэлийн хурал.
Улаанбаатарт болсон эсэргүүцлийн цуглаан.

2017.6.8-нд, урьд Улаанхад хотын Баруун Баарин хошууны Суварга суманд монгол малчдын газрыг хятадууд хүчээр эзэлсэн явдлыг эсэргүүцэж, нутаг бэлчээрээ буцааж авах гэж очсон малчдыг машин тэргээр дайрч, цохиж зодож шархдуулжээ. Цагдаа, дарга нар үүнд огт саад хийгээгүй байна. Видео:https://www.youtube.com/watch?v=OdTe-AL7wzM&index=195&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Машин тэрэгт дайруулж унасан тэмцэгч малчид.
Шархадсан эрийн зовсон царай.
Бэртсэн малчин эмнэлэгт.

2017.6.14-нд Тунляо хотын Жарууд хошууны Ар хөндлөн балгасны Саруул гацааны 58 настай малчин эмэгтэй Гэ Ри Лүн мэдээлэл хийв. “ 1997 онд, манайд 2274 мү бэлчээр хуваарилсан. Хэдэн жилийн дараа нөхөр минь нас барж, хоёр хүү бид гурав үлдсэн. 2004 онд бэлчээрээ төмөр тороор хүрээл гэсэн. Торлох ажлыг хариуцсан гацаан дарга 330 мү бэлчээрийг маань торны гадуур үлдээн залилж, гадны хүнд өгсөн. 2005 онд 1500 мү бэлчээрийг маань булааж, гадны хүнд өгөв. Бидэнд хамгийн муу бэлчээрийг үлдээсэн. Түүнээс хойш заалдах, тороо тэлэх шаардлага тавих зэрэгт үл тоох, дарамтлах, 10-15 хоног хорих, хүүг минь зодох зэрэг хариу үзүүлж ирэв” гэж тэр ярилаа. Видео:https://www.youtube.com/watch?v=tKp_glRnRVs&index=189&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Зүүн гар талд Гэ Рилүн.


2017.6.14-нд Ордос нутгийн Мөнхдалай гэдэг монгол соёлын төлөө зарга тэмцэл хийдэг хүний хашгирч байгаа бичлэг түгэв. “Монгол үг ярьж, үсэг бичиж болохоо байжээ. Хятад хүн хятад үг ярьж болдог байхад, монгол хүн яагаад монгол үг ярьж болохгүй вэ? Өөртөө засна, өөртөө засна л гэнэ. Өөртөө засаад 70 жил боллоо. Монгол хүн ямар ч эрхгүй боллоо. Юу болох нь энэ вэ? Колони болох нь энэ үү? Та нарын боол уу, монголчууд? Хэн энийг хийгээд байна вэ?” гэж ахмад буурал ӨМӨЗО-ы Засгийн Ордны үүдэнд ухуулан хашгирч байжээ. Видео:https://www.youtube.com/watch?v=XWqzW5kMyCg&index=190&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg
Мөнхдалай настан хашгирч, цагдаа нар бичлэг хийж, хянаж байна.

2017.6.18-нд, Өвөр Монголын Хишигтэн хошууны Дөрөө нуурыг Хятадын загас агнуурын нэгэн компани түрэмгийлэн ирж эзэгнэсэн хууль бус явдлыг эсэргүүцсэн арга хэмжээ болов. Малчин монголчуудыг засгийн ордноос хүчээр дарсан байна. Мөн үймээн самуун дэгдээсэн гэж 9 малчныг барьж хорьжээ. Видео:https://www.youtube.com/watch?v=Sy33f6_Jik8&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=179

https://www.youtube.com/watch?v=peSuoZdSw1Q&index=181&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Цагдаа нар баривчлагдсан хүнийг дамжлан авч явж байна.
Эсэргүүцлийг цагдаа нар хүч хэрэглэн дарж байна.

2017.6.23-нд малчид үүл буудахтай тэмцэж буйг харуулсан бичлэг WeChat-д түглээ. Малчид үүл бууддаг машиныг булаах, хөмрөх, дээр нь олуул гарч дэвхрэх, балбаж эвдэх, үүл бууддаг хүмүүсийн хүрмийг булааж бороонд зогсоох зэргээр эсэргүүцжээ. Ган болгож, малчдыг доройтуулан, нутгийг нь эзэгнэх зорилгоор, бороо оруулахгүй гэж үүл буудаж байна гэж тэд үзэж байгаа аж. Видео:https://www.youtube.com/watch?v=c90DZquJ1b4&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=178

Машин дээр зогсож эсэргүүцэл илэрхийлэх залуус.
Машиныг үзүүртэй төмрөөр балбан эвдэж, дугуйнуудыг нь хагалж буй залуу.
Малчид машиныг хөмрөн онхолдуулж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*